Îïèñàíèå ñàéòà

Dark Light
Ñëó÷àéíàÿ èãðà
Íîâîñòü “Хайрын үнэ цэнэ” өгүүллэг 1-р хэсэг
  • “Хайрын үнэ цэнэ” өгүүллэг 1-р хэсэг 2 CommentsÄîáàâèë Guest  8.19 PM (2012-11-06)

    http://i1161.photobucket.com/albums/q512/Herosemy86/KimSooHyun.jpg

    "Анхны уулзалт”

    Сургуулийн урд нэгэн тас хар өнгийн тансаг маягын машин зогсов.

    Залуу1: "Хөөх эргэж ирэхэд ч сайхан байна шүү?”гэж  сургуулийнхаа урд зогсонгоо хэлэв.

    Залуу1:"Хөөх энд ч олон хөөрхөн охидууд байна шүү. Хөгжилтэй байх нь дээ”  гэж машинаас гарж ирж байгаа залууд хандаж хэлэв. Тэр залуу богино хар үстэй, нухацтай царайтай, сэтгэл татам төрхнөөс  нь харвал хэн ч хараад дурлахаар үнэхээр царайлаг сайхан залуу байв. Soohyun эргэж хариулсангүйд түүний хажууд зогсож байсан залуу (жижигхэн богино хар үстэй, тэнд байсан залуусаас хамгийн эгдүүтэй) нь өмнөөс нь  "Мэдээж тэр мэдэж байгаа. Угаасаа болзох дуртай. Таны  хувьд Taecyeon……………”

    Soohyun:"Та 2 чалчсаар л байх уу?”

    Soohyun-и ширүүн занг нь мэддэг учраас тэд дуугүй болоод сургууль руу оров

    Ангид

    Багш:Хүүхдүүдээ чимээгүй байгаарай

    Хүүхдүүд багшийнхаа үгийг сонсох ч сөхөөгүй өөрсдийнхөө хувийн яриаг ярилцаж байв. Гэтэл гэнэт хаалга нээгдэхэд бүгд чимээгүй болон хаалгаар орж ирэх хүмүүсийг ширтлээ. Сурагчид дор бүрнээ алдартай 3-н ханхүү эргэж ирсэн тухай шивнэлдэнэ.

    Нэг охин:"Хөөх тэд бүр ч царайлаг болчихож гэхэд өөр нэг охин "Ашгүй тэд буцаад ирлээ. Soohyun  найз охингүй л байгаасай” Гэтэл нэг залуу "Тийм ч царайлаг биш л юм байна ш дээ”…………

    Чимээгүй байцгаагаач!!! гэсэн багшийн чанга дуугаар бүгд чимээгүй боллоо.

    Багш: Тэгэхээр бүгд тэднийг таньдаг юм шиг байна. Өөрсдийгөө танилцуулах шаардлагагүй болохоор хүссэн суудалдаа сууцгаа.

    Тэднийг суудалдаа суух гэж байтал нэг сурагч босоод "Би тэднийг танихгүй болохоор танилцуулах хэрэгтэй ш дээ” гэж хэллээ. Мэдээж тэр гурвууланг нь таньдаг зүгээр л тэдний яриаг сонсож тэднийг өөрийнх нь зүг харуулахыг хүссэн хэрэг.

    Taecyeon:Өглөөний мэнд. Намайг Taecyeon гэдэг. Дуулах дуртай хааяа дууны үг бичдэг

    SooHyun: Энд байгаа бүгдийг чинь мэдэх болохоор өөрийгөө танилцуулах шаардлагагүй байх.

    Wooyoung: Soohyun-г уучлаарай. Сэтгэл хөдлөл багатай гэдгийг нь та нар мэднэ шдээ. Тэгэхээр энэ бол Soohyun. Би бол Wooyoung хамгийн бага нь хоол хийх дуртай гээд инээмсэглэн  нүдээ ирмэхэд охидууд бүгд түүнд хайлав.

    Бүгд суудалдаа сууцгаалаа.

    Багш:За бүгдээрээ сууцгаа. Номныхоо….гэтэл хаалга дахин онгойлоо. Чи чимээгүйхэн хаалга онгойлгоод орох гэж байтал.

    Багш: Наанаа зогс Chae young. Цаг хэд болж байгааг мэдэж байна уу?

    Чи:…..8:30

    Багш: Цагаа мэдэж байх шив. Тэгээд мэдсээр байж дахиад хоцорч байгаа юм уу?

