Îïèñàíèå ñàéòà

Dark Light
Ñëó÷àéíàÿ èãðà
Íîâîñòü Алдарт жүжигчин Kwon Sang-Woo дэлгэрэнгүй танилцуулга
  • Алдарт жүжигчин Kwon Sang-Woo дэлгэрэнгүй танилцуулга 0 CommentsÄîáàâèë Guest  8.21 PM (2013-01-31)
    http://2.bp.blogspot.com/_KW1sWqXUq_c/TBJcJj4bngI/AAAAAAAAAbs/6uwhFXY_H7I/s1600/sang.jpg

    Нэр:(Kwon Sang-Woo)
    Төрсөн он, сар, өдөр: 1976 оны наймдугаар сарын 05.
    Төрсөн газар: Өмнөд Солонгос, Тэжон
    Орд: Арслан

    Үзэгчдийн сэтгэл татам жүжигчдийн тэргүүн эгнээнд бичигдэх залуу бол яах аргагүй Kwon Sang-Woo. Алдарт "Диваажингийн шат” олон ангит киноны гол дүр түүнийг "mom-zzang” буюу төгс биет хэмээн хочилдог. Үнэхээр ч бүсгүйчүүдийн хараа булаасан сайхан биетэй, царайлаг залуу алдрын гараагаа загварын ертөнцөөс эхэлж байжээ.

    1990 оноос загвар өмсөгчийн гараагаа эхэлсэн Күонь 2000 оны эхээр кино ертөнцөд хөл тавьжээ. "Delicious Proposal” кинонд нэгэн туслах дүр бүтээснээр кино карьераа эхэлсэн түүний олонд танигдаж, чадвараа харуулсан дебют бүтээл нь "Volcanо High” байв. Үүний дараа тэр өөрийн сайн найз, жүжигчин Сон Сунь-Хонтой хамт "Make It Big” хэмээх инээдмийн кинонд тоглосон нь ч амжилттай болжээ. 

    2004 он. Солонгосчуудын танил болсон авьяаслаг жүжигчин залуугийн хувьд тун завгүй бас маш амжилттай жил байлаа. Тэр 2004 оны Солонгосын кино хит "Once Upon a Time in High School” болон телевизүүдийн хамгийн өндөр рейтингтэй "Диваажингийн шат” цувралд тоглосон юм. "Диваажингийн шат” кино Солонгос төдийгүй Азийн олон оронд үзэгчдийн үзэх дуртай киногоор шалгарч, тэр тивийн хэмжээний алдартай жүжигчин болжээ. Мөн онд түүний тоглосон "Love, So Divine” кино театруудын дэлгэцнээ гарсан ч өмнөх хоёрынхоо амжилтанд хүрч чадаагүй байна.

    2006 онд Күонийн дараагийн шилдэг кино дэлгэцнээ гарсан нь "Running Wild” байв. Тухайн үедээ маш өндөр төсөвтэй бүтэж байсан энэхүү адал явдалт кино Солонгосын box office-ыг тэргүүлж байжээ.

    Телевиз, дэлгэцийн бүтээлийг хослуулан тоглож чаддаг Күонийг мэргэжлийнхэн тун хөдөлмөрч, шаргуу нэгэн гэж тодорхойлдог. Үнэхээр ч тэр жил бүр нэг телевизийн цуврал, нэг дэлгэцийн бүтээлд аль хэдийнэ тоглоод амжчихсан байдаг. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд Күонь нийт 26 кино бүтээлд дүр бүтээжээ.

    2012 онд жүжигчин залуу анхны Хятад кинонд тоглосон нь Ази дахь нэр хүндийг нь улам бүр өргөжээ. Тэр Хятадын алдарт жүжигчин Сецилиа Чентэй хамтран "Shadows of Love” кинонд тоглосон бол алдарт Жэки Чантай "CZ12” –т хамтран ажилласан байна.  

    Алдарт жүжигчин залуу маань 2009 онд өөрийн "Natural Tears” хэмээх гоо сайхны компаниа байгуулсан бөгөөд өөрөө бүтээгдэхүүнийхээ нүүр царай болж байсан. Тиймээс ч түүнийг хэсэгтээ "Ноён Нулимс” хэмээн нэрлэх болсон гэдэг. Ноён нулимс маань давгүй бизнесмэн залуу. Тэр Сөүлийн Мёндон гудамж дахь "Tea'Us” кафег эзэмшдэг төдийгүй Бали арал дээр байрлах "Ocean Blue” зочид буудлын томоохон хувьцаа эзэмшигч юм.

    Күонь Сан-Ү Солонгосын олон алдартай жүжигчдийн нэгэн адил цэргийн албанд татагдаж байсан. Гэхдээ тэр бусдаас ялгаатай нь жүжигчин болохоосоо өмнө буюу цэргийн алба хаах ёстой насандаа үүргээ гүйцэтгэж байжээ. Күонийн ээж нь Ромын Католик шашинтай бөгөөд тэр ч бас "Love, So Divine” кинонд тоглосныхоо дараа католик сүмд нэгдсэн.

    Царайлаг, сэтгэл татам залуугийн хувийн амьдрал мөн л олны анхаарлын төвд байсаар ирсэн. Күонь Солонгосын мисс, жүжигчин Сон Тэ-ёнтой хайр сэтгэлийн холбоотой болж, шоу ертөнцөд шуугиан тарьж байсан цаг саяхан. Харин алдарт хос маань 2008 оны есдүгээр сарын 28-нд хайр сэтгэлээ баталгаажуулж, хуримаа хийсэн юм. Сон Тэ-ён 2009 оны хоёрдугаар сард хайртдаа Люк хүүгээ төрүүлж өгсөн билээ.


    Êàòåãîðèÿ: Танилцуулга | Äîáàâèë: GoKpop (2013-01-31) Ïðîñìîòðîâ: 1216 | Ðåéòèíã: 5.0/1
    Âñåãî êîììåíòàðèåâ: 0
    Äîáàâëÿòü êîììåíòàðèè ìîãóò òîëüêî çàðåãèñòðèðîâàííûå ïîëüçîâàòåëè.
    [ Ðåãèñòðàöèÿ | Âõîä ]
Ñëó÷àéíûé Îáçîð èãû
    uuganchimeg433
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    zayauka
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    ariko_g0811
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    cyrap_bna
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
Ïîñëåäíèå îáçîð èãðû
Âèäåîîáçîð èãðûÎïðîñ

Манай сайт танд таалагдаж байна уу?



Ïîñëåäíèå êîììåíòàðèè
    GoKpop
    Мэдээ: 2325
    Форум пост: 33
    Бүлэг: Эзэн
    Сэтгэгдэл: 52
    Zip
    Мэдээ: 48
    Форум пост: 21
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 215
    HoTknighT
    Мэдээ: 0
    Форум пост: 11
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 1
    Sirena
    Мэдээ: 0
    Форум пост: 10
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 188
    Ritm
    Мэдээ: 0
    Форум пост: 2
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 0
Ìèíè-÷Àò

    Зөвхөн гишүүд бичих эрхтэй тул та манайд гишүүнээр элсээрэй!
Êàëåíäàðü Àðõèâû