3 сарын 4-нд болсон You’re The Best Lee Soon Shin зиноны ярилцлаган дээр IU-гаас "Lee Soon Shin-ий ямар зан чанарыг харуулах болсон бэ?” хэмээн асуужээ. Харин хариуд нь IU "Хэрвээ кино их үздэг бол ихэнх кинон дээр эмэгтэй гол дүрийн баатар эхэндээ хөөрхөн байдаггүй. Гэхдээ эрэгтэй гол дүрийн баатар түүнд хайртай болдог. Гэхдээ гол дүрийн баатрууд өөрсдийгөө хөөрхөн болж чадна гэж төсөөлж ч чаддаггүй. Яг үнэндээ тэд үнэхээр хөөрхөн. Би өөрийгөө ямар ч нүүр будалтгүй хөөрхөн харагдахгүй гэдэгтээ бат итгэдэг” хэмээн киноны тал дээрх дүрээ харуулсан байна. Мөн тэрээр "Би үнэндээ маш их санаа зовсон. KBS-ийн 7 хоногийн драмад тоглоно гэдэг итгэмээргүй хэрэг байсан. Хэрвээ би үнэхээр үүнийг хийхээр болчихвол яахвээ л гэж бодож байсан. Гэхдээ найруулагчид, зохиолчид болон бусад хүмүүс надад үнэхээр их итгэл өгсөн. Тийм учраас л би тэдний тусламжтай өдий зэрэгтэй явж байгаа. Хойшдоо өөрийнхөө уран бүтээл болон жүжиглэлтэндээ улам илүү анхаарч ажиллах болноо.” Мөн IU-гийн маань хос Jo Jung Suk "Намайг IU-гийн найз залуугийн дүрд тоглоно гэсэн мэдээлэл гарснаас хойш манай гэрийнхэн намайг залуу бүсгүйн хулгайч гэж дуудсан. Гэхдээ өнгөрсөн хугацаанд IU-тай ямар нэгэн саадгүй гоё байсан. Тиймээс өөрсдийнхөө харилцаанд улам их анхаарах болноо” гэсэн байна. Мөн түүнээс үнсэлцэх хэсгийн тухай асуухад "Бид одоохондоо хоорондын маргаантай хэсэг дээр явж байгаа. Тиймээс хэрвээ тийм хэсэг ирвэл сайн мэдэхгүй байна” гэсэн бол IU "Бид одоохондоо романтик хэсэг дээр ирээгүй байгаа. Fan-үүд хэлэхдээ Хэрвээ үнсэлцэх хэсэг ирвэл ямар нэгэн алдаагүй ганцхан удаа л үнсээрэй гэсэн. Гэхдээ миний бодлоор бид үүнийг олон хийх байх. Гэхдээ би хичээх болноо” гэжээ.