Sistar, хамтлагийнхан Сурагчидийн хүйтэн хөндий байдлаас болон уйлсан байна. MNET -э "School of Rock – Energy Attack” шоунд оролцсон хамтлаг
дуучид Солонгосын ахлах сургууль болон Коллэж-уудад зочилж өөрсдийгөө
илүү сурталчилах боломжтой болдог юм байна.
Sistar хамтлагийнханд энэ боломж олдож тэд Gyeonggi Suwon ахлах
сургуульд очсон байна. Бүх гишүүд хүүхдүүдэд гэнэтийн бэлэг барьж
байгаадаа баярлаж сэтгэл нь их хөдөлж байсан ч Хүүхдүүдийн хувьд тийм
байсангүй. Систарынхан хийдгээрээ үзүүлбэрээ маш сайн хийж дуусгасан
боловч хүүхдүүдийн хувьд тийм ч сайхан байгаагүй бараг л тэднийг үл
тоосон гэнэ. Тэд бүр орилж хашхирах нь байтугай алга таших нь ховор
байсан гэнэ. Ийм байдал Sistar хамтлагийнханыг эвгүй байдалд оруулж
тэд нулимс дуслуулсан гэнэ шүү.