Îïèñàíèå ñàéòà

Dark Light
Ñëó÷àéíàÿ èãðà
Íîâîñòü Sasaeng фенүүд хэтрээд байна уу энтертайнментууд хэтрүүлээд байна уу?
  • Sasaeng фенүүд хэтрээд байна уу энтертайнментууд хэтрүүлээд байна уу? 1 CommentsÄîáàâèë Guest  5.11 PM (2012-11-07)


    Sasaeng фенүүд гэж хэнийг хэлдгийг мэдэж байгаа байх. Одуудыг өдөр шөнөгүй дагаж явдаг бүх зүйлийг тэдний төлөө хийдэг фенүүдийг нь хэлдэг. Харин энэ фенүүд хэтрээд байна уу эсвэл энтертайнментууд хэтрүүлээд байна уу?

    Sasaeng фенүүдийн эрх байнга зөрчигддөг гэж хүмүүс тэдний өмөөрдөг ч эргүүлээд тэд өөрсдөө дуртай idol-уудынхаа эрхийг зөрчдөг.
    JYJ Sasaeng фенүүдээсээ болж маш олон хүмүүсийн дургүйцлийг хүргэсэн. Тэдний sasaeng фенүүддээ гар хүрч буй бичлэг хураагдсан дуунууд нетээр цацагдхад л ихэнхи хүмүүс sasaeng феннүүдийн талд орж JYJ ингэх ёсгүй гэцгээж байсан.

    Харин энэ sasaeng фенүүд ахиад л хэвлэлийн баатар болж байна.
    SM-ийн менежер одуудын sasaeng фенийг цохиж байгаа зураг нетээр цацагджээ.






    Эхний зураг нь дээрх менежер EXO-ийн менежер бол 2дахь зураг нь дээрх менежер SHINee-ийн менежер гэж байна. Хэдий sasaeng фенүүд тэдний уурыг бардаг ч хүч хэрэглэх ёсгүй гэж хүмүүс бодож байна.
    Зарим хүмүүс үүнийг сүртэй зүйл гэж хүлээж авдаггүй. Харин зарим улс оронд бол энэ чинь хууль зөрчсөн зүйл. Том эрэгтэй хүн өсвөр насны охинд гар хүрнэ гэдэг тийм ч хайхрахгүй байхааргүй асуудал биш.
    Харин энэ sasaeng фенүүд жинхэнэ инээдтэй хүмүүс. Тэд байгаа бүх мөнгө, бүх цагаа, энэ одуудыг дагаж явж өнгрүүлдэг. Бүх л оролцсон нэвтрүүлгүүдийн тасалбар, CD, цомог, оймс, подволк, алчуур, календар, зургийн цомог, плакат нараас олдог орлого энэ фенүүдийн халааснаас гардаг. Тиймээс одууд харин ч тэдэнд жирийн фенүүдээсээ илүү баярлаж явах ёстой байх.
    Гэхдээ sasaeng фенүүдийн юу хийдэг нь зөв биш. Хамгийн инээдтэй нь хэн ч энэ sasaeng фенүүдийг одуудын зүйлүүдийг аваад өгөөч гэж гуйдаггүй хүчилдэггүй. Тэд албатай юм шиг өөрсдийгөө хохироон байж авчихаад бас ингээд зодуулаад дээрлхүүлээд яваад байдаг. Өөрсдийгөө ч зовоогоод хайртай одуудаа ч зовоогоод яагаад ингэж явдаг юм бол?
    Нэг инээдтэй судалгаа байдаг. Одуудын анти-фен болох хамгийн боломжтой хүмүүсээр sasaeng фенүүд тодорсон. Хайртай од нь нэг л буруу зүйл хийчэх юм бол (ялангуяа үерхэж байгаа гэсэн зүйлд нэр нь холбогдох юм бол) тэд анти-фен нь болж хувираад өөрийнхөө мэдэж авсан зүйл дээр баахан зүйл давслаад ярьчихдаг.
    "Би энэ хамтлагийн sasaeng фен байгаад тэднийг дагаж явж байхад тэд нар ийм буруу зүйл хийсэн" гээд л эхлүүлнэ. Тэгээд хүн бүхэн энэ үлгэрт нь итгэдэг. Яагаад гэвэл sasaeng фенийн амнаас гарж байгаа юм чинь. "Өдөр шөнгүй дагаж явдаг байсан болхоороо энэ хүн үнэн зүйлийг мэдэж байгаа" гэж хүмүүс боддог. Гэтэл бодит байдал дээр наад хүн нь sasaeng фен байхаа болиод анти-фен болчихсон байна.
    Зүгээр л нэг үгээр хэлхэд одуудын хувьд sasaeng фенүүд бол бурхан бас чөтгөр. Тэд бүх зүйлийг нь худалдаж авж одуудыг баян болгодог гэхдээ хаа сайгүй дагаж явж амьдралыг нь там болгодог.
    Харин та юу гэж бодож байна? Sasaeng фенүүд дэндүү хэтрүүлээд одуудын эрхэнд халдаад байгаа нь буруу юу эсвэл одууд болон түүний менежерүүд sasaeng фенүүдэд хүч хэрэглээд тэдний эрхийг зөрчиж байгаа нь буруу юу?


    By: http://sshem58.blogspot.com/
    Êàòåãîðèÿ: Мэдээ мэдээлэл | Äîáàâèë: GoKpop (2012-11-07) Ïðîñìîòðîâ: 1128 | Êîììåíòàðèè: 1 | Ðåéòèíã: 0.0/0
    Âñåãî êîììåíòàðèåâ: 1


     Сэтгэгдэл: 1
     Нэр: sirena lee

    0  
      Сэтгэгдэл № 1  |  IP: 122.201.18.141  |  Огноо: (2012-11-08)

    (Sirena) | 2012-11-08 | Пүрэв|7.03 PM
    hmmm manageruud n eveer zohitsuulad sasaeng fanuud n ch bas ugend orood tohiroltschuul boloom bishuu ene solongosuud ayguu surteisht

     -------------- GoKpop.Org --------------

    Манай сайт танд таалагдаж байна уу?



    Ïîñëåäíèå êîììåíòàðèè
      GoKpop
      Мэдээ: 2325
      Форум пост: 33
      Бүлэг: Эзэн
      Сэтгэгдэл: 52
      Zip
      Мэдээ: 48
      Форум пост: 21
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 215
      HoTknighT
      Мэдээ: 0
      Форум пост: 11
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 1
      Sirena
      Мэдээ: 0
      Форум пост: 10
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 188
      Ritm
      Мэдээ: 0
      Форум пост: 2
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 0
    Ìèíè-÷Àò

      Зөвхөн гишүүд бичих эрхтэй тул та манайд гишүүнээр элсээрэй!
    Êàëåíäàðü Àðõèâû