За тэгхээр шинэ жил болж байгаа юм чинь (дэлхий сөнөчиж магадгүй :p) ямар idol-ууд хоорондоо үерхдэг гэж хүмүүс шуугидаг талаар өдөр болгон ч юм уу эсвэл хэд хоноод мэдээлэл хийж байяа гэж бодсон юм. Хэрвээ та итгэх дургүй бол тэр л биз үерхдэг гэж итгэвэл тэр л байх. Зүгээр л хүмүүст сонирхолтой санагдсан үүднээс хийж байгаа юм шүү. (Надад өөрт мань иймэрхүү шуугианууд үнэхээр сонирхолтой санагддаг. Ялангуяа дуртай idol байх юм бол бүүр гоё) Гэхдээ энэ дээр хийж байгаа хосуудын талаарх шуугианууд ор үндэсгүй зүйл биш шүү. Хүмүүсийн маш олон нотолгоо олж чадсан бас олон хүмүүс үүнийг нь баталдаг тийм л шуугиануудын талаар оруулж байна.
1. Twitter
T-ara Jiyeon Twitter дээрээ 19 хүнийг л дагадаг.
https://twitter.com/pjy1234/following
1. T-ara Qri
2. T-ara Eunjung
3. T-ara Hyomin
4. T-ara Boram
5. Jevice Hana
6. SPICA Jiwon
7. Хошин шогч Noh Hong Chul
8. Sua
9. Jung Ka Eun
10. After School-ийн хуучин гишүүн Kahi
11. Хошин шогч Shin Bong Sun
12. miss A Suzy
13. Жүжигчин Kim Soo Roo ("Шилдэг сурагч" драма дээр хамт тоглсон өмгөөлөгч)
14. Найруулагч Cha Eun Taek
15. Super Junior Yesung
16. 1997 онд дебютээ хийсэн Yurisangja-ийн гишүүн Lee Se Joon
17. IU
18. Hwayoung
19. T-ara Soyeon
Харж байгаачлан Jiyeon эрэгтэй idol-уудаас ганцхан Yesung-ийг л дагадаг. Гэтэл ямар нэг нэвтрүүлэг дээр Yesung-тай сайн найзууд гэдгээ дурдаж байл уу?
Yesung-ийн Twitter дээрээ дагадаг эмэгтэй idol-ууд
1. T-ara Jiyeon
2. Jewelry Yewon
3. BoA
4. Yoo Sooyoung
2. Хос бөгж, бугуйвч (Энэ 2ийг сайн анзаараарай)
Jiyeon энэ бөгжийг 'Dream High 2', 'Day By Day' дууны промошн нарын үеээр хуруунаасаа бараг л салгаагүй юм. Yesung ч мөн адил.
Jiyeon-ийн бугуйвч
Yesung-ийн бугуйвч
3. Төрсөн өдрийн бэлэг? (Энэ надад утгагүй санагдсан ч ELF-үүдэд чухал утгатай юм байлгүй дээ. Үнэхээр сүр болсон)
6-р сарын 6 буюу Jiyeon-ийн төрсөн өдрийн өмнөх өдөр Yesung энэ дэлгүүрээс юм авж байгаа харагджээ. Хүмүүс түүнийг Jiyeon-д төрсөн өдрийн бэлгийг нь авсан гэж таамаглаж байгаа юм.
4. Handel & Gretel кафед (Yesung-ийн кафе)
Сөүлийн тэр олон кафе дундаас T-ara Eunjung, Soyeon, Jiyeon нар Yesung-ийн 'Handel & Gretel' кафед зочилж байхийг нь авсан зураг. Энэ кафед SNSD, Su Ju-ээс өөр одууд ороод байдаггүй юм байна.
5. Зураг
Энэ зураг бол Yesung, Jiyeon нарын хамтдаа гарсан ганцхан зураг. (Олон нийтэд дэлгэгдсэн ганцхан зураг)
Энэ зургийг Heechul Twitter дээрээ тавиад "Аав, ээж охин гурав" гэсэн.
6. Yesung-ийн өөрийнх нь гаргасан, дизайнийг нь зохиосон 'Why Style' утасны гэрийг Jiyeon барьдаг.
7. Jiyeon-ийн утасны дуу нь Yesung-ийн дуу 'It has to be You'
IU тоглолтынхоо үеээр Jiyeon-руу залгахад Yesung-ийн дуулсан 'It Has to be You' дуу явсан. (Cinderella's Sister OST)
8. Ижил цамц
9. Jiyeon-ийн tweet
8-р сарын 21нд Yesung 'Dream Team'-д оролцож байгаад бэртсэн.
8-р сарын 23нд Jiyeon Twitter дээрээ "Эрүүл байх хамгийн чухал зүйл" гэж бичсэн
8-р сарын 24 Yesung-ийн төрсөн өдрөөр "Өнөөдрийг гоё мэдрэмжээр эхлүүлж байна. Амжилт" гээд доор зургуудыг тавьсан.
Нэг бол Jiyeon Yesung-ийн маш том фен болхоороо дууг нь утас нь дээрээ тавьж (T-ara-ийн дуу ч биш), Twitter дээгүүрээ ямар ч эрэгтэй idol дагалгүй зөвхөн Yesung-ийг дагаж, Yesung-ийн гаргасан, үйлдвэрлдэг утасны гэрийг хэрэглэж, Yesung-ийн орлогыг ихэсгэхийн тулд T-ara-ийн гишүүдтэйгээ 'Handel & Gretel' кафед орж, өөртэйгээ адилхан хос бугуйвч, хос бөгж бэлгэлсэн байх.
Эсвэл энэ 2 зүгээр л үерхдэг байх. Сайн найзууд байж магадгүй ч одууд үргэлж л энэ одтой сайн найз тэр одтой сайн найз гэж нэвтрүүлгээр зарлдаг. Харин энэ 2 яагаад тэгдэггүй юм бол?
Jiyeon, Yesung нарын хамтдаа байгаа ганц бичлэг
-------------- GoKpop.Org --------------