JYP Entertainment-аас "Sunye-ийн найз залуу саяхан хуримандаа бэлдхээр Солонгост ирсэн. Тэд Солонгост хуримаа хийхээр төлөвлөж байгаа” гэжээ.
Sunye энэ жил дуустал Wonder Girls-ийн ажилууд болон хуримандаа бэлдээд завгүй байх бөгөөд 1-р сарын 26нд гэрлэх юм байна. Одоохондоо хосуудийн хаана амьдрах нь мэдэгдээгүй байгаа бөгөөд хэрвээ Sunye-ийн найз залуу-ийн амьдардаг Канадад очиж амьдархаар шийдвэл олон хүмүүс Sunye-г хамтлагаасаа гарна гэж таамаглаж байгаа юм.
Мөн маш хурдан гэрлэх болсонтой холбогдуулан олон хүмүүс үүнийг шалтгаантай гэрлэлт буюу Sunye-г жирэмсэн болсон гэж таамаглаж байсан. Харин үүнийг JYP-аас үгүйсгэж "Энэ бол Sunye-ийн жирэмсэн болсноос болж байгаа гэрлэлт биш гэдгийг бид баталж чадна. Хэрвээ тэр жирэмсэн байсан бол бид хуримийг нь ингэж албан ёсоор зарлахгүй, хүмүүст хэлэхгүй өнгрүүлэх байсан” гэжээ.
By: http://sshem58.blogspot.com/