    Чи: Уучлаарай

    Багш: Дахиад л. Би чамаас болоод үхэх нь ээ. Чамайг Спирткатанд оруулахгүй.Энэ чиний шийтгэл шүү.

    Чамайг загниж байтал нэг хөвгүүн:”Багшаа. Та өөрөө өмнө нь хоцорсон байж яахаараа шийтгүүлдэггүй билээ” гэх хэлэхэд ангид байсан хөвгүүд бүгд түүнтэй санал нэг байгаагаа хэллээ.

    Багш:Чимээгүй бай. Би ганцхан удаа л хоцорсон байхад Chae young дандаа хоцордог!!!

    Чи:Намайг уучлаарай. Миний буруу

    Чи багшдаа мэндлээд суудалдаа суув. Чиний ширээний найз бол IU. IU бол урт хар үстэй, үеийнхнээсээ их жижигхэн биетэй туранхай боловч хөөрхөн охин. Чиний яг ард Soohyun сууж байв.

    -IU чамруу чимээгүйхэн тонгойгоод шивнэв.-

    IU:Хөөе чи яагаад дахиад хоцорчихвоо? Автобус, гэнэтийн осол л гэж битгий хэлээрэй дээ

    Чи: Үгүй ээ. Beyond-аас болоод л. Гэрт түүнийг байлгах газар байдаггүй ээ тэгэхээр нь сургуулийн дээвэр дээр орхичихсон.

    IU:Чи чинь галзуурчихаа юу?Алга болчихвол яахын? Амьтан хардаг газар өгөөчээ.

    Чи: Чадахгүй гэдгийг минь мэднэ шдээ

    Хэсэг хугацааны дараа хонх дугарч өдрийн цайны цаг боллоо.

    Чи цайны газар IU-тай суух гэтэл  дэндүү олон хүүхэд байсан болохоор  суудал олно гэдэг нь азтай тохиолдол байв. Гэтэл Eunjung(тайрмал хар богино үстэй хөөрхөн охин), JangWoo(Eunjung-и найз залуу) 2 суудал авчихсан та 2-луу даллав. Бүгд ширээ тойроод сууцгаалаа.

    Jang Woo: Хөөе нээрээ танайд шинэ сурагчид шилжиж ирсэн гэлүү?

    Чи: Хэзээ? Нээрэн үү?

    IU:Чиний ард сууж байсныг хараагүй юм уу?

    Чи: Хэн байлаа?

    IU: Үнэндээ тэдний нэг нь

    Eunjung: Тэд гэнээ?

    JangWoo: Хөөх….Тэгэхээр цуу яриа үнэн байхнээ…Гурвал буцаад иржээ. Taec ямар байгаа бол хамтлагтаа тоглож байгаа болов уу?

    IU:Би яаж мэддийн. Тэрний фэн нь биш. Гэхдээ хамтлагтаа дахиж орохгүй гэдгийг нь л мэдэж байна.

    Eunjung: Гурвалын тухай яриж байгаа бол……………тэд тэнд байна (Eunjung цайны газарт орж ирж байгаа Wooyoung taec 2 луу заалаа)

    Eunjung: Тэр хамгийн өндрийг нь Taecyeon гэдгийн. Урьд нь хамтлагын гоцлол дуучин байсан. Гетар, төгөлдөр хуур, хийл гээд бүгдийг тоглож чаддаг.

    IU: Тэр намхан нь Wooyoung. Гайхалтай хоол хийдэг хоолны тэмцээнд 3 нь ч удаа түрүүлж байсан. Гурвалаас хамгийн эгдүүтэй нь. Тэд хоорондоо адилхан харагдахгүй байгаа ч гэсэн. Тэдний нүдрүү харвал бүгд шоколадан бор нүдтэй.

    Чи: Та нар чинь ямар их мэдээлэлтэй юм бэ?

    JangWoo: Чамайг энд шилжиж ирэхээс өмнө тэд энд сурдаг байсымаа.

    IU: Миний санаж байгаагаар бол чамайг шилжиж ирдэг өдөр тэд сургуулиас гарсан.

    Чи: Аан одоо л ойлгож байна шдээ. Ингэхэд би гурвал гэж бодсон юмсан. Нэг нь хаана байна аа?

    Хэн нь ч чамд хариулсангүй. Мөрөө хавчицгаав.

    JangWoo: "Хммм би Taecyeon найзыгаа энм аваад ирье. Хүлээж байгаарай” гээд Taecyeon, Wooyoung 2 луу явах хойгуур та 3 алдарт гурвалын тухай ярилцалаа.

