*Хэрвээ та үүнийг мэдэхгүй байгаа бол 2009 онд JYJ-ийн 3 гишүүн SM Ent-ээс гарах хүсэлтээ өгхөд SM тэдний гэрээний хугацаа дуусаагүй байхад энтертайнментаа орхисон гэж үзэн тэднийг шүүхэд өгсөн юм. Мөн энэ хугацаанд SM JYJ-г нэвтрүүлэгт оролцход нь саад болсоор ирсэн.
Харин 2009 оноос хойш үргэлжилсэн энэ шүүх хурал эцэст нь 2 тал зөвшилцөлд хүрснээр дууссан билээ.
Junsu хэлэхдээ "Энэ шүүхийн хурал 3 жил 4 сар үргэлжиллээ. Үнэндээ энэ эрт дуусах ёстой байсан юм… Гэхдээ үр дүн нь ийм гэнэт гарч ирсэнд би бас гайхаж л байлаа. 3 жил 4 сарыг маш хэцүү өнгрүүлсэн ч үр дүнгээ өгсөн юм шиг санагдаж байна… Би Германруу явах гэж байхдаа энэ талаар сонссон болхоор яг таг бүх мэдээлэлийг нь бас сайн мэдэхгүй байна. Тийм болхоор шүүх хурлын талаар ярих хэцүү байна. Чухал зүйл нь гэвэл энэ сайн замаар шийдэгдлээ. Одоохондоо гишүүдтэйгээ яриагүй байгаа ч гэсэн Солонгост очоод энэ талаар сайн ярилцнаа" гэжээ.
Энэ шүүх хурлаас JYJ-д ямар сайн зүйл үлдэв гэж асуухад "Бидний хүсэж байсан JYJ болсондоо биш харин дүү нартаа тусалсандаа бид баяртай байна. Шинээр гарж ирэх хамтлаг дуучдад бид сайн зүйл хийсэн байх гэж би бодож байгаа. 13, 10 жилээр хийдэг гэрээнүүдийг болиулж энгийн гэрээрүү хувиргасан. Урт хугацаагаар гэрээ хийдэг бодлогыг өөрчилсөндөө бид баяртай байгаа" гэжээ.
Харин ахин вариети шоу, нэвтрүүлгүүдэд оролцож болох талаар нь асуухад "Хэрвээ бид нэвтрүүлгүүдэд оролцож болох байсан бол 3 жилийн өмнө TVXQ-ээс салахдаа л оролцож болдог болох байсан. Ийм үр дүнд хүрсэн ч гэсэн бид нэвтрүүлгүүдэд оролцож болно гэсэн үг гэж би бодохгүй байна (SM нэвтрүүлгүүдэд оролцхыг нь хаах хэвээрээ л байх юм шиг байна. Уул нь нэвтрүүлгүүдэд оролцхыг нь үзмээр л байх юм). Бид үргэлж л нэвтрүүлгүүдэд оролцхыг мөрөөдсөөр ирсэн тиймээс би энд байгаа сэтгүүлчдээс асуумаар байна. Та нар бид нарийг оролцуулна гэж бодож байна уу?" гэжээ.
Энэ шүүх хурал дууссаны хамгийн муу тал бол хуучний TVXQ хэзээ ч эргэж ирэхгүй. Фенүүдийнх нь итгэж, бидний найдаж байсан шиг 5-уулаа тайз нь дээр гарж ирэхгүй. Бас сэтгүүлчид ахиж хэзээ ч "Хуучны TVXQ эргэн нэгдэх үү?" гэсэн нийтлэл гаргахгүй гэсэн үг. Шүүх хурал дууссан учраас JYJ, TVXQ нар шал өөр энтертайнментуудэд харъялагддаг ямар ч холбоогүй хамтлагууд болж байна. "JYJ, TVXQ нар эргэн нэгдэх үү" гэдэг чинь "SHINee, 2PM нар нэгдэх үү" гэдэгтэй адилхан сонсогдоно гэсэн үг.
Сэтгүүлчид хуучний TVXQ ахиж хэзээ ч нэгдэхгүй гэдэг дээр юу бодож байгааг нь асуухад "Маш их цаг хугацаа өнгөрсөн ч хамгийн хэцүү үнэн бол бид хэзээ ч TVXQ гэдэг нэр нь дор эргэн нэгдэхгүй гэсэн үг. Бид компанийн шудрага бус зүйлийн эсрэг тэмухийг хүссэн болхоос биш TVXQ-г орхихийг хүссэндээ биш. Зүгээр л ийм юм болох ёстой болчихлоо. Харамсалтай бас гунигтай байна. Би фенүүдээсээ уучлалт гуйж байгаа ч TVXQ гэдэг нэр үлдэнэ. Үнэндээ бол өмнөх TVXQ шиг ажилуудаа хийнэ гэдэг маш хүнд зүйл" гэжээ.
By: http://sshem58.blogspot.com/
-------------- GoKpop.Org --------------