Îïèñàíèå ñàéòà

Dark Light
Ñëó÷àéíàÿ èãðà
Íîâîñòü Тэд хэн бэ: BEAST Хамтлагийн дэлгэрэнгүй танилцуулга
  • Тэд хэн бэ: BEAST Хамтлагийн дэлгэрэнгүй танилцуулга 0 CommentsÄîáàâèë Guest  10.58 PM (2013-01-18)


    Beast ( Солонгосоор: 비스트; BEAST эсвэл B2ST гэж бичдэг.) бол зургаан гишүүнтэй Cube Entertainment-аас 2009 онд дэбютээ хийж байсан хамтлаг юм. Хамтлагийн гишүүд бол Yoon Doo-joon, Jang Hyun-seung, Yong Jun-hyung, Yang Yo-seob, Lee Gi-kwang, мөн Son Dong-woon-нар юм.

    Beast Солонгост нэг нүрэн хэмжээний цомог, таван мини-цомог, Японд нэг Япон бүрэн хэмжээний цомог болон хэд хэдэн синглүүд гаргаж байсан. Хамтлаг 2009 онд 10р сард анхны мини-цомгог Beast Is the B2ST-ээрээ дэбютээ хийсэн юм. Тэд дараа нь 2011 онд анхны бүрэн хэмжээний цомог Fiction and Fact-аа гаргасны дариуд M.net-ийн M! Countdown-нд 3н удаа ялж байсан. Тэр жилдээ Beast Японд Shock синглээрээ дэбютээ хийсэн.Тэд үүний дараа олны анхаарлыг татаж хэвлэл мэдээллийн хэргэслүүдээр цацагдаж эхэлжээ.

    Beast 2011 оны 2 дахь хагасаар Melon Хөгжмийн Авараас мөн Gaon Чартаас "Жилийн Уран бүтээлч”-ээр шалгарсан юм. "Fiction” нь бас л KBS-ийн Хүгжмийн фестивалаас "Жилийн Дуу”-аар шалгачээ.

    2009–2010: Дэбют болон Шинэ эрин үеийн шок

    Тэдний дэбютээс өмнө нь Cube Entertainment "B2ST” нэртэй шинэ хамтлага гаргана гэж хэвлэл мэдээллээр цацагдаж байсан бөгөөд дэбютээс нь өмнө тэдний нэр "Beast” болж өөрчлөгдсөн ч энэ хэвээр үлджээ. Тэдний фенклабын нэр бол "B2uty” буюу "Beauty” гэж уншигдана. Утга нь Beauty and the Beast (Үзэсгэлэн гоо ба Мангас) нэртэй үлгэр юм.

    2009 оны 10р сард MTV GongGae Hall-д мөн KBS Music Bank-д дэбют синглээрээ анхны тоглолтоо үзүүлжээ.


    Тэдний дэбют мини-цомог Beast Is the B2ST нь 5н дуунаас бүрдсэн. Дууны жагсаалт : "Beast Is the B2ST”, "Mystery” мөн "Oasis”. Yet (아직은, Ajigeun) нэртэй дуу нь Jun-hyung-ий репээс болоод хориглогдсон.

    2010 оны эхээр Beast 2 дахь сингль "Mystery”-ээ гаргасны дариуд 40,000 хувь борлогдож мөн эхний долоо хоногтоо л 20,000 хувь борлогджээ.

    2010 оны 1р сард Beast мөн тэдэнтэй нэг энтертайнмэнт хамтлаг 4minute дэлхий нийтийн цомгийн компани Universal Music Group-тэй олон улсын үйл ажиллагаа болон цомгоо гаргах мөн 4minute-тэй хамт анхны гадаадын үйл ажиллагаагаа Тайванд хийхээр гэрээ хийжээ. Тэд Шилдэг шинэ уран бүтээлчдээр шалгарсан юм.

    Beast 2 дахь мини-цомог 2010 оны 3р сард Shock-оо гаргалаа. Мини-цомог гарах цагаас өмнө YouTube дээр ихээхэн шуугиан тариад амжсан юм. Тэд анх "Shock”-оороо Мnet-ийн M! Countdown-нд ялалтаа олж цомог маш хурдтайгаар 20,000 хувь борлогджээ.

    2010: Удирдагчид (Mastermind), ахин гэрэл цацарлаа, мөн Миний түүх

    2010 оны 9р сарын 17нд, Beast 3 дахь цомог Mastermind-ийн дуу "Jumeogeul Kkwak Jwigo” (주먹을 꽉 쥐고)-оо гаргаж элэрхийлж чадсан чадалтай хоолойгоороо олоны анхаарлыг татсан юм. Цомог 2010 оны 9р сарын 28нд гарсан. Комбайкаа хийгээд нэг долоо хонож байхад тэд KBS Music Bank дээр Mastermind цомгийнхоо "Soom” (숨, Амьсгал) дуугаараа иргэн ирлээ.

