Îïèñàíèå ñàéòà

Dark Light
Ñëó÷àéíàÿ èãðà
Íîâîñòü Жүжигчин Lee Min Ho: Эмнэлгийн орон дээр 6 сар хэвтэхдээ босно гэдэгтээ эргэлзэж байлаа
  • Жүжигчин Lee Min Ho: Эмнэлгийн орон дээр 6 сар хэвтэхдээ босно гэдэгтээ эргэлзэж байлаа 0 CommentsÄîáàâèë Guest  9.11 PM (2013-05-29)


    Жүжигчин Lee Min Ho-гын нэгэн ярилцлагыг хүргэж байна...



    -Таны амьдралын зарчим юу вэ?
    -Хэрвээ бууж өгөх юм бол ялалт хэзээ ч ирэхгүй. Хэдийгээр ялалт чухал биш гэдэг ч миний хувьд зорх сэтгэл минь ялсныг мэдрэх нь чухал. Чи ялагдсан ч гэлээ хөл дээрээ бос гэж би үргэлж найзууддаа хэлэх дуртай.

    -Амьдралынхаа хүнд үеийг хэрхэн даван туулж байсан бэ?
    -2006 онд авто осолд ороод зургаан сар эмнэлгийн орон дээрээс босоогүй. Би хэрвээ ингээд босохгүй бол юу хийнэ ээ, эргээд кинондоо тоглож чадахгүй дээ л гэж бодож байлаа.  Би өөрийгөө үхдэл шиг  бодож байлаа, эргээд босно гэдэгтээ ч эргэлзэж байсан шүү.

    -Тэр итгэлтэй бус байдлаасаа яаж гарсан юм бэ?
    -Би зүгээр л унтаад, унтаад л байлаа. Сэрээд л нүдээ нээхэд стресс арилаагүй байвал эргээд л унтана. Тэгэхэд би ганц ч цаг сэрэлгүй 24 цаг унтах ч үе байсан.

    -Бүсгүйчүүдийн юу нь чухал санагддаг вэ?
    -Түүний  өөрийгөө олны дунд авч яваа байдал нь хамгийн чухал. Би хувьдаа царайлаг биш ч сэтгэгдэл төрүүлж чадсан бүсгүйтэй бол үерхэнэ ээ.

    -Анхны үнсэлт?
    -Ахлах сургуульд байхдаа зэргэлдээх байрныхаа охинтой үнсэлцэж үзсэн.

    -Хэрвээ чиний сонгосон эмэгтэйг эцэг эх чинь хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ?
    -Хайртай бүсгүйтэйгээ хамт гэрээсээ оргоно. Би эцэг эхийнхээ зөвшөөрлийг аваагүй ч гэлээ хайртай эмэгтэйтэйгээ гэрлэж чадна.

    -Тэгвэл эмэгтэй жүжигчдээс хэнтэй нь кинонд хамтран тоглохыг хүсч байна даа?
    - Song Hye Kyo-той. Тэр бол гайхалтай стильтэй, бас олны дунд биеэ их гоё авч явдаг, авьяастай эмэгтэй. Гэхдээ би түүнтэй хамт тогловол бага юм сурах байх аа. Биеэ бариад сүрдээд л байх болов уу гэж бодож байна.

    -Тэгвэл хэнтэй уулзмаар байна даа?
    -Холливудын жүжигчин Эдвард Нортонтой. Хэрвээ түүнтэй уулзах л юм бол шууд шавь нь болохыг хүсч буйгаа хэлнэ. Гэхдээ түүнтэй уулзахаасаа өмнө англи хэлийг маш сайн судлах хэрэгтэй байна даа.

    -Чи ямар хоолыг өөрөө бэлтгэж чаддаг вэ?
    -Би мах идэх дуртай. Тиймээс махыг бол олон янзаар боловсруулж идэж чадна.

    -Цүнхэндээ байнга хийж явдаг зүйл гэвэл?
    - Үнэртэн. Би сайхан үнэрт их дуртай.

    - Танд байдаг муу зуршил гэвэл?
    -Унтаж байхдаа шүдээ хавирч бас ярьдаг гэсэн. Найзууд маань надтай лав нэг өрөөнд ордоггүй юм.

    -Хэрвээ юу ч үгүй арал руу ганцаараа явбал ямар гурван зүйл авч явах вэ?
    - Ор, асаагуур, гар утсаа. Сайн унтахын тул ор минь хэрэгтэй, харин идэхийн тулд хоол болгох асаагуур хэрэгтэй.  Ялангуяа махаа болгоход. Харин үйдахгүйн тул гар утсаа авч явна даа.

    -F4-ийнхөө хамгийн  хамгийн нь. Та бусдынхаа юунд нь илүү атаархдаг вэ?
    -Би бол хамгийн сайн нь./ Хэ хэ/. Гэхдээ Ким Бомын жижигхэн царай, Ким Жун Юнгын том нүд, бас цагаан арьсанд атаархдаг.
    Êàòåãîðèÿ: Мэдээ мэдээлэл | Äîáàâèë: GoKpop (2013-05-29) Ïðîñìîòðîâ: 1318 | Ðåéòèíã: 0.0/0
    Âñåãî êîììåíòàðèåâ: 0
    Äîáàâëÿòü êîììåíòàðèè ìîãóò òîëüêî çàðåãèñòðèðîâàííûå ïîëüçîâàòåëè.
    [ Ðåãèñòðàöèÿ | Âõîä ]
Ñëó÷àéíûé Îáçîð èãû
    free_btc
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    acdsee7447
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    mhi602082
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    gereltuyadvgerjaw
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
Ïîñëåäíèå îáçîð èãðû
Âèäåîîáçîð èãðûÎïðîñ

Манай сайт танд таалагдаж байна уу?



Ïîñëåäíèå êîììåíòàðèè
    GoKpop
    Мэдээ: 2325
    Форум пост: 33
    Бүлэг: Эзэн
    Сэтгэгдэл: 52
    Zip
    Мэдээ: 48
    Форум пост: 21
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 215
    HoTknighT
    Мэдээ: 0
    Форум пост: 11
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 1
    Sirena
    Мэдээ: 0
    Форум пост: 10
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 188
    Ritm
    Мэдээ: 0
    Форум пост: 2
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 0
Ìèíè-÷Àò

    Зөвхөн гишүүд бичих эрхтэй тул та манайд гишүүнээр элсээрэй!
Êàëåíäàðü
Àðõèâû