Солонгосын кино жvжигчин, загвар өмсөгч Вон Бин 1977 оны 11 дvгээр сарын 11-нд Өмнөд Солонгосын Гангвон-до мужийн Жеонсон хотод төрсөн байна. Тэр 178см өндөр, 62кг жинтэй. Тэрбээр Зvvн Өмнөд Азийн орны хамгийн алдартай кино жvжигчний нэг болжээ.
Амьдралын эхэн vе
Вон Бин таван хvvхэдтэй гэр бvлийн хамгийн отгон хvv нь болжээ. Тэрбээр
дээрээ нэг ах, гурван эгчтэй аж. Тvvний эцэг нь уурхайд, ээж нь фермд
ажилладаг байв. Вон Бин уулархаг бvс нутагт аж төрдөг бусад хvvхдийн
адил бага насаа өнгөрүүлжээ. Тэрбээр найзуудтайгаа хамт ойгоор зугаалж,
голд сэлж, орой нар жаргахын өмнөхөн гэрийн бараа хардаг байжээ. Вон Бин
багадаа бусад хөвгvvдийг бодвол илvv даруухан байсан ч энэ зан байдал
нь өсч томорсон ч хэвээр ичимхий нэгэн байв. Тэрбээр нvvрэмгий нэгэн биш
байсан ч спортод сайн байжээ. Вон Бин таеквондогоор хичээллэж,
гуравдугаар зэргийн хар бvстэй аж. Өсвөр насандаа тэрбээр уралдааны
автомашин, мотоцикл сонирхдог байсан учир анх автомашины засварчин болно
гэж боддог байжээ. Vvний дараа Вон Бин механикийн ахлах сургуульд орж,
автомашины механик, засварчны ангид суралцах болжээ.
1995 оны 11 дvгээр сард кабелийн телевиз шинэ жvжигчин шалгаруулж авна
гэсэн зарын дагуу Вон Бин шалгалт eгч, шалгаруулалтад тэнцсэн байна.
Тухайн vед тэрбээр ахлах сургуулийнхаа төгсөх ангид сурч байжээ. Vvний
дараа Вон Бин тус телевизийн жvжигчний ангид орж, телевизийн олон ангит
хэд хэдэн кинонд оролцсон байна. 1995 оны 12 дугаар сард тэрбээр
мэргэжлийн жvжигчний агентлагтай гэрээ байгуулж, уран бvтээлчийн
гараагаа эхэлжээ.
Уран бvтээлийн гараа
Вон Бин хамгийн анх 1997 онд «Санал тавих» гэдэг олон ангит кинонд
туслах дvр бvтээн анх дэлгэцнээ гарчээ. 1998 онд бvтээсэн «Явахад бэлэн»
кинонд тоглосон дvрээрээ Вон Бин урам зориг авч, тэрбээр Паекче
урлагийн дээд сургуулийн жvжигчний ангид элсэн оржээ. 1999 онд тэрбээр
кино урлагт эргэн ирж, «Квангки» олон ангит кинонд гол дvр бvтээсэн
байна. Энэ уран бvтээлээрээ тэрбээр Солонгосын авъяаслаг залуу жvжигчин,
охидын зvрх сэтгэлийг булаасан залуу болжээ.
Тэрбээр 2000 онд «Зvрхэнд шингэсэн намар» хэмээх олон ангит кинонд
бvтээсэн дvрээрээ ихээхэн амжилт олжээ. Вон Бин энэ кинонд бvтээсэн
тvргэн авиртай залуугийн дvрээрээ мэргэжилтнvvдэд жvжиглэх уран чадвараа
харуулж чадснаас гадна тvvнийг Солонгосын А жагсаалтын уран бvтээлч
болгов. Vvнээс гадна энэ киногоороо Вон Бин Азийн алдартай залуу
жvжигчин болжээ. 2002 онд Вон Бин Японы хамгийн алдартай анхны солонгос
жvжигчин болсноос гадна Япон-Солонгосын хамтарсан анхны уран бvтээл
«Найзууд» олон ангит кинонд тоглосон байна.
Тэрбээр мөн «Буу ба Яриа» «Миний ах» зэрэг vзэгчдийн сайн мэдэх уран
бvтээлд дvр бvтээсэн юм. Vvнээс гадна 2004 онд дэлгэцнээ гарсан хоёр
Солонгосын дайны тухай «Дайны ах дvvс»/манай vзэгчид «Амьнаас илvv амь»
гэсэн нэрээр сайн мэднэ/ кинонд бvтээсэн ахтайгаа хамт дайнд явсан
залуугийн дvр Вон Биний нэр хvндийг олон улсын кино vзэгчдэд сайн
таниулсан билээ. «Дайны ах дvvс» кино нь 2004 онд Солонгосын хамгийн
ашиг орлоготой киногоор шалгарч байжээ.
Vvний дараа Вон Бин Өмнөд Солонгосын армид алба хаах vvргээ биелvvлэхээр
2005 онд уран бvтээлээ тvр зогсоосон байна. Вон Бин 2005 оны 11 дvгээр
сараас цэргийн алба хааж, 2006 оны зургадугаар сарын 2-нд биедээ гэмтэл
авч, 2006 оны зургадугаар сарын 7-нд эрvvл мэндийн шалтгаанаар цэргээс
халагджээ. Тэрбээр гэмтлээ бvрэн эдгээхийн тулд мэс засалд орж, жил
гаруй хугацаатай эмчилгээ хийлгэж байжээ.
Вон Бин 2007 оны есдvгээр сарын 6-нд ЮНИСЕФ-ийн Солонгосын хорооны сайн
vйлсийн элч болж, Өмнөд Солонгос улсад болсон хvvхдийн төлөө уриатай
олон арга хэмжээнд оролцсон байна. Тэрбээр 2008 оны дөрөвдүгээр сараас
уран бvтээлдээ эргэн орж, найруулагч Вон Жоон-хогийн «Ээж» кинонд
тоглоно гэдгээ мэдэгджээ. Киноны зураг авалт 2008 оны есдvгээр сард
эхэлж, 2009 оны хоёрдугаар сард дуусчээ. Тус кино нь 2009 оны Каннын
кино наадамд өрсөлдөхөөр сонгогдсон юм. 2009 оны тавдугаар сарын 16-нд
Каннын наадмын vеэр нээлтээ хийсэн «Ээж» киноны улаан хивсний ёслолын
ажиллагаанд Вон Бин оролцож байжээ. Тэрбээр одоо дахин шинэ уран бvтээл
дээр ажиллахаар болж, 2009 оны 12 дугаар сараас «Энэ эрэгтэй» гэдэг
киноны зураг авалтаа эхлэсэн ба яг хэзээ нээлтээ хийх нь тодорхойгүй
байна. Тэрээр энэ кинондоо Тэй Шик гэдэг залуугийн дүрийг бүтээж байгаа
ажээ..
Мөн тэрээр дэлхийн хамгийн сайхан 100залуугийн жагсаалтад 39д орсон нь чадал чансааг илтгэх бизээ.