    2010 оны 11р сарын 3нд 4 дэх мини-цомог Lights Go On Again-ийн урьдчилсан захиалга авч эхэлхэд Mnet хэгжмийн чартад  "Beautiful” дуугаараа 1р байранд жагсаж, цомгийн бусад дуунууд 2, 3, 4, мөн 5р байрыг тус тус эзэлж байжээ. Тэдний цомог маш сайн борлогдож Hanteo сайт дээр 1р байранд жагсчээ.

    Beast анхныхаа Япон цомог Beast – Japan Premium Edition-оо 2010 оны 11р сарын 24нд гаргаж Oricon долоо хоногийн цомгийн чартад 13р байранд орж байсан, Мөн тус оны 11р сарын 27нд тэд Японд анхны тоглолт болох  ’The Legend of Beast, Vol.1′-ээ Токиогийн Ахдайбахийн Токио Big Site-д хийхээ. Уг тоглолтон дээрээ тэд "Bad Girl,” "Shock,” "Soom” гэх зэрэг есөн дуугаа хүргэж албан ёсоор 2011 оны 2р сард Японд дэбютээ хийнэ гэж мэдэгдсэн.

    Дараа нь тэд Golden Disk Awards мөн 11дэх Korean Visual Arts Авардаас тус тус шагнал авч,  Hanteo чарт сайт дээр 12 сарын 11нд Beast 1 сараас 10 сар хүртэл мини-цомогуудаа 107,006 хувь борлуулжээ. Ингэснээр Beast рүүки хөвгүүд болон охидын хамтлагуудаас 2010 онд 100,000 хувь борлуулсан анхны хамтлаг болсон юм. Тэд 10 оны 12 сарын 12нд анхны соло тоглолтоо Сөүлийн Жамшил Стадионд хийжээ. Тоглолтын нэр нь ‘Welcome to the Beast Airline’ байсан. 12 сарын 23нд гишүүдийн өөрсдийн зохиосон дуунууд гаргана гэж мэдэгдэснээр, Yoseob мөн Junhyung-ий хипхоп дуу "Thanks To” гарж, Hyunseung & Kikwang-ий R&B дуу "Let It Snow” болон Doojoon & Dongwoon-ий баллад (уянгийн) дуу "Muni Dathimyeon” (문이 닫히면, Хаалга хаагдхад) гэх дуунууд гаржээ, Энэ дуунууд My Story гэх мини-цомогт багтаж 12 сарын 21нд гарж байсан.


    2011: Япон дэбют цомог, дэлхийн тоглолт

    Анхны Япон сингль "Shock” нь Орикон чартыг тэргүүлж 2р байранд оржээ. 2011 оны Тохоку дахь газар хөдлөлтөөс болоод тэдний Япоб дахь үйл ажиллагаанууд цуцлагдаж байсан. Beast анхныхаа бүрэн хэмжээний Солонгос цомог Fiction and Fact-аа 2011 оны 5р сард гаргалаа. "Biga Oneun Naren” гэх дуу нь KBS Music Bank-д ялж мөн 2 дахь Япон сингль "Bad Girl” 11 оны 6р сарын 15нд гарж байсан. Тэд MTV-ийн "Малази дахь MTV World Stage”-д Солонгосын уран бүтээлчдийг төлөөлж оролцжээ.

    2012: Олон улсын аялан тоглолт, Beautiful шоу, комбайк

    2012 онд, Ази, Европ, Өмнөд Америк, мөн Хойд Амеркийн 12 өөр улсын 17н хотод "Beautiful Show” гэх дэлхийн аялн тоглолтоо хийлээ. Мөн тэд Солонгос драма "Big,”-д "Hateful Person” нэртэй OST дуу дуулжээ. 7р сарын 11нд, B2ST Google+ хуудсан дээрээ ‘Hang Out On Live Air’ үйл ажиллагаагаа хийж 2009 оноос дэбют хийсний 1000 дахь өдрөө тэмдгэлжээ. Тэд 50н орны фенүүдтэйгээ ярьж дараагийн кимбайкийн тухайгаа мэдэгджээ.

    Midnight Sun цомгоо 7 сарын 22нд гаргаж Midnight дуу гарсанаас хойш 1 цагийн дараа Вugs, Melon, Soribada, Daum, Mnet, Cyworld, Olleh, мөн Naver гэх зэрэг чартуудад шууд л 1р байранд орж чадсан юм.

