Bigbang хамтлагийн дуучин T.O.P өнгөрсөн жил 2.6 сая ам.долларын үнэтэй харш худалдан авсан ба энэ нь түүнийг Өмнөд Солонгосын хамгийн үнэтэй харшид амьдардаг оддын нэг болгожээ. Тэрбээр жүжигчин Жунг Жун Хо болон дуучин Ли Хиори нартай хөрш зэргэлдээ амьдардаг гэнэ.
Гэрийнх нь дотоод засал чимэглэл Хан голыг санагдуулам гэх ба унтлагын дөрвөн өрөөтэй, хоёр угаалгын өрөөтэй ажээ.
Дуучин Kim Hyun Joong европ маягийн харшид амьдардаг. Гаднаа жижигхэн цэцэрлэгт хүрээлэнтэй ба зөвхөн түүний машин зогсох зориулалт бүхий олон зогсоолтой.
Тэрбээр энэхүү харшаа 1.7 сая ам.доллараар худалдан авсан бөгөөд Бидний сайн мэдэх Boys Before Flowers драма-д тоглосон нь түүнд алдар нэр хүндийг авчирснаас гадна арлын Японд телевиз, кино урлагийн салбарт нэлээд эрэлттэй байгаа.
Дуучин, жүжигчин Jang Geun Suk нь Сөүлд 3.5 сая ам.долларын үнэтэй харштай. Өнгөрсөн оны аравдугаар сард тэрбээр энэхүү тансаг харшдаа нүүж оржээ. Түүний гэрт кино театр, болон мини кафе байдаг гэнэ. Тэрбээр жүжигчин Ли Хэй Янг болон Сү Жи Янг нартай хөршүүд аж.
Залуу жүжигчин дуучин Lee Seung Gi Сөүлд 3.1 сая ам.долларын хауст амьдардаг. Түүний хаусын гадаах талбайд гольфийн бяцхан талбартай бөгөөд дотроо фитнессийн бүхэл бүтэн цогцолбортой гэнэ. Мөн усан сан, болон бичлэгийн студитэй.
-------------- GoKpop.Org --------------