Жоохон дээр үеийн мэдээ, гэхдээ хэрэгтэй байх гэж бодлоо. SHINee-ын maknae Taemin сургуульдаа дарамтлуулдаг байсан гэсэн мэдээлэл орон даяар цацагджээ. Бүр үүнийг нотлох хүмүүсийн аккоунт, зураг ч хүртэл байна.
Taemin-ийг дагаж дарамт учруулж байсан нэгэн охины өдрийн тэмдэглэлээс:
bea_chan22-аас
..Өнөөдөр бороотой байлаа, тэгээд би И Тэминийг харахаа болих гэж байтал, Тэминий тагнуул хүрч ирээд "Нүна, 9 минутын дараа, Тэмин явах гэж байна” гэж нэг тиймэрхүү юм хэлсэн… Тэгэхээр нь гал шиг л хурдан гүйлээ, гэхдээ бороо үнэхээр асгарч өгч байв… Гэхдээ И Тэминд шүхэр байлаа. Тэр нөгөө гартаа малгай барьчихсан байв, тэгээд миний найзууд түүнд наалдаад л намайг зураг авах хооронд ярьж эхэлсэн юм. Яг биеийн тамирын заал руу явж байтал тэр бараг л унах дөхсөн.. Би инээгээд л зураг авч чадсангүй тэгээд тэр багш нарын өрөө лүү явлаа. Би түүнийг дагахад багш нь"Чи сая л ирсэн юм уу?” гэв. Тэмин нэг тийм урам нь хугарсан юм шиг хараад буруугаар ойлгоод "Үгүй ээ, би нэгдүгээр цаг дээр ирсэн.” гэлээ. Тэгээд багш Тэминтэй цуг шийтгэлийн өрөө лүү орчихсон. Ямартай ч би 9 шот камераа бэлдээд байж байтал И Тэмин малгайгаа өмсөөд гараад ирсэн. Тэр явахаасаа өмнө толинд харчихаад явлааㅠㅠ…
Бас энэ охины дахин нэг тэмдэглэл:
Японы хэлний дараа найзуудаасаа дахиад Тэминийг дагах уу гэж асуув. Тэгээд бид заалны гадаа хүлээж байтал түүн шиг хүүхэд гарч ирээд биш байхаар нь бид нар түүнийг **** гэж хараасан. Нэг хүүхэд бууж иртэл түрүүний хүүхдээс илүү өндөр байлаа. Бид очоод наалдаж эхэллээ
Би: Тэмин а, Жун Хёон хэзээ төрсөн өдрийн үдэшлэгээ хийх вэ?
Тэмин: …
Би:?
Тэмин: …
Миний найз: Тэмин а , чи нүнатайгаа болзохгүй юм уу? Нүнагийнхаа гарнаас хөтлөөч? Чи нүнагийнхаа гаранд дургүй байгаа юм уу? Чи нүнагийнхаа сэтгэлийг гомдоож байна шүү, надад Жун Хёон хэзээ төрсөн өдрийн үдэшлэгээ хийнэ гэсэнд хариулаагүйн чинь төлөө чамайг **** гэнэ шүү
Энэ охины дарамтлал 3 долоо хоногийн турш үргэлжилж, уучлалт гуйсан ч тэр охиноос болж Тэминд маш хэцүү байсан байх гэдэгт итгэлтэй байна.
bea_chan22-н дахин нэг мэдээ
Би ахлах сургуулийн 3 дугаар анги энэ худлаа биш шүү. Миний найз ЧонДам ахлах сургуульд сурдаг. Энэ бүхэн тэр хүч хэрэглэсэн явдлаас өмнө тэгэж асуудал байгаагүй юм.
Түүнийг сургууль дээрээ ирэхэд бараг 100 сурагч замыг нь таглаж зураг нтр аваад л байсан. Түүнийг өнгөрөөд явах гэж байтал "Чи од болохоор өөрийгөө тийм том гээд бодчоо юу’ эсвэл ‘Тэр миний төсөөлсөн шиг биш л юм байна шдээ’ эсвэл ‘Тэр тийм ч царайлаг биш юм байна’ гэх мэтийн олон зүйлс хэлсэн гэдэг.
Сургуулийнхан бүгд мэддэг дахиад нэг түүх бий. Тэр хичээлээ сонсоод багш нарын өрөөнд өдрийн цайгаа идэж байлаа. Тэгээд 2 дугаар ангийн хэдэн юмнууд түүнийг засварлагаанаар хүлээгээд, толгойгоо гудайлгачихсан ангидаа орж иртэл, тэд түүний ширээг өшиглөөд "Хөөе, би нар чамд тэнэгүүд шиг харагдаад байна уу? Чи од болохоор өөрийгөө тийм том гээд бодчоо юу? **** минь толгойгоо өргөөч.” гэх мэтийн зүйлс хэлсэн гэдэг. Тэд түүн рүү балруул шидэж харааж өгсөн. Үүнийг сургууль даяараа мэддэг. Бас нэг 3 оин түүнийг дагаад л зургыг нь авч түүнд яршиг уддаг. Тэд түүнийг дагаад гарнаас хөтөлж мөтлөх гээд байдаг юм.
Нетизэнүүд Тэминд өгсөн энэ дарамтын хариуд.
- "Галзуурчихаж. Эд нар галзуу хүмүүс байна”
- "Хөөрхий Тэмин, хүмүүс түүнийг уран бүтээлч хэрнээ сургуульд явж байгааг нь ойлгох хэрэгтэй”
- "WTH, үүнийг хэн ч зогсоохгүй байна гэж үү?”
- "Үүнийг уншчихаад, ЧонДамруу очиж түүнд тусалмаар санагдчихлаа, хөөрхий хүүхэд”
- "Энэ бол Шаволуудын хийж байгаа ажил гэж буруугаар ойлгоод байх шиг байна. Бид нар ийм биш ㅠ.ㅠ”
- "Сургуульд явдаг уран бүтээлчид үнэхээр гайхалтай байдаг биш билүү? Хөөрхий Тэмин”
- "Тэр Чондамын хэд **** юмдаа”
- "Сүүлийн үед тэр 2 насаар хөгширчихсөн юм шиг харагдаад байгаад гайхах юм алга, тэр сургуульдаа энэ бүхнийг туулж байна шүүдээ”
Хэрвээ би эрхлэгч нь байсан бол, тэр хүүхдүүдийг дахиж тэр сургуульд ирэхгүй болтол нь хашраах байсан. Түүнийг од болохоор нь ингэж дарамтлана гэж байж боломгүй юм. Мэдээж тэр ингэж дарамтлуулж байгаадаа эргээд босохгүй лдээ. Харин тэр хүүхдүүд үүнийг мэдчихээд ингэж дарамталж байна шүү дээ.
ter deerleheed bdag yumnuudiig ochood 1 sain hashraagd ugmuur sanagdchlaa
-------------- GoKpop.Org --------------