    7 сарын 21нд тэд 5 дахь мини цомог Midnight Sun-аа гаргаж цомгийн бүх л дуу нь чартуудад дээгүүр байр эзэлжээ. Цомог гараад цагийн дараа гэхэд "Beautiful Night”-ийн клип гарлаа. 8 сарын 16нд, B2ST "Beautiful Night” дуугаараа M! Countfown-нд 3 дарааллан ялалт байгуулжээ.


    Yoon Doo-joon

    Doo-joon 1989 оны 7р сарын 4нд Сөүлд төржээ. Түүний ахлах сургуульд биеийн хүмүүжлийн багш болох мөрөөдөл нь ахлах сургуулийб 2 дахь жилээс MTV-ийн Big Bang Documentary-г үзсэнээр өөрчлөгджээ. Түний эцэг эх болон багш нар нь эхлээд үүнтэй санал нэг биш байжээ. Тэгсэн ч тэр Хөгжмийн сургуульд орж дуучин болхоор шийдсэн байна.

    Yoon дараа нь JYP Entertainment-ийн трэйний болж 2AM мөн 2PM-тэй дэбют хийх шоунд оролцсон ч шоунаас хасагджээ.

    Тэгээд тэр Cube Entertainment-руу явж AJ-ийн "Wipe the Tears” дуунд реп хийсэн байдаг. Ингээд дэбютээ хийснийхээ дараа Danbi-ийн нэгэн хэсэг болж More Charming by the Day and All My Love-д жүжигчинээр дэбютээ хийлээ. Ингэснээр тэр Beast хамтлагийн ахлагчаар дуучин болж дэбютээ хийжээ.

    Jang Hyun-seung

    Jang Hyun-seung 1989 оны 9р сарын 3нд төржээ. Hyun-seung нээрээрээ илүү танигдсан.

    Hyun-seung HyunA-тай Trouble Maker доу болж хамтарч тэд анхны мини-цомгоо 2011 оны 12р сард гаргаж байсан байгаа. Hyunseung-ий эмэгтэй дүүг Geurim гэдэг.

    Дэбютээс өмнө:

    2004 онд Hyun-seung 14 настайдаа YG Entertainment-ийн тэмцээнд орж байсан. Тэр 3р үе хүртэл явсан, тэгсэний дараа Yang Hyun Suk захирал түүнийг трэйнийгээр авчээ.

    1 жил 4 сарын дараа Hyun-seung YG-ийн шинэхэн хөвгүүдийн хамтлаг Big Bang-ийн гишүүнээр сонгогдов. Энэ үеэр тэд So-1 буюу солонгосоор хүсэл гэсэн нэртэй байсан. Тэр Big Bang documentary-д оролцож 11ээс 10т нь оролцсон ч, хамгийн сүүлийн шатанд Seungri үлдэж тэр хасагджээ.

    Beast нөгөө гишүүн Yoon Doo-joon Hyun-seung-ий оролцож байсан Big Bang documentary-г үзээд дуучин болохыг хүссэн байна. Hyunseung YG-д байхдаа уран бүтээлч байх гол туршлагуудаа хуримталж авсан юм. Hyun-seung хамтлагийн гишүүн Yang Yo-seob-той арын бүжигчинээр ажиллаж байсан. Yo-seob бас Hyun-seung нар Cube Entertainment-д Beast хамтлагт дэбютээ ингэж л хийсэн юм.


    Yong Jun-hyung

    Түний жинхэнэ нэр нь Yong Jae Soon, гэвч тэр 6р ангидаа байхдаа нэрээ солисон юм. Тэр 1989 оны 12 сарын 19нд төржээ. Тэр өмнө нь U-KISS хамтлагийн гишүүн Kevin-тэй цуг "Xing” гэх хөвгүүдийн хамтлагт байсан.

    Тэр Hyunah-ийн "Change” мөн G.NA-ийн "Kkeojyeo Julge Jar Sara” (꺼져 줄게 잘 살아, I’ll Back Off So You Can Live Better), Young Jee-ийн "Crazy, that’s what love is”,[4] Navi-ийн "Go Again” мөн Wheesung-ийн "Words That Freeze My Heart” гэх дуунуудад хамтарч байсан. Бас өмнө нь 2011 оны 6р сарын 28нд KARA хамтлагийн Goo Hara-тай холбоотой гэж мэдэгдэж байсан.

