Îïèñàíèå ñàéòà

Dark Light
Ñëó÷àéíàÿ èãðà
Íîâîñòü 'Нар сарны тэврэлт' драма-ийн дэлгэрэнгүй танилцуулга
  • 'Нар сарны тэврэлт' драма-ийн дэлгэрэнгүй танилцуулга 2 CommentsÄîáàâèë Guest  9.09 PM (2012-09-10)

    MBC телевизийн "the moon embracing the sun” буюу "Нар сарны тэврэлт”хэмээх энэхүү түүхэн драма нь 20-ангитай бөгөөд солонгосын үзэгчдийг байлдан дагуулж чадсан яахын аргагүй шилдэг бүтээл юм. Энэхүү кино нь Чусоны залуу хаан Lee Hwon, удган Wol нарын хайрын тухай өгүүлдэг.


    13 настай Yeon Woo, Их хатан эх түнийг хөнөөхийг тушаах хүртэл угсаа залгамжлах ханхүүгийн гэргийгээр сонгогдсон байсан. Yeon Woo хүчтэй удганы ачаар амьд гардаг боловч ой санамжаа алддаг. Бүгд түүнийг үхсэн гэдэгт итгэдэг Hwon хүртэл. 8 жилийн дараа Yeon Woo удган Wol болон эргэн ирдэг. Yeon Woo өөрийн дурсамжаа бүр мөсөн мартаагүй, түүний хувь тавилан одоогийн хаан Hwon-той холбогдсон хэвээр. Yeon Woo өөрийн алдсан хатны суудлаа эргүүлэн авж чадах болов уу?………үргэлжлэлийг драма-аас үзнэ үү!



    http://d1i45kki000yqu.cloudfront.net/wp-content/uploads/j/t/aa/480583/480583.png

    Эхний нар байх тавилантай. Yeon Woo-тай анх уулзаад дурладаг. Гэвч Yeon Woo гэнэт өвчин тусч нас бардаг. 8 жилийн дараа тэрээр хүйтэн хөндий инээмсэглэлгүй хаан болдог. Нэгэн өдөр Yeon Woo-тай үнэхээр адилхан Wol нэртэй удгантай таардаг.Тэрээр Wol-г  YeonWoo байж магадгүй хэмээн YeonWoo-гийн учир бүтүүлэг үхэлийг дахин судалж эхэлдэг.

    http://dramahaven.com/wp-content/uploads/2012/01/sunnmoon-han-ga-in-debut.jpg

    • Han Ga In- Wol / Heo Yeon Woo
    • Kim Yoo Jung – залуу Yeon Woo (13 настай)

    Эхний сар байх тавилантай,Yeon Woo бол Ариг цаазлуулж байх үед төрсөн. Язгууртан гэр бүлээс гаралтай, Yeom-н дүү Hwon-и анхны хайр, тэр бол ухаалаг, гэрэлтсэн сайхан сэтгэлтэй охин юм. Угсаа залгамжлах гүнжээр сонгогдсон ч ургийн ёслолоосоо хэдэн өдрийн өмнө өвчин тусч ордоноос хөөгддөг. Тэр үхнэ гэдэгтэй итгэлтэй байсан ч, Их удган Jang Nok Young найз Аригийнхаа сүүлчийн хүсэлтээр түүнийг авардаг.Гэтэл YeonWoo бүх ой санамжаа алддаг. 8 жилийн дараа тэрээр удган Wol нэртэй болон Hwon-и дэргэд ордонд иргэн ирдэг.


    • Jung Il Woo- ханхүү Yang Myung

      Хоёрдохь нар, Hwon хааны эцэг нэгтэй ах. Тэр үргэлж хаан аавдаа хууль бус хүүхэд байсан. Харахад хэнэггүй эр шиг, Yang Myung ханхүү Yeon Woo-д хайртай байсан боловч  Yeon Woo, lee Hwon хоёр бие бендээ хайртай болдог. Yeon Woo-г үхэхэд маш их уурлаж, уйтгарладаг. 8 жилийн дараа Hwon-и эсрэг төрөл садны тулаанд орооцолддог.

