
Дэлхий дахиныг гэнэтхэн байлдан дагуулсан PSY өөрийн твиттер хуудаснаа алдартай (хошин шогч) найз JaeSook-ийн хамт А.Н.У-ын нэгэн сонинд гарсан зурагаа :"миний царцаа найз, Солонгосын шилдэг хошин шогч" гэсэн тайлбарын хамт жиргэжээ. Yoo Jae Sook өөрийн гэсэн олон сая фенүүдтэй бөгөөд PSY-ын Gangnam Style дууны клипэнд тод шар өнгийн хослолтой тоглосон нь олон улс дахь нэр хүндийг нь мөн өсгөжээ.