Улсын хөнгөн атлетикийн тэмцээн болоход цөөхөн хоног үлдсэн болохоор хүүхдүүд хамаг хүчээрээ л бэлтгэлээ хийж байв. Ялангуяа өнгөрсөн жилийн аврага IU тэднээс илүү их хичээх хэрэгтэй байв.
Дасгалжуулагч: За охидоо маш сайн байна. Одоо амарцгааж болно. (Алга ташингаа хэлэв)
Бэлтгэл дууссаны дараа тэд их өлсөж байлаа. Ялангуяа IU. Охидууд бүгд цайны газараас хоол худалдаж авав. Гэхдээ IU хаанаас үнэгүй, амттай хоол олохыг мэддэг байлаа. Тэр газар бол Хоолны клуб. IU хоолны клубын бүх гишүүдийг явахыг хүлээж байгаад өөрийн нууц хаалгыг ашиглан дотогшоо оров. Тэнд зөндөө олон шоколад, бялуу, нарийн боов жимс байв. IU-гийн арааны шүлс асгарч тэднээс нэг кексийг аваад идэж байтал гэнэт гэрэл асчихав. Гэнэт болсон болохоор нуугдаж амжсангүй.
IU: Чи
Wooyong: Hi! (инээмсэглэв)
IU: Hi! намайг уучлаарай ингье гэж бодоогүй шүү.
Wooyong: Хоол хулгайлсаныг чинь үү? Санаа зоволтгүй ээ би хэнд ч хэлэхгүй. Энэ хоолнууд зөвхөн гишүүдэд биш хүн бүрт л зориулагдсан.
IU: Тэгээд
Wooyong: Зүгээр л идээ. Гэхдээ татгалзахгүй бол миний хийсэн кексыг амтлаад өгөөч.
IU: М….мэдээж тэгэлгүй яахав.
-Ресторанд-
Jang woo, Eunjung 2 хоёр сар уулзасны эцэст анхныхаа болзоог тансаг ресторанд хийхээр болжээ. Тэр ресторан нь гайхалтай гэрэлтүүлэгтэй, уянгын дуу эгшиглээд, хоол нь хүртэл үнэхээр амттай,нэг үгээр бол хосуудад таарсан төгс газар байв.
Eunjung: Хөөх….Jang woo чи энэ газрыг хаанаас олсын бэ?
Jang woo: Манай нэг найз надад хэлсэн юм. Бид 2-н анхны болзоо онцгой байгаасаа гэж хүсээд л.
Eunjung: Үнэхээр онцгой байх ёстой шүү, би бараг энэ мөчийг 3 сар хүлээсэн ш дээ.
Jang woo: Тийм болохоор л чамайг энд авчийрсын
Тэднийг хоолоо идэж байтал гэрэл унтарч тайзан дээр нэгэн дуучин гарч ирэн дуулав. Тэр дуучны хоолой үнэхээр намуухан гоё байв.
Jang woo: Хараач
Eunjung, Jang woo-гийн заасан зүгрүү хартал тайзан дээр taecyeon дуулж байхыг хараад мэл гайхав. Тэд бие биенрүүгээ хараад дахиад л уур амьсгал нь хачин болчихов.
Jang woo: Чамайг энд авчирсан гол шалтгаан бол үнэндээ тэр байсан юм.
Eunjung: Энэ бидний анхны болзоо байхад бидний тухай л байх ёстой биш гэжүү?
Jang woo: Taecyeon гүйгээр төгс болкуу байсымаа.
Eunjung: Ийм зүйл хийхгүй байсан ч, бидний болзоо сайхан байж болох л байсан ш дээ.
Jang woo: Юу ? Чи миний хичээл зүтгэлийг дэмий байсан гэх гээд байна уу?
Eunjung: Үгүй дээ. Тийм утгаар хэлээгүй шүү. Надад үнэхээр сайхан байна. Гэхдээ л…..
Jang woo: Тэгвэл дуугүй хоолоо идээ.
Taecyeon 2 дуу дуулж дууссаны дараа тэдний ширээн дээр очоод мэндлэв.
Taecyeon: Та 2-г энд харахад сайхан байна шүү.
Jang woo: Аан бид 2 чамайг дуулахыг сонсох гэж ирсийн.
Taecyeon: Баярлаа. Үнэндээ миний ажилд ороод 2 дахь өдөр л дөө. Та нар байнгын үйлчлүүлэгчид үү.
Jang woo: Үгүй ээ энэ бидний анхны болзоо.
