Сүүлийн үед холливудын одод солонгосын кино найруулагчдыг илүүд үзэх болжээ. Солонгосын алдарт кино найруулагч Ким Жи Үн нь холливудын од Арнольд Шварценеггертэй "Last Stend” кинонд хамтран ажилласан билээ. Энэхүү кино нь олон хүний зүрх сэтгэлд хүрсэн бөгөөд ” LA Times” зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд Ким Жи Үн найруулагчаас олонтаа ярилцлага авсан байна.
Найруулагч Паг Чан Үг ч гэсэн холливудын жүжигчин Николь Кидмонтой "Stoker” кинонд хамтран ажиллаж байжээ. Пун Жүн Ху найруулагч мөн л "Transperceneige” киноны зураг авалтанд ороод ид дундаа явж байгаа гэнэ.
Арнольд Шварценеггер хэлэхдээ энэ удаагийн "Last Stend” киногоор зогсохгүй цаашдаа ч солонгосын кино найруулагчидтай хамтран ажиллах хүсэлтэй байгаа. Сүүлийн үед Америкаар зогсохгүй бусад орнууд солонгосын кино найруулагчидтай хамтран ажиллах хүсэлтэй байгаа нь харагдаж байна гэж хэлсэн удаатай. Яагаад солонгос кино найруулагчдыг сонгох болсон нь их энгийн. Солонгосын кино урлаг нь солонгост төдийгүй дэлхий дахинд танигдаж эхлээд байгаа. Энэ нь шинэ санаа арга барилыг Америкийн кино урлагт нэвтрүүлэхийг хүссэн нь ойлгомжтой.