Rain Kim Tae Hee нарын болздог гэсэн мэдээлэл гарснаас хойш Солонгосын арми-ууд маш их шүүмжлэлд өртөөд байгаа.
Учир юу гэвэл одууд ч гэсэн адилхан хүн, адилхан цэрэг юм байж тусгай эрх эдлэж дэндүү дураараа аашилж байгаа юм.
Rain-ийн авсан мөш их чөлөөнүүд, хувцсаа бүрэн өмсөөгүй байдал нь маш их шуугиан үүсэгсэн боловч ахиад л маш том зүйл гараад ирлээ.
Өнгөрсөн жил Rain цэргийн алба хааж байхдаа Солонгосын кабелийн TV-ийн холбооноос зохион байгуулсан тоглолтонд оролцсон юм байна. Үүнд оролцсныхоо дараа тансаг зэрэглэлийн нэг хоногийн 600 долларын зочид буудалд Rain байршсан юм байна. Энгийн цэргүүд ийм тоглолт, хүлээн авалтад оролцвол арми зардлаа хэмнэх үүднээс жижигхэн дэн буудлуудад байлгадаг бөгөөд харин Rain од гэдгээрээ бусдаасаа илүү эрх эдлэж байгаа нь хүмүүст шудрага бус санагдаж байгаа юм байна.
1. [+310, -19]Тэр өөрийгөө үнэхээр цэрэг гэж хэлж чадаж байгаа юм байх даа? Бүх л цэргүүдэд ижилхэн шудрага хандах ёстой биз дээ.
2. [+300, -15] Маш олон цэргүүд иймэрхүү үнэтэй зүйлд өөрсдийнхөө мөнгийг гаргаж чадна. Гэхдээ цэргийн дүрэм бол дүрэм. Бүгд л адилхан байх ёстой. Зарим нэг новш нь үнэтэй буудалд тухтай хонож байхад зарим нь гадаа манаанд даарч хононо.
3. [+99, -10] Энэ новш одоо өөрийгөө юу гэж бодоод байгаан. Армийг амралтын газар гэж бодоод байгаа юм уу?? Буудалд байхдаа янхан дагуулаад хонохгүй дээ? Одуудад яаж хандаж байгааг нь хараад Солонгосын армийг өрөвдөж байна.
Мөн дээрхи зураг нетээр цацагдсан юм. Энэ зураг нь дээрх хүмүүс одууд бөгөөд яг одоо цэрэгт алба хааж байгаа юм. Гэтэл тэд цэрэг байж дүрэмт хувцсаа алийг нь ч өмсөөгүй, үнэтэй цүнх ачаа тээш авж явж байгаа бөгөөд тамхилаад хамтдаа ярилцаж сууж байсан байна.
Хэдий нүүрийг нь халхалсан байгаа ч энэ дунд жүжигчид болох Kim Hye Sung, Jung Kyung Ho нар байгаа юм.
Энэ зураг маш халуун сэдэв болж байгаа учраас энэ талаар тайлбар хийжээ. Зураг нь дээр гарсан одууд тоглолтнд оролцхоор явж байсан бөгөөд тайз нь дээр өмсөх хувцсаа том цүнхнүүдэд хийгээд авч явж байсан юм байна. Гэхдээ яагаад дүрэмт хувцсаа өмсөөгүй талаар асуухад явж байх замд нь маш халуун байсан болхоор тэд дүрэмт хувцсаа тайлж энгийн хувцас өмсөж болох зөвшөөрөл авсан гэжээ. Харин зарим нэг нь утсаараа оролдож зарим нэг нь тамхи татаж цэргийн дүрэм зөрчсөн дээр агентлаг нь уучлалт гуйж ахиж ийм хэрэг гаргахгүй гэжээ.
1. [+687, -14] "Үнэхээр халуун байсан болхоор тэд дүрэмт хувцсаа тайлж энгийн хувцас өмсөж болох зөвшөөрөл авсан" Энийг чинь үл ойлголцол гэдэггүй юм харин эрх мэдэл, давуу тал гэдэг юм.
2. [+605, -13] Үүнийгээ тайлбар гээд байгаа юм уу? Дэндүү халуун байсан болхоор дүрэмт хувцсаа тайлж болно гэнээ? Хувцсаа тайлж өмсөх илүү халуун баймаар юм! Тэгвэл яагаад энгийн хүмүүс бүх үед дүрэмт хувцсаа өмсөх ёстой юм? Ер нь "од" гэсэн цэргүүд байгаад ямар хэрэг байна? Иймэрхүү одуудад өөр ханддаг гэдгийг мэдээд бусад цэргүүдэд ямар санагддаг бол?
3. [+519, -12] Энийгээ үл ойлголцол гэнэ шүү~~ㅋㅋㅋㅋ Хэрвээ үнэхээр харамсаж байгаа бол ахиад эхнээс нь цэргийн үүргээ гүйцтгэ
4. [+97, -2] Миний мэдхээр бол цэргүүдэд сахалын хөөс, саван авж явхыг л зөвшөөрдөг бусад зүйлсийг шууд хураадаг. Гэтэл тансаг цүнх?? гар утас?? Аль нэгтэй нь л явж байгаа харагдвал шууд шийтгүүлдэг. Энэ "од" цэргүүдийн үүрэг нь бусад цэргүүдэд тоглолт тавьж тэднийг баясгаж сэтгэлийн дэм өгөх байдаг. Гэтэл би 2 жил цэргийн алба хаахдаа нэг ч үзүүлбэр тоглолт үзээгүй.
5. [+95, -2] Louis Vuitton армид... Юу л болоод байна даа?
6. [+94, -2] Намайг цэрэгт байхад буруу өнгийн дотуур хувцас өмслөө гэж шийтгэж байсан ㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋㅋ
By: http://sshem58.blogspot.com/

-------------- GoKpop.Org --------------