
Японы зохиолч Камио Ёокогийн зохиол болох Цэцэгнээс хөөрхөн хөвгүүд буюу Япон нэр нь Hana Yori Dango бол 1993 онд анх комикс хэлбэрээр хэвлэгдэн гарсан. Үүний дараа 1996 онд анх энэ зохиол нь телевизийн олон ангит хүүхэлдэйн кино болон гарсан бөгөөд 1997 онд мөн уран сайхны хүүхэлдэйн кино болон гарсан. Үүний дараа 2001 онд Тайваны уран бүтээлчинд энэхүү зохиолоор "Солирын од” хэмээх телевизийн олон ангит цуврал кино гаргасан.