Îïèñàíèå ñàéòà

Dark Light
Ñëó÷àéíàÿ èãðà
Íîâîñòü Архив: Жүжигчин Lee Byung Hun-ий талаарх таагүй мэдээ
  • Архив: Жүжигчин Lee Byung Hun-ий талаарх таагүй мэдээ 0 CommentsÄîáàâèë Guest  11.26 AM (2013-01-09)

    2009 онд Нэрт жүжигчин Lee Byung Hun нэгэн  таагүй мэдээлэлд өртөж байжээ. түүний хуучин найз бүсгүй болох Kwon Mi Yun /одоо 25 настай/ нь түүнийг өөртэй нь гэрлэнэ гэсэн хуурамч амлалт өгсөн гэж шүүхэд өгсөн гэнэ ээ. Түүний учраас бүсгүй түүнээс 100000 доллар нэхэмжилж байсан юм байна.. Lee Byung Hun-тай танилцахаасаа өмнө тэр Kwon Mi Yeon нь гимнастикч байсан бөгөөд Канадад оршин суудаг байсан гэнэ. Тэд 2008 оны 9сард танилцсан бөгөөд Lee Byung Hun нь тэнд Good Guy, Bad Guy and Weird Guy киноныхоо зураг авалтыг хийж байсан байна. Тэднийг найз нь танилцуулжээ. Удалгүй Lee Byung Hun New York явсан ч 7 хоногийн дараа Канадад ахин уулзсан гэнэ. Тэр үеэс л тэдний холбоо эхлэх болсон гэж бүсгүй мэдэгджээ.Тэрээр цааш нь ярихдаа ирэх онд нь Солонгос яваад тэдний гэрт 10аад хоносон бөгөөд тэр үеэр Lee Byung Hun түүнийг найзууддаа миний найз бүсгүй гэж танилцуулж байсан гэнээ. Нэг өдөр түүний найз (Санхүүгийнх нь спонсор гэнэ ээ) түүнийг Lee Byung Hun-тай хамт Солонгост амьдрахгүй гэж асуусан гэнэ. Lee Byung Hun тэгж болох юм гэж хариулсан гэнэ.

    Тиймээс бүсгүй Солонгост амьдрахаар шийдэн 2009 оны 7сард Солонгост ирж Сөүлийн Жамшил дүүрэгт байх Lee Byung Hun-ы нэг түрээсийн гэрт 3сар байсны эцэст хөөгдсөн гэнэ. Тиймээс Kwon Mi Yun түүний золиос болж амьдралаа үрэн таран хийсэнд Lee Byung Hun-г буруутгаж байгаа юм байна.  Харин Lee Byung Hun-ы төлөөлөгчийн газар түүнийг ямарч буруугүй гэж мэдэгдэж байна. Тэд хэлэхдээ 2008оны 11сард Lee Byung Hun-д заналхийлсэн утга бүхий (хэдэн сая доллар нэхэмжилсэн юм шиг байна) мэдээ (утасны дуудлага) авч байсан гэжээ. Тэнд нэг танихгүй эрэгтэй хүн байсан ба тэд тэр хүнийг нь бүсгүйн хуульч гэж үзэж байгаа юм байна.

    Харин үүнийх нь хариу болгон бүсгүй олон нийтэл хандан:

    Сайн байцгаана уу? Миний нэрийг Kwon Mi Yun гэдэг. Би та бүхэнд Lee Byung Hun-ы төлөөлөгчийн газрын хэлсэн бүх зүйлсийг худлаа гэдгийг мэдэгдэх гэсэн юм. Бас Ким хуульч (Lee Byung Hun-ы өмгөөлөгч) та урьд надтай A (нэрийг нууцлав) гэдэг жүжигчин B гэдэг CEO-н хамтаар надтай уулзаад чи юу хүсээв. Чамд тэгээд хэд хэрэгтэй юм? гэх мэт үгийг хэлсэн хариуд нь би таньд миний хуульчтай ярилц гэж хэлсэн.

    Бас та нар Lee Byung Hun-с 2сая доллар нэхэмжилсэн гэсэн. Би найзтайгаа та нартай уулзахад "Бид чамд хариуг нь өгөх болно. Чи аюулд орсон тэр чамтай холбоо байхгүй" гэх мэт айлган сүрдүүлэлтйн үг хэлж байсан. Үнэндээ бид 2008-2009онуудын хооронд холбоотой байсан. Худлаа гэвэл би түүний 07сарын 11нд болсон төрсөн өдрийн үдэшлэг дээр очиж байсан.

    Бас та нар тэр ямарч буруу зүйл хийгээгүй гэсэн үү? Гэтэл тэр намайг хог шиг хаясан бас та нар миний бахархалыг доромжилсон гэх мэт утгатай үг хэлсэн байна.

    Мөн түүнээс утсаар ярилцлага авсан байна.

    Q: Та ойрын үед юу хийж байна?

    A: Миний бие нээх сайн биш байна. Интернэтэд гарсан зүйлээс болоод би эмнэлэг ч орж чадахгүй байна. Уг нь ярилцлага өгөх гэсэн боловч миний Солонгос хэл нээх сайн биш л дээ. Хэвлэлийнхэн бас түүний талд байна. Тэд үнэн байдлыг ойлгохгүй намайг яг л мангас мэт үзэж байна.

    Q: Та Lee Byung Hun-г яагаад шүүхэд дуудсан юм бэ?

    A: Би түүний гэрээс хөөгдөж гарсаны дараа жижиг өрөөнд байрлах болсон. Би түүн рүү өчнөөн залгасан боловч тэр үл тоосон. Тиймээс би ингэх хэрэгтэй гэж бодсон юм.

    Q: Та хэвлэлийн бага хурал хийх үү?

