
After School, Orange Caramel, Son Dam Bi, NU'EST нарын энт болох Pledis Ent 17 гишүүнтэй эрэгтэй хамтлаг гаргахаар болжээ. Энэ хамтлагийг зүгээр л 'Seventeen' гэж нэрлэх бөгөөд 2013 оны 1-р сард дебютээ хийж магадгүй юм байна. Мөн 'Seventeen TV' гэх нэвтрүүлгийг 1-р сараас цацах бөгөөд энэ нэвтрүүлэг нь 17 гишүүний авъяс чадварыг олонд таниулах зорилготой байх юм байна. Ямар ч гэсэн 2 тизер гаргасныг нь хүргэж байна. Энэ хамтлаг үнэхээр дебютээ хийвэл k-pop-ийн хамгийн их гишүүнтэй хамтлаг болно.