    Чи: IU чи сая юу гэсэн бэ? "Гурвалаас хамгийн эгдүүтэй нь”( IU-гийн хоолойг дуурайж хэлэв)

    IU:  Би үнэнийг л хэлсэн шдээ. Өөр юм байхгүй ээ.  Хэннэгэнд нь талтай хүн байвал тэр нь…..( Eunjung-г хараад зогтусав)

    Eunjung: Хөөе. Яагаад би гэж?

    Чи: Хэнд нь вэ? Taecyeon-д уу?( Eunjung-руу сонирхсон янзаар харав)

    Eunjung: (Инээв) Болилдоо. Би найз залуутай ш дээ.

    IU: Тиймээ тийн шал сонин найз залуу

    Taecyeon, Wooyoung 2 ирснээр яриа өндөрлөлөө.

    JangWoo: Taec чи хамтлагтаа буцаж орох төлөвлөгөө байгаа юу?  Би танай хамтлагын фэн байсан ш дээ. Ялангуяа чиний

    Taecyeon: Одоо хамтлагт дуулахгүй ээ. Тэгсэн ч тэд нар шинэ гоцлол дуучин авчихсан гэсэн. (Нэг л эвгүй байв)

    JangWoo: Аан…Тэгвэл гоцолж дуулах гэж байгаамуу?

    Taecyeon: Сайн мэдэхгүй л байна. Хммм тэгэхээр Eunjung чамаар юу байна даа?

    Чи болон Wooyoung, IU бүгд Eunjung-г харав.

    Eunjung: Би….тайван дөө. чамаар юу байна даа (Taecyeon-луу харахгүйгээр хэлэв)

    JangWoo: Та 2 бие биенийгээ танидаг юмуу? Миний найз охиныг яаж мэддын?

    Taecyeon: Чиний  найз охин юм уу? Хамт нэг ангид сурдаг байсын.

    JangWoo: Янзтай! Тэгвэл дараа нь гурвуулаа хамт гадуур гарна шүү.

    Wooyoung: Биднийг ширээндээ урисанд баярлалаа. НамайгWooyoung гэдэг.

    Чи: Зүгээрдээ. Энэ бол IU, харин би бол Chae young.

    Эд яриа өрнөж байтал чи дээвэр дээр орхисон гөлөгөө гэнэт санаад огло үсрэв.

    Чи: Яанаа……Намайг уучлаарай би явах хэрэгтэй байна

    IU: Хаачих нь вэ?

    Чи: Beyond-руу явлаа.

    Чи яаран сургуулийнхаа дээвэр лүү гүйв. Дээвэр лүү гардаг хаалган дээр ирэхэд түс тас хийх чимээ гарав. Чи Beyond-г сахилагүйтэж байна гэж бодоод хурдан хаалгыг нээтэл. Үнэхээр Beyond байв.  Дээвэр дээр гарч байгаа өөр нэг чимээнээс болоод Beyond байдгаараа айчихсан байв.

    Чи хурдан дээвэр дээр гартал 1 залуугийн эсрэг 3 залуу зодолдож байв. Гайхалтай нь тэр 3-н залуугийн нүүр нь авах юм байхгүй болтлоо зодуулсан байв. Чи тэдэнд боль гэж хэлсэн боловч нэг нь ч чамайг тоосонгүй. Тэгтэл тэдний нэг нь басеболлын цохиур бариад нөгөө зөлууг цохих гэж байтал чи түүнийг хамгаалах гээд урд нь гүйж очоод нүдээ анин зогсов. Гэнэт чамайг хэннэгэн тэврэн газар унаж байгааг мэдэрлээ. Нүдээ нээгээд харвал. Долгионтой хар үстэй залуу чамайг цохиулахаас өмнө өөрийнхөө нуруугаар чамайг хамгаалсаныг чи мэдэж байлаа. Энэ бүгд хэтэрхий хурдан болсон тул чи түр шоконд оров.

    Чи: Болиоч! (Гурван залуу руу хашгирахад, тэр залуу чамайг тэвэрсээр байв)

    Залуу1: Chae Young-а биднийг уучлаарай. Чамайг гэмтээе гэж бодоогүй шүү.

    Гэтэл чамайг тэвэрч байсан залуу босоод

    Долгионтой үстэй залуу: Тэгэхээр энэ чиний шилдэг цохилт уу?

    Залуу2: Илүү ихийг хүсээд байвал хүрээд ир л дээ.

