Îïèñàíèå ñàéòà

Dark Light
Ñëó÷àéíàÿ èãðà
Íîâîñòü Алдартай одууд драма-д тоглоод хэр их мөнгө авдаг вэ?
  • Алдартай одууд драма-д тоглоод хэр их мөнгө авдаг вэ? 3 CommentsÄîáàâèë Guest  2.06 AM (2012-12-27)


    Жүжигчин бүр яг адилхан хэмжээний цалин авдаггүй. Тэд алдар нэр, жүжиглэх чадвараасаа шалтгаалаад их бага янз бүр авна. Туслах дүрд тоголвол гарсан анги бүрээсээ 46,000 вон авдаг гэсэн дундаж тооцоо бий. Гэхдээ үнэхээр алдартай бол ийм бага цалин авахгүй. Бүгдийг нь тодорхойлж бичих боломжгүй учраас хамгийн үнэтэй 7 жүжигчинг хүргэж байна.


    7. Жүжигчин Ko Hyeon Jeong энэ жагсаалтын 7д орсон бөгөд тэр H.I.T драмад тоглоод анги бүрээс 35 сая вон-ийн цалин авсан. H.I.T нийт 20 ангитай бөгөөд нийт 700 сая вонийн цалин авсан гэсэн үг. Бусад драмад тоглохдоо ч энэ үнээр тоголдог.



    6. Жүжигчин Choi Ji Woo драмад тоглохдоо нэг ангиаас 40 сая вонийн цалин авдаг. Тэр 'Air City' драманаас 640 сая вонийн цалин авсан.



    5. Жүжигчин Lee Jeong Jae драмад тоглоод нэг ангийн цалин гэж 45 сая вон авдаг. Тэр 'Air City' драмнаас 720 сая вонийн цалин авсан.



    4. Жүжигчин Park Shin Yang драма болгоны нэг ангиаас 50 сая вонийн цалин авдаг. 'War of Money' драманаас 1 тэрбум вон-ийн цалин авсан.



    3. Жүжигчин Song Seung Heon цэргээс халагдаж ирснийхээ дараагаас драма болгоны нэг ангиаас 70 сая вонийн цалин авдаг болсон. Тэр East of Eden драманаас нийт 3 тэрбум 920 сая вонийн орлого олсон.

    http://prophetangel.files.wordpress.com/2011/05/ssh39.jpg

    2. жүжигчин Kwong Sang Woo драма болгоны нэг ангиаас 100 сая вон авдаг. Тэр 'Bad Love' драмад тоголсныхоо төлөө 2 тэрбум вон авсан.



    1. Солонгосын хамгийн үнэтэй жүжигчин бол Bae Yong Joon. Тэр 1994 онд анх 'Love Greeting' драмаад жүжиглэж дебютээ хийж байсан бөгөөд зар сурталчилгаануудад тоголсноор улам алдартай болсон юм. Гэсэн ч одоо байгаа нэр хүндийг нь түүнд "Өвлийн хайрийн дуу" драма олгосон. Дараа нь 'The Legend' драма ч мөн маш амжилттай явсан юм. Тэр драма болгоны нэг ангиаас 200 сая вон авдаг бөгөөд 'The Legend' драмаанаас 4 тэрбум 800 сая вон олсон.


    Тэгвэл одоо дуучдын хувьд авж үзэе. Дуучин BoA-г SM дотрох хамгийн эрх мэдэлтэй дуучин гэж хэлэгддэгт учир бий. Түүний жилийн орлгыг 18.3 тэрбум вон гэж тодорхойлдог. (SM эндээс өөрсдийнхөө хувиа авна) Харин дуучин Rain-ийн хувьд цэрэгт явхаасаа өмнө мөн л маш их орлого олдог байсан. Тэр маш авъяслаг дуучин төдийгүй Холливудын кинонд тоголсон жүжигчин. Анхны киноноосоо 500 сая вонын цалийн авсан бөгөөд 2007 онд 10 тэрбум вонын ашигтай гэрээнд гарын үсэг зурсан.

    Харин тийм ч амжилттай биш яваа дуучдын хувьд олон зарлагууд гарч ирдэг. Тэд ядаж л хөгжмийн нэвтрүүлгүүдэд оролцохдоо (Music Bank, Music Core, Inkigayo, M! Countdown) 150,000 вон төлөх ёстой.

    Мөн их сургуулиууд дээр болдог фестивальууд дуучдын хувьд орлогын эх үүсвэр байдаг. Тэд их сургуулиуудийн фестиваль дээр уригдах юм бол нэг цаг нь 15 сая вонын цалин авдаг. Харин SBS, MBC, KBS Gayo Daejun, Music Bank in Paris, MAMA гэх мэт тоглолтуудад оролцохдоо авах idol-уудын жишиг үнэ тус тусдаа байдаг. Big Bang, G-Dragon, Taeyang, Wonder Girls нар оролцох юм бол 60 сая воноос илүү ихийг авдаг. 2NE1, 2PM, SNSD нар яг 60 сая вон авдаг бөгөөд нэр алдар нь доошлох тусам энэ мөнгө багасдаг.

    Хөтлөгч, хошин шогчдийг ч гэсэн дутуу үнэлэж болохгүй.
    KBS-ийн хамгийн үнэтэй хөтлөгчдийг жилийн цалингаар нь тодруулсан байгаа.

    Гэтэл энэ бол ганцхан KBS-ээс авдаг цалин нь. Солонгосын хамгийн шилдэг хөтлөгч гэгддэг Yoo Jae Suk-ийг аваад үзхэд л тэр SBS 'Running Man', MBC 'Infinite Challenge' 'Come to Play' нэвтрүүлгүүдийг хөтөлдөг. Хэрвээ нэг жилд ганцхан 'Happy Together'-ийг хөтлөөд 450 сая вон авдаг юм бол жилд 4 нэвтрүүлэг хөтлөөд 1 тэрбум 800 сая вонын цалин авдаг гэсэн үг. Энэ дээр зар сурталчилгаанаас авдаг орлогыг нь нэмээгүй байгаа.

    By: http://sshem58.blogspot.com/
    Êàòåãîðèÿ: Мэдээ мэдээлэл | Äîáàâèë: GoKpop (2012-12-27) Ïðîñìîòðîâ: 1445 | Êîììåíòàðèè: 3 | Ðåéòèíã: 5.0/1
    Âñåãî êîììåíòàðèåâ: 3


     Сэтгэгдэл: 3
     Нэр: Yurinaa Dong

    0  
      Сэтгэгдэл № 3  |  IP: 122.201.18.131  |  Огноо: (2012-12-30)

    (Yurinaa) | 2012-12-30 | Ням|2.20 AM
    aimar ymaa jvjigchid bayn bhaas j yahu dr n zar surtalchilgaa nemgdiishde

     -------------- GoKpop.Org --------------

    Манай сайт танд таалагдаж байна уу?



    Ïîñëåäíèå êîììåíòàðèè
      GoKpop
      Мэдээ: 2325
      Форум пост: 33
      Бүлэг: Эзэн
      Сэтгэгдэл: 52
      Zip
      Мэдээ: 48
      Форум пост: 21
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 215
      HoTknighT
      Мэдээ: 0
      Форум пост: 11
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 1
      Sirena
      Мэдээ: 0
      Форум пост: 10
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 188
      Ritm
      Мэдээ: 0
      Форум пост: 2
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 0
    Ìèíè-÷Àò

      Зөвхөн гишүүд бичих эрхтэй тул та манайд гишүүнээр элсээрэй!
    Êàëåíäàðü Àðõèâû