11-р сарын 30нд 'Mnet Asian Music Awards' болсон. Харин энэ шагнал гардуулах ёслолд оролцсон дуучид дургүйцлээ илэрхийлжээ. 12-р сарын 9-нд эх сурвалжийн хэлснээр бол "2012 МАМА"-д оролцсон дуучид дургүйцлээ илэрхийлж байна. Энэ бол зохион байгуулалт муутайгаас болсон гэжээ.
12-р сарын 1 буюу МАМА болсны дараа өдөр нь 13:15 минутанд дуучид Солонгосруу нисэх ёстой байсан боловч МАМА-ийн зохион байгуулагчдын гаргаж өгсөн унаанаас болоод хоцорж очсон байна. Тэд онгоц нисээд 30 минут болсны дараа онгоцны буудал дээр иржээ. Иймээс тэд ахин билет авж дараагийн онгоц хүртэл хүлээх ёстой болсон юм.
Шагнал гардуулах ёслолын дараа болсон үдэшлэг ч мөн шуугиан дагуулаад байна. YouTube-ээр саяхан гарсан энэ үдэшлэгийн бичлэгийг хархад энэ үдэшлэгд оролцсон хүмүүсийн ихэнхи нь жүжигчид байсан. Мөн энэ ёслолын од байсан товлсон энтертайнментийн хэдхэн дуучид л байсан. Нэг эх сурвалжийн хэлснээр бол "Энэ үдэшлэг зохион байгуулалт муутай байсан. Зай хүрэлцэхгүй байна гэсэн үүднээс зарим оролцох хүмүүсийг хассан" гэжээ. Дуучдийн гомдол мэдүүлж байгаагаар бол хүлээлгийн өрөө, хоол хүнс, үдэшлгээс авхуулаад л жүжигчидэд хамаагүй илүү анхаарал тавьсан гэж байна.
Энэ асуудалын үр дүн нь Mnet-ийн нэвтрүүлгүүдэд ч нөлөөлж магадгүй юм шиг байна. Эх сурвалжийн хэлснээр "Зарим компанийн дуучид Mnet-ийн нэвтрүүлэг болох 'M!Countdown'-д оролцохгүй байдаг юмуу гэж бодож байгаа" гэжээ.
Mnet одоо үнэхээр эвгүй байдалд байгаа бөгөөд Sports Hankooki-д "Жүжигчин байна уу дуучин байна уу ялгалгүйгээр бид адилхан л хандхыг хүсдэг. 50 хүмүүсээс бүрдсэн баг учраас хүн бүрийн сэтгэлийг 100% хангаж чадахгүй. Mnet бол дуучидтай хамтарч ажилдаг хөгжмийн суваг. Дуучидад ялгавартай хандана гэдэг байж боломгүй зүйл" гэжээ.
Жил бүр хийж байгаа газраа өөрчилдөг нь мөн Mnet-ийн ажилчидад асуудал болдог гэдгийг хэлжээ. Өөр Mnet-ийн ажилтан "Бид бүх зүйлийг чадхаараа хийдэг байршлаас хамаарч болж байгаа асуудлуудыг зохицуулж чадахгүй шүү дээ" гэжээ.
Мөн хүмүүс 'Mnet Asian Music Awards' гэж нэрлэж жил бүр азийн өөр орнуудад хийдэгт нь дургүйцдэг юм. Хэдий "Mnet Азийн Хөгжмийн Шагнал гардуулах ёслол" гэдэг нэртэй боловч шагналуудыг нь үргэлж л K-pop-ийн дуучид авсаар ирсэн. Ийм байхад "Азийн" гэх нэрийг багтааж жил бүр өөр улсуудад хийх гэж хичээх хэрэггүй л баймаар юм. Хэрвээ Солонгостоо хийдэг бол оролцож байгаа одууд нь хамаагүй амар байх байсан.
By: http://sshem58.blogspot.com/