    • Kim So Hyun – залуу Bo Kyung
    Хоёрдохь сар, Bo Kyung нь Yeon Woo-г үхсэний дараа, Их хатан эхийг өөрийн эрх мэдэлийг улам хүчирхэг болгохын тулд угсаа залгамжлах гүнж болгохоор сонгосон хэрэгсэл байсан. Хэдий Bo Kyung хатан болдог ч хэзээ ч Hwon-той дэр нэгтгэж чадахгүй.

    • Song Jae Rim -Jin Chae Woon
      • Lee Won Gun -залуу Woon (15 настай)
    23 настай залуу дайчин. Тэр бол Жусоны тэргүүн тулаанч, Hwon-и гол бие хамгаалагч. Woon өөрийн сайхан төрхийг эхээсээ авсан бол гайхалтай сэлмийн урлагаа ааваасаа өвөлж авчээ. Хэдий авъяастай ч, язгууртан хүний татвар эмээс төрсөн дорд гаралтай нэгэн боловч аавых нь албан ёсны эхнэр түүнд их анхаарал халамж тавьдаг. Ханхүү Yang Myung, Yeom хоёртой дотно харилцаатай.

    • Jung Eun Pyo -тайган Hyung Sun

    Lee Hwon-г угсаа залгамжлах ханхүү болсноос хойш түүний дэргэд байгаа. Lee Hwon-той үнэхээр дотно харилцаатай туслах нь юм. Lee Hwon- г өсөж торниход түүнийг харж байсан мөн түүний мэдрэмжийг сайн ойлгодог. Yeon Woo-г үхсэний дараа Lee Hwon-г хараад зөвхөн санаа алддаг л болсон.

    Ангиудын рейтинг:

    Цацагдсан хугацааАнгиҮндэсний хэмжээндСөүлд
    2012-01-040115.0 (3rd)16.9 (3rd)
    2012-01-050217.3 (3rd)20.8 (3rd)
    2012-01-110319.4 (2nd)22.3 (1st)
    2012-01-120420.6 (2nd)25.1 (1st)
    2012-01-180521.6 (2nd)24.9 (1st)
    2012-01-190625.9 (1st)28.6 (1st)
    2012-01-250725.5 (1st)28.8 (1st)
    2012-01-260826.2 (1st)29.4 (1st)
    2012-02-010928.4 (1st)32.3 (1st)
    2012-02-021030.5 (1st)35.1 (1st)
    2012-02-081134.3 (1st)38.6 (1st)
    2012-02-091233.7 (1st)37.8 (1st)
    2012-02-151334.6 (1st)39.3 (1st)
    2012-02-161437.2 (1st)42.0 (1st)
    2012-02-221537.7 (1st)42.6 (1st)
    2012-02-231639.8 (1st)45.5 (1st)
    2012-02-291733.3 (1st)36.1 (1st)
    2012-03-011840.7 (1st)47.0 (1st)
    2012-03-07Special24.7 (1st)26.0 (1st)
    2012-03-08Special19.8 (3rd)21.7 (1st)
    2012-03-141938.9 (1st)42.9 (1st)
    2012-03-152042.3 (1st)46.5 (1st)
    Дундаж30.1%34.1%


    Дуунууд:

    Хит болсон 3-н дуу:

    Lyn-Back in time

    Heora-Moonlight Is Setting

    KimSooHyun-The one person


    Баримтууд:

    • Жүжигчин Jung Il Woo ханхүү Yang Myung-н дүрийг бүтээсэн билээ. Гэвч анхандаа энэ дүрд жүжигчин Joo Won-ыг тоглуулах гэж байсан юм байна. Гэхдээ Joo Won нь Ojakgyo Brothers гэх кинонд тоглож байсан улмаас жүжигчин Jung Il Woo энэ дүрд тоглохоор болжээ.
    • Мөн жүжигчин Kim Jung Hoon энэ кинонд Heo Yeom-ын дүрийг бүтээх гэж байсан боловч албумныхаа ажлаас болон татгалзаж Song Jae Hee тогложээ.
    • 2012 оны 2 сарын 29нд Солонгос улс Хөлбөмбөгийн дэлхийн аваргын хасагдах шатны тоглолтоо хийсэн бөгөөд хүмүүс The Moon Embracing the Sun ретинг нь буурна гэж тооцоолж байсан боловч бүр 36%-д хүрсэн байна.
    • 2012 оны 3 сарын 6нд MBC телевизээс киноны төгсгөлийн 19, 20р ангийг энэ долоо хоногт гаргах боломжгүй гэдгээ мэдэгдэн киноны тухай тусгай бичлэг гаргасан байна.
    • Гол дүрийн жүжигчин Kim Soo Hyun 3 сарын 13нд киноны You Are The One дууг дуулсан нь цацагдав.


