Далайн
хүчтэй хар салхи болох Болавен өнөөдөр 18 цаг 40 минутын орчимд Солонгосын Чежү арлын өмнөд
хэсгээр орж иржээ. Урьдчилсан тооцоо ёсоор салхины хурд 48 метр секүнд давж ,
Чежү арал 1-р зэргийн бэлэн байдалд шилжээд байна.
Их хэмжээний бороо дагуулж буйгаас болж Чежү арлаас орох гарах усан болон агаарын онгоц түр зогссон бол гадаа гудамжинд автомашинууд хөдөлгөөнд орохгүй байхыг сануулж байгаа ажээ...
Далайн
хар салхи BOLAVEN дайрч өнгөрсөн Чежү арал , Чоннам , Мукпу , Чонан
зэрэг орон нутгуудад багагүй хэмжээний хохирол учруулаад байна. Өнөөдөр
өглөөний 11 цагийн байдлаар нийт 200 мянган айл өрхийн цахилгаан
таслагдан , 21 айлын гэр усанд урсаж , 54 хүн орох оронгүй болжээ .
Далайн давалгаа хамгийн өндөртөө 40m хүртэл давалгаалж салхины хурд
секундэнд 58.3м хүрсэн байна. Салхины хурд секундэнд 33m давбал хүн ч
салхинд хийсдэг . Цагт 20 мм хүртэл бороо дагуулж буй энэ удаагийн хар
салхи хэмжээгээрээ Солонгос улсын түүхэнд 5 дугаарт бичигдэж байна.
Мөн
Чежү арлын зогсоолд түр саатахаар ирж байсан хятадын 2 загасчны усан
онгоц далайн хүчтэй давалгаанд өртөж хоорондоо мөргөлдсөнөөс болж 12
загасчин ор сураггүй алга болж 17 загасчин аврагдан , 4 загасчны
цогцос олджээ.
Далайн хар салхи 8-р сарын 28-ны 15.00 цагийн орчим Сөүл хотод орж ирсэн байна..
Аюулт үзэгдлийн талаар Super Junior-ийн 'Sungmin' фенүүддээ анхааруулга өгчээ.
Super Junior хамтлагийн 'Sungmin' 8-р сарын 27-нд өөрийн твиттер хуудсан дээрээ Фенүүддээ хандан өнөөдрийн 'Kiss The Radio' нэвтрүүлэг дээр ирж болохгүй шүү! Та бүгдийг энд ирүүлэхийг хүсэхгүй байна. Учир нь аюултай далайн хар салхи наашаа ирж байгаа болохоор би их санаа зовж байна. Би Солонгос фенүүдээсээ нэг зүйл гуйя, бидний гадаад фенүүд маань энэхүү байдлыг мэдэлгүй ирж магадгүй тийм учирта бүгд гадаадын фенүүдийг минь сайн хараарай гэжээ.
Энэхүү зүйлийг уншсан фенүүд нь: 'Sungmin' тэр үнэхээр фенүүддээ хайртай юм байна. түүний санаа үнэхээр их зовжээ, Аюултай үзэгдэл болж магадгүй тул та бүгд бүгдээрэй битгий гэрээсээ гараарай гэжээ..
-------------- GoKpop.Org --------------