Өөрийнх нь шинэ цомог BACK TO THE BASIC жинхэнэ алдаршиж байх үед дуучин Rain өмнө нь 4 найз охинтой байж үзсэн гэдгээ дэлгэжээ.
"Энэ дөрвөн охидоос, би тус бүртэй нь гэрлэх юм шиг л бодогддог байсан. Би дурлахаараа дандаа гэрлэчих юм шиг санагддаг.” гэж поп шүтээн маань хэллээ. "Би ахлах сургуульд байхдаа анхны хайртайгаа учирсан. Яг дэбютийнхээ өмнө сохор болзоогоор нэг моделтой уулзсан. Дэбютийнхээ дараа би 2 охинтой үерхсэн.”
Rain KBS-ын Win Win нэвтрүүлгээр ингэж хэлсэн аж. "Дэбютээсээ өмнө үнэхээр хүндэлж явдаг хүнтэйгээ ажиллах нь байна шдээ гээд их сэтгэл минь хөөрсөн.” тэр хүн хэн юм бэ гэж асуухад Rain , "Одоо хэлж чадахгүй ээ, гэхдээ ирэхээрээ болно.” гэжээ
"Хоёр дахь цомгийнхоо үеээр, би их олон эмэгтэй оддоор хүрээлүүлсэн лдээ. Тэд надтай зугаалах эсвэл хоол идэх үү гэж асуудаг байсан. Тэр үед би, ‘Тэд нар яагаад надтай хооллох гээд байгаа юм бол?’ гэж боддог байсан гэхдээ одоо бодохоор тэд над дээр ирэх ямар их зоригтой байсан юм бэ гэж санагддаг.”
Мөн тэр яаж болздог тухайгаа ярьжээ. "Нэг анхны болзон дээрээ би найз охиноо үүрч байсан.” бас "Хүмүүсийн анхаарлыг татахгүйн тулд би их олон болзоогоо машинд өнгөрөөсөн, гэхдээ энэ их залхмаар. Ер нь хичнээн нуух тусам, хүмүүс чамайг илүү анзаарах болно. Тэгэхээр би зүгээр л жирийн харагдахын тулд олон нийтийн газар очиж хөтлөлцөх нь дээр гэж бодож байна.”
Бас тэр 2PM-ын Wooyoung-д , "Хэрвээ чи хайраа хайж байгаа бол, ойр байгаа хүмүүсээсээ хайх хэрэгтэй." гэж зөвлөжээ
hihi
-------------- GoKpop.Org --------------