
Оригинал хип хоп хамтлаг Epik High өнгөрөгч оны 10р сарын 24-нд Сөүлийн Харлем клубд тоглолтоо тавьсан.. Хамтлаг нь сүүлийн 3 жилийн турш уран бүтээл гаргаагүй бөгөөд энэ жилийн дундуур YG Entertainment –тэй гэрээ байгуулсанаар үзэгчид фэнууддээ 7дах цомогтойгоо дахин уулзсан билээ. Цомгийн нэр "99” бөгөөд энэ тоглолтондоо ч мөн 99 азтай шүтэн бишрэгчидээ урьсан байна.