18 настай америкийн жүжигчин Dakota Fanning солонгост J.estina-тай хамтран ажиллах шалтгаанаар солонгост ирсэн билээ. Тэгвэл түүнийг G-Dragon-тай уулзахыг хүсч өөрөө эхэлж залгасан гэсэн мэдээлэл тараад байсан юм.
YG Entertainment аас уулзахыг хүссэн нь үнэн ч түүнийг өөрөө эхэлж залгаагүйг хэлжээ. "Dakota Fanning G-Dragon-ын фен гэдгээ хэлсэн. Солонгост агентлагтай холбогдсон нь ч үнэн. G-Dragon ч мөн түүний фен, тиймээс цагийн хуваариа зохицуулаад уулзахыг их хүссэн. Dakota Fanning-ыг эхэлж залгасан гэвэл үнэнээс зөрнө.” гэжээ.
Dakota-гийн талаас, "Dakota Fanning G-Dragon руу хэзээ ч залгаж байгаагүй. Мөн тэд солонгост уулзацгаая гэж ярьж тохиролцсон ч зүйл байхгүй. Цуу ярианд үнэн зүйл байхгүй байна. Тэд хэзээ ч уулзъя гэж бие биетэйгээ холбогдоогүй” гэжээ.