Taecyeon зогсонгоо нэг ч үг дугарахгүй байгаа Eunjung-г ширтэв
Taecyeon: Хм……гоё юм аа. Би одоо явах хэрэгтэй байна. Уучлаарай.
Jang woo: Ойлголоо (утас дуугарав) . намайг уучлаарай
Jang woo утасаар ярих гээд түр гарахад Taecyeon хэсэгхэн үлдэхээр шийдэв.
Taecyeon: Хөөе ямар чимээгүй байхын бэ
Eunjung: Жоохон ядраад л
Taecyeon: За за……би одоо явлаа(Taecyeon-г босох гэтэл Eunjung түүнийг үлдээч гэж гуйв)
Eunjung: Байзаарай. надтай түр үлдээч.
Taecyeon: Ойлголоо. Чамд ямар нэг асуудал гараа юу? Чамайг зүгээр гэвэл би сонсоход бэлэн байна шүү. Тэр чамд үргэлж ингэж ханддаг уу?
Eunjung: Энэ бидний анхны болзоо л доо.
Taecyeon: Би юу гэх гэсэн бэ гэхээр тэр үргэлж чамд ингэж хайхрамжгүй ханддаг уу?
Eunjung:,,,,,,,,,,,,,,,,,
Taecyeon:(Сэдвээ
өөрчлөв)Нөгөө….Бид сайхан харьцаатай салаагүй гэдгийг мэдэж байна л
даа. Гэхдээ чамайг хүсвэл 2 жилийн өмнөх шиг эргээд сайн найзууд
болмоор байна. Бие биенийгээ харахаар эвгүй сэтгэгдэл төрүүлэхийг
хүсэхгүй байна.
Eunjung:(инээв) Миний
мэддэг тэр сайхан сэтгэлтэй Taecyeon хэвээрээ байх шив. Мэдээж бид
эргээд найзууд болж бололгүй яахав. Би бас тухгүй баймааргүй байна.
Jangwoo-г орж ирэхийг хараад taeceyon хурдхан шиг босов
Jang woo: Уучлаарай Eunjung-а. Би явах хэрэгтэй болчлоо. Taecyeon чамд зүгээр гэвэл Eunjung-г гэрт нь хүргээд өгөөч?
Taecyeon: Асуудалгүй ээ.
-Хоолны клубд-
Wooyung: За ямар байна?
IU: Үнэхээр амттай байна
Wooyung: Би энэ хоолыг саяхан сурсан болохоор амттай болжуу үгүй юу гэдгийг мэдмээр байсын
IU: Санаа зоволтгүй ээ. амттай байна
Wooyung: Thank you! (инээхийн хараад IU-гийн нүүр ичсэндээ улайчихав) Чи зүгээр үү? Бүр улаачихаж.
IU: Зүгээр ээ. Би одоо явах хэрэгтэй юм шиг байна
Wooyung: Итгэлтэй байна уу? гээд IU-гийн духан дээр гараа тавиад халуурчуу гэж үзэхэд IU-гийн царай бүр ч улайчихав.
IU: Би зүгээр гэж хэлсэн ш дээ(Wooyoung-н гарыг түлхэв)
Wooyung: Өө уучлаарай
Хэрвээ IU тэнд байгаад байвал байдал улам дордохыг мэдсэн учир хурдхан шиг тэндээс яваад өгөв.
SooHyun: Тэгэхээр би чиний амьдралыг аварсан болохоор бид одоо найзууд болсон биз дээ.
Чи: Энэ чинь зүгээр л шоу байсан биздээ. Гэхдээ яахав ээ бид найзууд болж болох л юм.(Инээмсэглэв) Мммм энд машинаа зогсоочих
SooHyun: Энд үү? Гэрт чинь хүргэж өгнө гэж бодсон юмсан.
Чи: Хэрэггүй ээ. Одоо яв яв. Хүргэж өгсөнд баярлаа.
SooHyun: Гэхдээ яагаад энд гэж?
Чи: Би энд ажилладаг юм аа.
SooHyun:Аан…..за за (машинаасаа буув)
Чи: Яах гэж байган?
SooHyun: Би энд болзоотой
Чи:Хммммм
Чи Soohyun-г тоолгүй Byeond-г аваад дэлгүүрлүү оров. Чамайг ороход нэг найз чинь чамтай мэндлэв. Тэр залуу 25 орчим насны нэлээн туранхай боловч инээхээрээ хөөрхөн.
Чи: Миний хэлсэн үүрийг авчирсан уу?
