Анхны flower boy band гэгддэг FT Island хамтлагийнхан өнгөрсөн сарын хорин таванд өөрсдийн фен болох малайзи охинийг очиж эргэн сэтгэлийн дэм өгсөн байна.Охины нэрийг Tan Hui LinnАмьд Үлдэгч” гэгддэг байжээ. гэдэг бөгөөд 2009 онд сэтгэцийн өвчинтэй аав нь эхнэр охин 2-ийнхоо дээрээс хүчил асгаснаар охины ээж нь өөд болж өөрөө хүнд түлэгдсэн байна. Түүний баруун нүд нь хараагүй болсоноос гадна бие нь 3-р зэргийн түлэгдлийн шархтай хоцорсон байна. Түлэгдлийн шархаа эмчлүүлэх тэр хүнд эмчилгээг хийлгэж байхдаа FT Island-ийн дууг сонсож эрч хүч авдаг байсан гэнэ. Энэ нь түүнд болж өнгөрсөн бүхнийг даван туулахад их урам өгсөн гэдгээ ч мөн хэлжээ. Нийгмийг цочроосон энэ хэрэг явдал олон хүний анхаарлыг татаж тухайн үедээ "
F Island-ийнхан ч мөн энэ талаар дуулж мэдээд охиныг эргэхээр шийдэцгээсэн байна. Тэд хэлэхдээ "Дуунуудыг маань сонсож өөрийн тэр хүнд эмчилгээгээ тэвчин эмчлүүлж байгаа фен маань байгаа гэж сонсоод бид тусалж чадах зүйлээрээ туслахийг хичээсэн.” гэжээ.
FT Island хамтлаг хамгийн сүүлд өөрсдийн бүрэн хэмжээний дөрөвдэх цомог "Five Treasure Box”-оо энэ оны 9 сард гаргасан бөгөөд саяхан Тайваний Цомгийн Чартад #1 болсон байна. Энэ мэтчилэн тэд солонгост төдийгүй азийн орнуудын чатад дээгүүр байранд явж байгаа юм.