    KimSooHyun-тай холбоотой зарим баримт,  ярилцлага:

    -Тайганы Hyung Sun, SooHyun 2 жинхэнэ амьдрал дээрээ дотно найзууд болжээ. Hyung Sun буюу Jung eun pyo нь өөрийн гуравдахь хүүхэддээ JiHwon гэдэг нэр өгчээ. Jung eun pyo энэ талаар хэлэхдээ:"Бидний гуравдахь хүүхэд хүү учраас бид түүнд Jihwon гэдэгт нэр өгөхөөр шийдсэн. JiHwon намайг "Нар сарны тэврэлт” кинонд тоглож байхад ирсэн учраас мөн би киноны Lee Hwon-д маш их хайртай болохоор энэ нэрийг өгсөн. Энэ нэр бол надад их онцгой утга учиртай нэр юм"гэжээ.

    -Ханхүү Yang myung буюу Jung Il woo мөн Song Jae Rim-тай дотны найзууд болжээ.

    -Залуу ханхүүгийн дүрд тоглодог Yeo Jin Goo, SooHyun 2 "Giant” буюу бидний мэдэхээр "Агуу хүн” кинонд бага насны дүрд ах дүү 2 болон тоглож байжээ.

    -YeonWoo-гийн багийн  дүрд тоглодог Kim Yoo Jung-н ideal type нь KimSooHyun.

    -Хатны дүрд тоглодог Bokyung буюу Kim Min Seo, SooHyun-аас болоод жинхнээсээ Han Ga In-д атаараж хардсан гэнэ.

    -Soohyun-и амьдралдаа хийсэн хамгийн удаан үнсэлт нь Han Ga In-тай хийсэн үнсэлт.

    -Soohyun "Нар сарны тэврэлт” киноны алдаа гаргалтын хаан.

    -Дахин хатдаа кинонд тоглохыг хүсдэг хүн нь Han Ga In

    -Soohyun-г "Нар сарны тэврэлт”-киноноос han Ga in, Kim Yoo Jung 2-н алыг сонгох вэ? гэхэд: "Хоёуланг нь, Нэгэнт би хааны дүрд тоглож байгаа болохоор хоёуланг нь авж болно биздээ гэжээ...



    By:MongolianKimSooHyun Fan blog


    Êàòåãîðèÿ: Мэдээ мэдээлэл | Äîáàâèë: GoKpop (2012-09-10) Ïðîñìîòðîâ: 2569 | Êîììåíòàðèè: 2 | Ðåéòèíã: 5.0/2
    Âñåãî êîììåíòàðèåâ: 2


     Сэтгэгдэл: 2
     Нэр: Fernando Maestro

    0  
      Сэтгэгдэл № 2  |  IP: 202.126.91.128  |  Огноо: (2012-12-24)

    (Maestro) | 2012-12-24 | Даваа|3.10 AM
    ene dramiig uzej tsagaa demii ureed yaahw

     -------------- GoKpop.Org --------------

    Манай сайт танд таалагдаж байна уу?



    Ïîñëåäíèå êîììåíòàðèè
      GoKpop
      Мэдээ: 2325
      Форум пост: 33
      Бүлэг: Эзэн
      Сэтгэгдэл: 52
      Zip
      Мэдээ: 48
      Форум пост: 21
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 215
      HoTknighT
      Мэдээ: 0
      Форум пост: 11
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 1
      Sirena
      Мэдээ: 0
      Форум пост: 10
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 188
      Ritm
      Мэдээ: 0
      Форум пост: 2
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 0
    Ìèíè-÷Àò

      Зөвхөн гишүүд бичих эрхтэй тул та манайд гишүүнээр элсээрэй!
    Êàëåíäàðü Àðõèâû