    A: Хэрвээ Lee Byung Hun цаашид ингэж намайг муу хүн шиг харагдуулах юм бол би амаа нээж бүгдийг тайлбарлана. Би хэвлэлийн бага хурал хийж бид 2н хооронд болсон зүйлийн талаар тайлбар бичиж болно. 


    Харин Lee Byung Hun өөрийн фенүүддээ зориулан гараар захиа бичсэнээ өөрийн сайт дээрээ тавьсан байна.

    Утга нь "Өнгөрсөн үед минь надад сайхан дурсамжууд зөндөө бий. Харин одоо үнэн байдлаас ташаарсан мэдээ гэрчээ. Жүжигчний хувьд амьдрана гэдэг миний бодлоор үнэнийг хэлэлгүй (үнэн байдлаас гажуудсанд нь өширхөлгүй) дуугай байсан нь дээр гэж бодож байна. Би фенүүдээсээ уучлалт гуйж байна. Одоохондоо би ажилтай байгаа болохоор (IRIS-н зураг авалт) хамтран ажиллаж буй жүжигчиддээ дарамт болохгүйн тулд сайн ажиллаж энэ ажлаа дуусгах хэрэгтэй" гэсэн байна.

    Kwon Mi Yun (Diana Yun) японы Фүжи Тв-д ярилцлага өгсөн гэнэ. Тэрээр: "Надад тэр хайртай намайг санаж байна надтай эцсээ хүртэл хамт баймаар байна гэж хэлдэг байсан. Хэдийгээр надаас яг гэрлэе гэж гуйж байгаагүй ч гэсэн түүний гэрлэх хүсэлтэй байгаа юм байна гэж ойлгосон гэжээ. Бас хэрвээ Lee Byung Hun өөрөөс нь уучлалт гуйх юм бол бүх зүйлийг болоогүйд тооцъё" гэсэн байнa.

    Kwon Mi Yun-ы ээж 39 настай (Lee Byung Hun-тэй чацуу юм байна.) бүсгүй энэ сарын 16нд Солонгост ирсэн байна. Тэрээр "Би түүнд итгэсэн болохоор охиноо Солонгос руу явуулсан. Би хэзээ ч тэрнийг ингэнэ гэж бодсонгүй. Хэрвээ тэр охиноос маань салмаар байсан бол зүгээр түүнд тайлбарлах ёстой байсан юм. Миний охин ямар секс хамтрагч биш дээ" гэсэн байна.

    Q: Lee Byung Hun-ы юу нь танд таалагдсан бэ?

    A(Diana): Тэр америкаас Канадад ирэхэд би "энд зүгээр л ганц орой хөгжилдөх гэж байгаа юм бол Солонгос руугаа буц" гэж хэлсэн. Тэгсэн ч гэсэн тэр "Чи надад эрхэм хүн. Хэрвээ чи онцгой биш байсан бол би чам дээр ирнэ гэж үү" гэсэн. Харин дараа нь намайг найзуудтайгаа танилцуулсан.

    Q: Та өмнө нь Солонгост Lee Byung Hun дээр зочилж ирж байсан гэсэн

    A: 2008оны 12сард тэр надад онгоцны билет авах мөнгө явуулсан юм. Би тэрний гэрт 10аад хоног байсан. Тэр найз гэр бүлийнхэндээ намайг найз бүсгүйгээ гэж танилцуулж байсан. 12сарын сүүлээр бид хамтдаа Лас Вегас явсан.

    Q: Та жүжигчин болох хүсэлтэй гэж байсан

    A: Би Kwon Do болон Rhythm гимнастикд сайн л даа. Маш олон кинонд ийм хэсэг байдаг нь надад сонирхолтой санагдсан. Зүгээр сонирхол гэх үү дээ.

    Q: Та Lee Byung Hun-с яг юу хүсэж байна?

    A: Би мөнгө хүсээгүй ээ. Тэр зүгээр л надаас уучлалт гуйчих байхад буруугүй нтр гэсэн нь миний уурыг хүргэсэн. Би түүнээс яах гэж намайг Солонгос авчирсан юм? яагаад амьдралыг минь сүйрүүлж байгаа юм? гэж асуумаар байна. Хайр үнэхээр аймаар юм.


    Êàòåãîðèÿ: Мэдээ мэдээлэл | Äîáàâèë: GoKpop (2013-01-09) Ïðîñìîòðîâ: 1150 | Ðåéòèíã: 5.0/1
    Âñåãî êîììåíòàðèåâ: 0
    Äîáàâëÿòü êîììåíòàðèè ìîãóò òîëüêî çàðåãèñòðèðîâàííûå ïîëüçîâàòåëè.
    [ Ðåãèñòðàöèÿ | Âõîä ]
Ñëó÷àéíûé Îáçîð èãû
    free_btc
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    acdsee7447
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    mhi602082
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    gereltuyadvgerjaw
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
Ïîñëåäíèå îáçîð èãðû
Âèäåîîáçîð èãðûÎïðîñ

Манай сайт танд таалагдаж байна уу?



Ïîñëåäíèå êîììåíòàðèè
    GoKpop
    Мэдээ: 2325
    Форум пост: 33
    Бүлэг: Эзэн
    Сэтгэгдэл: 52
    Zip
    Мэдээ: 48
    Форум пост: 21
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 215
    HoTknighT
    Мэдээ: 0
    Форум пост: 11
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 1
    Sirena
    Мэдээ: 0
    Форум пост: 10
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 188
    Ritm
    Мэдээ: 0
    Форум пост: 2
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 0
Ìèíè-÷Àò

    Зөвхөн гишүүд бичих эрхтэй тул та манайд гишүүнээр элсээрэй!
Êàëåíäàðü Àðõèâû