Онгоцны буудлын загвар үргэлж л оддын дүр төрхөд чухал нөлөө үзүүлсээр ирсэн. Одод онгоцны буудал дээр ирээд овоорсон фэнүүдийн өмнүүр гарах хэрэгтэй болдог. Фэнүүд маш ойр зайнд байгаа учир одод дүр төрхөө хадгалж үлдэхээс өөр аргагүйд хүрдэг. Ихэнхдээ тэд ямар ч будаггүй, бүр зарим нь бэлтгэлийн өмдтэй ч явж байдаг.
10 сарын 12-д Инчон онгоцны буудал дээр хэд хэдэн хамтлагууд ирсэн. SHINee, BEAST, 4minute нар Нью-Ёорк Солонгос Фэстивалаас эргэн ирцгээж өглөөний 3:30 цагт газарджээ. Цаг их эрт байсан учир ихэнх нь натурал төрхөөрөө явж байлаа.
Гэсэн ч 3:30AM фэнүүдийг зогсоож чадаагүй юм. Будаггүй царайгаа нуухын тулд тэд нарны шил, маскаас авхуулаад хэд хэдэн арга хэрэглэжээ.
Нарны шил үргэлж оддын туслагч байсаар ирсэн, загварлаг төрх гаргаж чадахаас гадна нүдээ нуух боломтой болдог учир. Манай шүтээнүүдэд маань энэ төрх нэлээд элбэг.
SHINee-ийн Key, Min Ho энэ төрхийг сонгожээ. Key стилийнхээ бонус болгож өвөрмөц хэлбэртэй шил сонгосон бол Мино хар кобра шил зүүсэн байна.
4minute-ы Nam Ji Jyun хээнцэр шилээр нүүрнийхээ ихэнх хэсгийг нуужээ. Тэр завгүй шкэдулээс нь болсон нүднийхээ хөхөрсөн хэсгээ нууж чадсан бол Kwon Sohyun жижигхэн царайндаа яг тохирсон том шил зүүсэн байна.
Зарим одод нүдний шилний нөгөө туслах болох маскыг сонгожээ. Ер нь бол нүдээс бусад бүх нүүрийг нууж чаддаг учир хамгийн нөлөөтэй нь. Ганц сул тал нь нүд гардаг. Маск одоо хэд хэдэн загвараар гарах болсон, маш хурдан загварын тренд болж байна.
SHINee-ийн Taemin, BEAST-ийн Yang Yoseob нүүрээ нуухаар маск зүүжээ. Тэд мөн малгайтай цамц бэлтгэлийн өмд зэрэг эвтэйхэн хувцас өмссөн байна.
Маск заримдаа их аймар санагддаг шүү.
Хэрвээ маск нүдний шил бол яах вэ?
Толгойгоо гудайлгаад нүүрээ алгаараа нуух нь зарим оддын хэрэглэдэг арга. 4minute онгоцны буудал дээр энэ аргыг хэрэглэгчдийн төлөөлөл болжээ.
HyunA энэ аргыг хамгийн шулуухан хэрэглэсэн нь. Онгоцноос буугаад л тэр тал нүүрээ алгаараа нуугаад толгойгоо гудайлган явсан юм. Толгойгоо гудайлгах нь хоёр дахин ашигтай нөлөөлж байгаа юм.
Huh Ga Yoon мөн гараа нүүрээ нуужээ. Тэр их хурдан алхаад байсан учир камерын линзэнд өртөхгүй байж чаджээ.
-------------- GoKpop.Org --------------