    Yang Yo-seob

    Yoseob 1990 оны 1р сарын 5нд нэгэн жижигхэн гэр бүлд төржээ. Тэр дуулах сонирхолтой болж улмаар Brian McKnight-ий хөгжмийг сонсосны дараа дуулах бэлтгэл хийх болсон ажээ.Тэр үүнтэй адил дуунууд сонсож дараа нь тэр бүжгийн хөгжим болон рок дуу ч дээ сонсож эхэлжээ. Тэр ахлах сургуульдаа байхдаа, хүнд рок хамтлагт байсан байна. Yoseob үнэндээ бол орчин үеийн рок сонирхож байсан юм.

    Yoseob JYP Entertainment-д трэйнийгээр орсон ч муу үнэлгээ авсанаар M Boat Entertainment (YG Entertainment-ийн дүү компани)-д орж тэндээ 5н жил трэйнийгээр байснаар Cube Entertainment-д орж AJ-ийн (одоо бол Lee Gi Kwang нэрээрээ танигдсан) арын бүжигчин нь болсон юм. "Wiping the Tears” мөн "Dancing Shoes” гэх дуу болон тоглолтон дээр гардаг.

    Dalmatian-ий Daniel-тэй хамтарч "First Snow and First Kiss” гэх синлээ гаргасан бөгөөд More Charming by the Day-ийн "Happy Birthday” мөн "I Cherish That Person” for My Princess.[5] бас All My Love-ийн "Loving You” гэх зэрэг Драманы OST-ууд дуулж байсан.


    Lee Gi-kwang

    Lee Gi Kwang 1990 оны 3 сарын 30нд төржээ. Gi-kwang хип хоп урсгалыг сонирхож мөн классик хип хоп дуунуудад дуртай байжээ. Тэр гэр бүлийнхээ дэмжлэгээр хөгжмийн карьераа эхэлж улмаар ‘AJ’ нэрээр дэбютээ хийж байсан.

    Энэ нэрээрээ тэр 2009 оны 4р сард мини-цомог "First Episode: A New Hero”-оо гаргаж байжээ. Тэр Beast-д орсоны дараа өөрийн жинхэнэ нэрээрээ явах болсон юм. High Kick-д тоголсоноор тэр жүжигчнийхээ дэбютээ хийж дараа нь My Princess-д ч дүр бүтээсэн байгаа.

    Gi Kwang Cube Entertainment-д орохоосоо өмнө JYP Entertainment-ийн доор трэйний байсан. 2009 оны 4р сарын 2нд Mnet M!Countdown дэбютээ хийсэн. 2009 оны 6р сарун 17нд тэр Lady Gaga-ийн солонгос тоглолтыг нээж байжээ.

    Son Dong-woon

    Son Dong-Woon 1991 оны 6р сарын 6нд төржээ. Түний аав Son Il-rak бол Чэөнжү их сургуулийн професор. Dong Woon Санта Роса, Лагуна, Филипинд сурч байсан.

    Тэр JYP Entertainment-д 2 жил трэйнийгээр байж дараа нь тэр BEAST-ийн сүүлийн гишүүнээр сонгогдсон юм. Тэр бол хамтлагийн хамгийн залуухан нь. Тэр англи болон Хятдаар ярьж чаддаг бөгөөд электрон лимбэ тоглож чадна.


    Êàòåãîðèÿ: Танилцуулга | Äîáàâèë: GoKpop (2013-01-18) Ïðîñìîòðîâ: 1290 | Ðåéòèíã: 4.5/2
    Âñåãî êîììåíòàðèåâ: 0
    Äîáàâëÿòü êîììåíòàðèè ìîãóò òîëüêî çàðåãèñòðèðîâàííûå ïîëüçîâàòåëè.
    [ Ðåãèñòðàöèÿ | Âõîä ]
Ñëó÷àéíûé Îáçîð èãû
    free_btc
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    acdsee7447
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    mhi602082
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    gereltuyadvgerjaw
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
Ïîñëåäíèå îáçîð èãðû
Âèäåîîáçîð èãðûÎïðîñ

Манай сайт танд таалагдаж байна уу?



Ïîñëåäíèå êîììåíòàðèè
    GoKpop
    Мэдээ: 2325
    Форум пост: 33
    Бүлэг: Эзэн
    Сэтгэгдэл: 52
    Zip
    Мэдээ: 48
    Форум пост: 21
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 215
    HoTknighT
    Мэдээ: 0
    Форум пост: 11
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 1
    Sirena
    Мэдээ: 0
    Форум пост: 10
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 188
    Ritm
    Мэдээ: 0
    Форум пост: 2
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 0
Ìèíè-÷Àò

    Зөвхөн гишүүд бичих эрхтэй тул та манайд гишүүнээр элсээрэй!
Êàëåíäàðü Àðõèâû