Îïèñàíèå ñàéòà

Dark Light
Ñëó÷àéíàÿ èãðà
Íîâîñòü 'Lee Byung Hun' гэж хэн бэ? дэлгэрэнгүй танилцуулга
  • 'Lee Byung Hun' гэж хэн бэ? дэлгэрэнгүй танилцуулга 0 CommentsÄîáàâèë Guest  10.43 PM (2013-01-21)

    Нэр: (Lee Byung-Hun, 이병헌)    
    Төрсөн он, сар, өдөр: 1970 оны долдугаар сарын 12            
    Төрсөн газар: Өмнөд Солонгос, Сөүл        
    Орд: Мэлхий     
                                                                                                                 
    Тулаанч, покерчин, мөрдөгч сэтгэл татам залуу. Тийм ээ, энэ бол алдарт жүжигчин 'Lee Byung Hun' тулааны урлагийг чадварлаг эзэмшсэн авьяаслаг жүжигчин. Тийм ч учраас түүний жүжиглэлт, тоглосон кинонд эрчүүд илүү дуртай байж мэдэх юм. Гэсэн ч түүний төлөв, даруухан хэрнээ цаанаа л хайр татам харцанд бүсгүйчүүд өөрийн эрхгүй татагддаг нь нууц биш.  Бидний сайн мэддэгээр "All In”, "Iris” зэрэг телевизийн олон ангит киноны жүжигчин залуу маань Хятад, Японы кино зах зээлд гарч чадсан Азидаа нэр хүндтэй авьяаслаг уран бүтээлч. 2008 оноос Холливудад хөл тавих гараагаа эхэлж "I Come with the Rain” кинонд тоглосон бол мөн ондоо жүжигчин Ченнинг Татум, Сиенна Миллер нарын хамт "G.I Joe: The Rise of Cobra”-д амжилттай дүр бүтээсэн юм. Харин 2013 онд алдарт жүжигчин Брюс Уилсстэй хамтран тоглосон "Red 2” кино нь дэлгэцнээ гарна.

    Үзэгчдийн хайртай Ким Ин Ха буюу Ли Бён Хон чинээлэг бизнесмэн айлын том хүү болон мэндэлжээ. Түүний аав нь Солонгостоо нэртэй бизнес эрхэлдэг байсан бөгөөд тэр нэг эмэгтэй дүүтэй. Ли Бён Хоны дүү охин Юн-хи Ли ахынхаа нэгэн адил жүжиглэх дуртай байсан бөгөөд багадаа хэд хэдэн кинонд тоглож байсан гэдэг. Түүгээр ч зогсохгүй 1996 онд Солонгосын миссээр шалгарч байсан Юн-хи Ли одоо телевизийн нэвтрүүлэгч хийдэг.

    Ли Бён Хон багадаа тун дэггүй хүүхэд байсан гэдэг. Багаасаа урлаг, уран зохиолд сонирхолтой байсан дэггүй хүү ахлах сургуулиа төгсөөд "Hanyang”-ын их сургуулийн францын уран зохиолын ангид элсэн суралцсан байна. 1991 онд KBS телевизийн нэгэн кино шалгаруулалтанд оролцож байсан Ли Бён Хоны жүжигчин болох эхний шалгуур амжилттай байгаагүй ч хэсэг хугацааны дараа тэр дахин өрсөлдөж, "Asphalt My Hometown” нэртэй телевизийн цувралд тоглож байсан гэдэг. Үүний дараа, 1992 онд дахин KBS телевизийн "Tomorrow Love” олон ангит кинонд тоглосон нь үзэгчдийн хүртээл болж, тэр олны танил нэгэн болж эхлэв. Ийнхүү кино урлагт эргэж, буцалтгүйгээр татагдах болсон Ли Бён Хон "Chung-Ang”-ы их сургуулийг театр, киноны жүжигчний мэргэжлээр төгссөн байна.

    Хэд хэдэн телевизийн олон ангит кинонд амжилттай тоглож, үзэгчдийн сэтгэлийг татах болсон Ли Бён Хон 1995 онд анхны дэлгэцийн  бүтээлд дүр бүтээжээ. Түүний  тоглосон "Who Drives Me Mad?” болон "Run” кино нь Солонгосын кино театруудыг үзэгчдээр дүүргэж чадсан юм. Ийнхүү дэлгэцийн бүтээл, телевизийн олон ангит киног хослуулан ажиллах болсон жүжигчин залуу өдгөө нийт 50 гаруй бүтээлд дүр бүтээжээ.

    Тэр 2003 онд "All In” киногоо дуусгасны дараа зөвхөн дэлгэцийн бүтээлд гол анхаарлаа хандуулах болсон юм. Харин 2009 онд адал явдалт, олон ангит кинондоо эргэн ирсэн нь үзэгчдийн дуртай "Iris” байв.

    Ази, Европын кино мэргэжилтнүүдийн дүгнэдгээр "дотортой” жүжигчин гэгддэг Ли Бён Хон 2012 онд Холливудын "Grauman's Chinese Theatre”-ын өмнө гар, хөлийн хээгээ мөнхөлж үлдээсэн Солонгосын хоёр дахь уран бүтээлч, анхны жүжигчин болсон юм.

    Ихэнх цагаа таеквондогийн бэлтгэлд зарцуулдаг Ли Бён Хон муугүй бизнесмэн. Тэр 2007 онд өөрийн "BH Entertainment” компанийг байгуулснаас гадна "BHNC” дэлгүүрийг эзэмшдэг.
    Ли Бён Хоны хайр сэтгэлийн асуудал алдарт жүжигчин Сон Хё Кютай холбогдсоноор олны анхаарлын төвд байх болсон. "All In” кинонд хамтран тоглосноосоо хойш хайр сэтгэлийн холбоотой болсон алдарт хосын харилцаа харамсалтай нь жил гаруй хугацаанд үргэлжилсэн юм. Харин 2012 оноос жүжигчин Lee Min Jung-тэй болзож эхэлсэн билээ.
    Êàòåãîðèÿ: Танилцуулга | Äîáàâèë: GoKpop (2013-01-21) Ïðîñìîòðîâ: 1205 | Ðåéòèíã: 5.0/1
    Âñåãî êîììåíòàðèåâ: 0
    Äîáàâëÿòü êîììåíòàðèè ìîãóò òîëüêî çàðåãèñòðèðîâàííûå ïîëüçîâàòåëè.
    [ Ðåãèñòðàöèÿ | Âõîä ]
Ñëó÷àéíûé Îáçîð èãû
    free_btc
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    acdsee7447
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    mhi602082
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    gereltuyadvgerjaw
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
Ïîñëåäíèå îáçîð èãðû
Âèäåîîáçîð èãðûÎïðîñ

Манай сайт танд таалагдаж байна уу?



Ïîñëåäíèå êîììåíòàðèè
    GoKpop
    Мэдээ: 2325
    Форум пост: 33
    Бүлэг: Эзэн
    Сэтгэгдэл: 52
    Zip
    Мэдээ: 48
    Форум пост: 21
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 215
    HoTknighT
    Мэдээ: 0
    Форум пост: 11
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 1
    Sirena
    Мэдээ: 0
    Форум пост: 10
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 188
    Ritm
    Мэдээ: 0
    Форум пост: 2
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 0
Ìèíè-÷Àò

    Зөвхөн гишүүд бичих эрхтэй тул та манайд гишүүнээр элсээрэй!
Êàëåíäàðü Àðõèâû