Jae Rim: Тиймээ авчирсан. Яг чиний ард байна. Одоо шууд Beyond-г хийчих
Чи: Баярлаа (инээмсэглэв)
Дахиад нэг хүн чамтай мэндэллэв. Энэ удаа туранхай өндөр 20 гаран насны хэдийгээр ууртай байгаа ч гэсэн уянгалаг хоолойтой бүсгүй байв. Тэр бол чиний ажилдаг бяцхан кафены менежер бүсгүй байв.
Чи: Өдрийн мэнд эзэгтэй. Би Beyond-г аваад ирсэн шүү.
Ga In: Ойлголоо.. Гэхдээ гал тогоо болон хүмүүсээс хол байлгаарай.(инээмсэглэв)
Чи: Баярлаа..Эзэгтэй
Чи Beyond-г үүрэнд нь хийчээд хувцас солих өрөө рүү явж, хувцасаа солиод гарч ирэн ажилдаа оров.
Jae Rim: Тэгэхээр энэ чиний найз залуу юу? Бас л сайн найз гэж битгий хэлээрэй дээ.
Чи: Үгүй ээ. Манай ангийн хүүхэд бас найз
Танай ажлын өөр нэг залуу чамаас Soohyun-и талаар асуув. Тэр залуу бол өтгөн хар үстэй, хип хоп стилийн хувцастай байв. Чамд жоохон талтай боловч найз бүсгүйдээ халамжтай.
Park: Найз залуу ч бай үгүй ч бай. Тэр үнэхээр царайлаг юм аа. Гэхдээ чамд бол надад таалагдахгүй байна.
Чи: Боль л доо. Та нар яагаад миний найз залуу гэж бодоод байгаан бэ?
Jae Rim: Чиний зөв, бид буруу ойлгосон юм шиг байна…………..гээд Soohyun луу даллаж байгаа бүсгүйг харав.
Өндөр, үнэхээр царайлаг, урт нарийхан хөлтэй бие нь S хэлбэртэй бүсгүй Soohyun-и ширээнд ирж суулаа. Тэнд байсан бүх үйлчлүүлэгчид тэр 2 луу харцгаав.
Jae Rim: Хөөх яаж оюутан залуу ийм сайхан бүсгүйг урхиддаг байна аа?
Park: Үнэхээр халуухан юм аа. Яаж түүнийг тодорхойлохоо ч мэдэхгүй байна. Гэхдээ Chae Young аа чи үргэлж миний №1 шүү.
Jae Rim: Чи ч гэсэн хөөрхөн ш дээ Chae young-a. Гэхдээ чамд ийм сайхан урт хөл байхгүй л дээ. Бас чи дандаа хуучин загварын хувцас өмдөг.
Park: Боль л доо. Чам шиг залуус жинхэнэ гоо үзэсгэлэнг мэддэггүй юм. Тэглээ ч Chae Young-н хувцас нь сонгодог ш дээ.
Чи: Хөөе байзаарай наадах чинь магтаал уу юу вэ? Би тэрэнтэй харьцуулашгүй ч…… Тэгж яривал би туранхай шүү.
Ga In:Ажилдаа орцгоо. Chae Young үйлчлүүлэгчээс очоод захиалгыг нь ав.
Jae Rim: Найз бүсгүй чинь юм уу гээд асуугаарай за юу?
Чамд эвгүй байсан ч чамайг бүгд харж байгаа болохоор тэдний ширээн дээр очив.
Чи: Өглөөний мэнд эрхэмээ, хатагай. Юу захиалах уу?
SooHyun: За болилдоо
намайг эрхэмээ гэж дуудах хэрэггүй. Танилц энэ миний болзоот бүсгүй
Hyomin загвар өмсөгч. Hyomin танилц. Миний найз Chae Young.
Чамайг буцаад галт тогоонд иртэл тэд чиний хариултыг хүлээж ядаж байв.
Чи: Тэрний найз хүүхэн гэнэ ээ. Hyomin загвар өмсөгч. Болсон биздээ?
Jae Rim: Хөөх. Би түүнийг facebook-ээс харж байсан юм байна. Тэгээд тэр 2-н харилцаа ямархуу байна.
Park: Чамд ямар мэдрэмж төрсөн бэ? Хардах сэтгэл төрсөн үү? Гуйя үгүй гэж хэлээрэй дээ.
Чи: Arghhh……(толгойгоо сэгсрээд буцаад ажилдаа оров)
Ga In: Chae Young-г зүгээр байлгаач дээ. Хэнтэй ч болздоггүйг нь бүгд мэднэ шдээ.
-------------- GoKpop.Org --------------