Block B Zico T-ara хуучин гишүүн Hwayoung нар үерхэж байгаа гэж мэдээлэлсэн.
Энэ бол тэр чигтээ Allkpop-ийн гаргасан мэдээ.
Ямар ч нотлох баримтгүйгээр бүр ямар ч Солонгос сайтд энэ 2ийн үерхдэг талаар гаргаагүй байхад Allkpop түрүүлж дугарсан.
Инээдтэй нь Allkpop "Биднийг энэ талаар асуухад Brand New Stardom Ent (Block B-ийн энт) үгүйсгэсэн хариу өгсөн ч нэрээ нууцалхыг хүссэн ажилтан үнэн гэдгийг хэлсэн" гэж бичсэн.
Хамгийн чухал зүйл нь энэ 2ийн үерхэж байгаа гэдэг нь үнэн. Энэ 2ийг үерхдэг гэдгийг Zico-ийн Солонгос sasaeng фенүүд мэддэг байсан ч Zico-ийн төлөө чимээгүй байсан. Бас нейтзичингүүд энэ 2ийг үерхдэг ч гэж шуугиж байсан. Хэрвээ Nate-аас Zico гэж хайвал Hwayoung гэж ард нь гарч ирдэг.
Хэдэн сарын өмнөөс л анх үерхэж байхад нь Allkpop мэддэг байсан ч чимээгүй байсаар ирсэн. Энэ талаар мэдээллэх юм бол Brand New Stardom Ent-тэй эвгүй харилцаатай болох учраас. Харин мэдээлэлийн сайтийнхаа хувьд Allkpop ямар ч энтертайнменттай эвгүй харилцаатай байхийг хүсэхгүй. Тэгээд ч энэ 2ийн үерхдэг гэдгийг тэр үед нь мэдээллэх Allkpop-т ямар ашигтай гэж?
Харин гэнэтхэн ингэж мэдээллэх болсон нь үнэхээр инээдтэй шалтгааны улмаас болсон гэж хүмүүс хэлж байна. Allkpop Brand New Stardom Ent-тай сайн харилцаатай байсан. Block B-ийн ярилцлага, шинэ цомгын талаарх бүх мэдээг орхилгүй хүргдэг байсан. Гэтэл энэ найрамдлын харьцаагаа Brand New Stardom эхэлж буталж Allkpop-ийн хамгийн том өрсөлдөгч олон улсын мэдээлэлийн сайт Soompi-д Block B ярилцлага өгж, азтай фенүүддээ Soompi-аар дамжуулж цомгоо бэлгэлхээр болсон.
http://www.soompi.com/2012/11/21/exclusive-block-b-autographed-album-giveaway-and-interview/
Энэ мэдээлэлийг хараад л Allkpop тоглоомоор ярьвал өшөөгөө авах гэж Zico-ийн Hwayoung-тай үерхдэг гэдэг мэдээг цацчихсан. Ямар ч нотлох баримтгүй ч гэсэн энэ мэдээ үнэн болхыг Allkpop сайн мэдэж байгаа. Тэгээд л юунаас айлгүй гаргачихсан хэрэг.
Гэсэн ч Allkpop New Stardom Ent-тай буцаад сайн харилцаатай болвол "Энэ мэдээ худлаа байсан. Бид уучлалт гуйж байна" гэж бичиж магадгүй. Эсвэл New Stardom Ent уурлсандаа "Allkpop-ийн худлаа мэдээ нийтлэснийх нь төлөө бид энэ сайтийг шүүхэд өгж ********* воны төлбөр нэхэмжилж байна" гэж хэлж ч магадгүй. Юу болхыг харж л байя.
By: http://sshem58.blogspot.com/
-------------- GoKpop.Org --------------