Монгол охин K-Pop ертөнцөд хөл тавьж, охидын шинэ хамтлагийн гишүүн болсон гэх мэдээ чих дэлсэх болсоор удаж байна. Тэрээр "BIG STAR ENTERTAINMENT”-аас шинээр гарч ирсэн "BBde Girl” хэмээх охидын хамтлагт Лхамжав /Lee Lyulin/ гэх монгол охин дуулж байгаа билээ.
Монголд төрж өссөн Lee Lyulin
охины тухай Солонгосын сайтад Lyulin-ий ээж нь 2003 онд Монгол
Улсын Ерөнхийлөгчийн тогоочоор ажиллаж байсан. Бага эгч нь загвар
өмсөгч, том эгч нь Монголын волейболын шигшээ багийн тамирчин, Эгч нь Монголын хошин урлагийн алдартай жүжигчин хэмээн бичсэн байдаг.
Энэхүү жүжигчин эгчийг нь манайхан Маск продакшны жүжигчин Гэрэлцэцэг
хэмээн цуурах болсон. Гэвч энэ нь баттай мэдээ бус бөгөөд ташаа
мэдээлэл болох өндөр магадлалтай юм байна. Учир нь энэ талаар өөрөө
албан ёсоор ямар ч мэдэгдэл хийгээгүй байгаа.
Lee lyulin нь охид дундаасаа өөр, өвөрмөц царайгаараа ихэд ялгардаг бөгөөд шанаа өргөн, дух өргөн гээд Монгол төрхийг илт харуулдаг тул Солонгосчууд түүнийг Монгол гүнж хэмээн нэрлэдэг. Одоогоор тус хамтлаг нь тун удахгүй шинэ уран бүтээлээ гарах гэж байгаа тухайгаа нүүр хуудаснаа мэдэгджээ. Мөн олон шинэ зурагаа нэмсэн байсныг та бүхэнд хүргэе...
Мөн Сайтынхаа зүгээс K-Pop ертөнцөд цахиур хагалаарай хэмээн ерөөж байна.
-------------- GoKpop.Org --------------