Kwanghee - Sunhwa хосууд маань ‘We Got Married‘.нэвтрүүлэгт баяртай гэж хэлэх цаг нь болсон бололтой..
Тэднийг салах болсон талаар өнгөрсөн сард яригдаж байссан бол Кванхий-н агентлаг болох Star Empire, энэ яриаг худал хэмээн няцааж байсан.
Гэсэн хэдий ч энэ бүхэн нь нэвтрүүлэгийнхэний зүгээр л өнгөлөн далдлалт байсан бололтой… Хосууд 8 сар гэр бүл байсны эцэст хамгийн сүүлийн ангийн зураг авалтаа хүртэл аль хэдий нь хийсэн гэнэ.
нэвтрүүлэгийн нэгэн хөтлөгч " Кванхий Сонхуа 2 нэвтрүүлэгийн
сүүлчийн ангийн зураг авалтыг хийсэн гэдэг нь үнэн. Зураг авалт энгийн
байдаг шигээ л болж өнгөрсөн. Тэд өөрсдийн дууриамал гэрлэлтийг ийнхүү
орхиж байгаадаа үнэхээр харамсаж бас их гунигтай байсан.” гэсэн байна.
MBC бас нэгэн сэтгүүлч "Кванхий Сонхуа 10нд хамгийн сүүлийн зураг авалтаа хийсэн” "Бид одоогоор тэднийг оронд орох хосуудын талаар шийд гаргаагүй байна. ” гэсэн байна…
Ийнхүү хосууд сүүлийн зураг авалтаа хийж салсан бол тэдний энэхүү нэвтрүүлэг 20нд олон нийтэд цацагдах юм байна.
source: http://endonar.wordpress.com/