Саяхан IU, Eunhyuk 2-ийг 10-р сард нууцаар хуримаа хийх гэж байна гэсэн цуурхал гарч олон хүний анхаарлыг татжээ.
Asia Today site өнөөдөр нэгэн мэдээлэл хийсэн нь "Алдартай эмэгтэй соло дуучин "А” 10 сард хуримаа хийнэ” гэсэн гарчигтай байжээ. Тийнхүү үргэлжлүүлэн "Энэхүү эмэгтэй нь одоо олон ангит кинонд тоглож байгаа бөгөөд түүний нөхөр болох хүн "Н” нь алдартай эрэгтэй хамтлагийн гишүүн” гэсэн байна.
Энэ тухай Loen ent-ийн төлөөлөгч хэлэхдээ "Бид үнэхээр энэ цуурхалд яаж инээхээ ч мэдэхгүй байна. Энэ үнэхээр элэг хөшмөөр зүйл юмаа. Хэрвээ үнэхээр IU гэрлэхээр болвол бид үүнийг албан ёсоор хийх болно. Бидэнд нуух шаардлага байхгүй” гэжээ. Харин Asia Today энэ мэдээгээ устгасан байна.