
Ерөнхийлөгч асан Но Му Хён амиа хорлосон нь сайн дураараа хорвоог орхигсдын тоогоор дэлхийд дээгүүрт бичигддэг Өмнөд Солонгосыг дахин анхаарлын төвд орууллаа. Жүжигчин Чой Жин Сил, Ан Жэ Хван, Park Yong Ha, Chae Dong Ha залуу од У Ни, Вү Сеун Ён, Жун Да Бин, "Хьюндай” компанийн эзний хүү гээд өөрийн хүслээр амьдралаас явсан нэр алдартай хүмүүсийн нэрийг жагсаавал нэлээд урт болно.