Солонгосын нетизенчүүдийн хамгийн ууртай гэж боддог, нэг ёсны их айдаг SNSD-ийн гишүүд...
1. Hyoyeon
Hyoyeon бол SNSD-ын тэгж их хов живэнд өртөөд байдаггүй гишүүдийн нэг мөнөөс мөн. Саяхан үерхдэг гэсэн нэгэн скандалд өртсөн ч түүний үнэн худал одоо хүртэл баталгаагүй л байна. Netizen-үүд түүнийг тэгж их харааж загнадаггүй ч түүнээс айдаг гэнэ шүү.
2. Yoona
Netizen-үүд YoonA-гийн хөөрхөн царайг биширдэг. Чадваргүй гэж хэсэг нь шүүмжилдэг ч нөгөө хэсэг нь өмгөөлдөг. Гэхдээ л тэр netizen-үүдийг айлгаж чаддаг байна.
3. Sooyoung
Netizen-үүдийн хамгийн их айдаг оддын тоонд багтаж байсан. Учир нь нетизенүүд түүнийг урт хөлөөрөө өшиглөчихнө гэж боддог гэнэ. Won Bin болон өөр жүжигчидтэй үерхдэг гэсэн скандалуудаас болж нилээдгүй үзэн ядагдаад авсан. Солонгосчуудын жүжигчиддээ амиа тавьдгийг мэдэх бизээ.
4. Jessica
Жессикаг мөсөн гүнж гэдэг хочтойг мэдэхгүй хүн ховор байхаа. Нетизенүүд түүнийг хүнээс өшөө авахаар хүн гэж боддог. Үнэндээ SNSD-ээс нетизенүүдийн хамгийн дургүй гишүүд Jessica юм. Яагаад гэдгийг нь үнэхээр хэлж мэдэхгүй. Гэхдээ тэд үзэн ядахынхаа хэрээр түүнээс эмээдэг.
5. Taeyeon
Netizen-үүд түүнийг алдахаас айдаг. Тэр Солонгосын нэр хүндийг өсгөж буй чадварлаг бүсгүй, мөн гайхалтай ахлагч. Тиймээс нетизенүүд Taeyeon-ыг их хүндэлдэг.
6. Tiffany
Тиффаниг 2PM хамтлагийн Nichkhun-тэй үерхдэг гэсэн INFO, Rumor-ууд нисэхийн хирээр нетизенүүд түүнд дургүйлхэх болсон. Гэхдээ л тэгж их үзэн ядагддаггүй.
7. Yuri
Нетизенүүд түүнийг их үнэлдэг. Сайхан бие, abs-аа өөгүй болгохын тулд уйгагүй хөдөлмөрлөсөн үр дүн нь нетизенүүдийн сэтгэлд их хүрдэг. Тиймээс Yuri тийм ч их скандалд өртөн нетизенүүдийн хараалыг бардаггүй. Нетизненүүд өртсөн жижиг сажиг скандалуудаас нь өмгөөлж хамгаалдаг.
8. Sunny
Sunny мөн л Hyoyeon-ын адил хов живэнд өртөөд байдаггүй.
9. Seohyun
Тэр SNSD-ын хамгийн чимээгүй гишүүн. Seohyun болзооны тал дээр хатуу бодолтой учир нетизенүүдийн амиа тавьдаг залуустай холбогдож асуудал дагуулаад байдаггүй. Гэхдээ нетизенүүд түүнийг Super Junior Kyuhyun-тай их холбодог. Бүр Seohyun-ын төрсөн өдрөөр тэднийг хамт хоносон ч гэж батладаг. Хорхойд ч хоргүй даруухан maknae учраас нетизенүүд түүнээс тэгтлээ айж эмээдэггүй байх.
Source: http://snsdyuri125.wordpress.com/