Дуучин, хөтлөгч Haha өөрийн олон жилийн найз бүсгүй, дуучин Byul-тай хуримаа хийлээ. Тэд 11-р сарын 30-нд Сөүл хотын 63 давхар барилга доторх хуримын ордонд болох хуримынхаа өмнө хэвлэлийн хуралд оролцсон байна.
Бид анхнаасаа л найзууд байсан бөгөөд дотно харьцаа үүсгэнэ гэж хэзээ ч бодож байгаагүй, гэхдээ л 2 жилийн өмнөөс эхлэн бид бие биедээ зориулагдсан гэдгээ ойлгосон хэмээн дуучин Haha сэтгүүлчдэд хэлсэн байна.
Хосууд хуримаа хийж дуусангуутаа бал сарын аялалаа хийхээр Вьетнам улсыг өнөөдөр орой зорино гэжээ.