Зүгээр л туранхай байх хангалтгүй. Туранхай байх нь сайхан ч эрүүл зөв хөгжсөн abs-тай байж л төгс бие болдог. Маш их хичээж байж төгс биетэй болсон хэд нь байхад төрөхдөө л сайхан биетэй заяагдсан нэг ёсны "азтай”-нууд нь ч байна.
Гайхалтай биетэй болохын тулд маш их дасгал сургуулилт хийсэн оддыг харцгаая.
Girls’ Generation хамтлагийн Yuri энэ сomeback-ын үзүүлбэр бүртээ гайхалтай биеийн фигурээрээ олны нүдийг унагасаар байгаа. Анхандаа Yuri бага зэрэг туранхай байсан ч дасгал сургуулилтын үр дүнд Kpop-ын эмэгтэй алдартнуудын сайхан биеийн жагсаалтад үргэлж дээгүүр орох болсон. Та ч бас түүний abs-д атаархах нь дамжиггүй.
Дуучин Solbi болон жүжигчин Lee Yoon Ji нар ч хичээл зүтгэлийн дараах зургаараа олны анхаарлыг маш ихээр татсан.
За тэгвэл төрөхдөө л сайхан биетэй төрчихсөн азтай хэд нь
GLAM хамтлагийн гишүүн Jina багаасаа бүжгээр хичээллэсэн болохоор маш сайхан биетэй болсон. Хүмүүс түүнийг анзаарч эхэлтэл өөрөө ч сайхан биетэйгээ мэдээгүй гэдэг.
f(x) хамтлагийн Krystal ч мөн адил. Тэр одоогоор илүү сайхан abs-тай болохын тулд хичээгээгүй байгаа гэж хэлж байсан.
Хаа ч явсан туранхай бүсгүйчүүдээс илүү гайхалтай abs-тай эрүүл биетэй эмэгтэйчүүд олны анхаарлыг татна.
By: http://snsdyuri125.wordpress.com/