    Чи: Боль гэж хэлсэн шүү. Энд юу болоод байгаан

    Залуу3: Наад залуу чинь манай дээвэр дээр гөлөгөө авчирсан. Тэр гөлөг нь юу хийснийг хараач. Бүр завааруулчихсан байгаа биздээ.

    Чи: Та нар яагаад энэ залуу авчирсан гэж бодсын?

    Залуу1: Бид нар хооллож байхыг нь харсан юм чинь

    Чи: Чи тэгсиймуу(чамайг аварсан залууд хандан хэлэв)

    Долгионтой үстэй залуу: Тиймээ. Гэхдээ энэ минийх биш гэж би тэдэнд зөндөө хэлсэн.

    Чи: Түүний зөв. Энэ миний гөлөг. Би дээвэр дээр үлдээсийн. Битгий санаа зовоорой би бүгдийг нь цэвэрлэчихнэ. Beyond-и өмнөөс уучлалт гуйя.

    Чиний хөөрхөн царайг эгцэлж харж чадахгүй болохоороо  тэр 3 уучлалтыг чинь шууд л хүлээн авав.

    Залуу1: "За за ойлголоо. Та 2 ч бас биднийг  уучлаарай” гээд ганцхан чамд мэндлээд явцгаав.

    Чи: Намайг аварсанд бас Beyond-г хооллосонд баярлалаа.

    Долгионтой үстэй залуу:  Soohyun гэж дууд (хүйтэн дуугаар хэлэв)

    Чи дээврийг цэвэрлэж байтал нөгөө залуу мөрөө хөдөлгөхөд эвгүй байгааг мөн их өвдсөн шинжтэй байгааг анзаарав. Чи тэр дороо эмийн санаруу гүйж, наалт аван дээвэр лүү эргэж гүйв.

    Чи: Би чамд туслъя

    Чи түүнийг цагаан цамцаа тайл гээд нуруунд наалт нааж өглөө.

    Чи: Намайг уучлаарай. Би Beyond-г энд үлдээх хэрэггүй байж

    Soohyun: Тиймээ. Хэрвээ чи байгаагүй бол би ийм байдалд орохгүй байсын.

    Өөрийн чинь буруу гэдгийг мэдэж байгаа болохоор чи чимээгүй л Soohyun-и хүйтэн хөндий зэмлэлийг хүлээж аван зогсоно. Soohyun цагаан цамцаа өмсөнгөө:

    Soohyun: Дараагийн удаа хүнд гай бололгүй өөрийгөө хамгаалж сур.

    Чи:Би зөвхөн туслахыг л хүссэн ш дээ

    Soohyun: Тийм байх л даа. Чиний энэ их тусд чинь баярлалаа. Мөрөндөө гэмтэл авах сайхан байлаа( Ёжлон хэлэв)

    Чи: Намайг уучлаарай. Хэрвээ чамд тусламж хэрэгтэй бол хэзээ ч хамаагүй надад хэлээрэй. Намайг Yoon Chae Young гэдэг. Chae Young гэж дуудахад л болно.

     Soohyun чиний хэлснийг тоосон ч шинжгүй яваад өгөв....


    Êàòåãîðèÿ: Өгүүллэг зохиомж | Äîáàâèë: GoKpop (2012-11-06) Ïðîñìîòðîâ: 1322 | Êîììåíòàðèè: 2 | Ðåéòèíã: 4.7/7
    Âñåãî êîììåíòàðèåâ: 2


     Сэтгэгдэл: 2
     Нэр: bilguun bayarsaihan

    0  
      Сэтгэгдэл № 2  |  IP: 202.179.10.54  |  Огноо: (2012-11-08)

    (Zip) | 2012-11-08 | Пүрэв|2.21 PM
    goy bnaa soohyun IU

     -------------- GoKpop.Org --------------

    Манай сайт танд таалагдаж байна уу?



    Ïîñëåäíèå êîììåíòàðèè
      GoKpop
      Мэдээ: 2325
      Форум пост: 33
      Бүлэг: Эзэн
      Сэтгэгдэл: 52
      Zip
      Мэдээ: 48
      Форум пост: 21
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 215
      HoTknighT
      Мэдээ: 0
      Форум пост: 11
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 1
      Sirena
      Мэдээ: 0
      Форум пост: 10
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 188
      Ritm
      Мэдээ: 0
      Форум пост: 2
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 0
    Ìèíè-÷Àò

      Зөвхөн гишүүд бичих эрхтэй тул та манайд гишүүнээр элсээрэй!
    Êàëåíäàðü Àðõèâû