
Үзэгчдийн сэтгэл татам жүжигчдийн тэргүүн эгнээнд бичигдэх залуу бол яах аргагүй Kwon Sang-Woo. Алдарт "Диваажингийн шат” олон ангит киноны гол дүр түүнийг "mom-zzang” буюу төгс биет хэмээн хочилдог. Үнэхээр ч бүсгүйчүүдийн хараа булаасан сайхан биетэй, царайлаг залуу алдрын гараагаа загварын ертөнцөөс эхэлж байжээ.