Би баллад сонсох дуртай!
Мэдээж би гол дуу К-ПОП сонсдог.Би ялангуяа балладад дуртай.Сүүлийн үед BIG BANG-ын Taeyang-ы албумуудыг сонсож байгаа.Миний хамгийн дуртай дуу бол "You’re My”. Үгэн дээр гардаг залуу нь хайртай охиноо "baby”гэж байгаа нь түүнийг яг л хүүхэд шигээ харж хандахыг хүсэж байгаа мэт. (инээв)
Энэ дүр төрх энэ дууг сонсоход толгойд бодогдож жаргалтай болгодог.Японы уран бүтээлчдээс би JUJU-д дуртай.Түүний "Kono Yoru wo Tomete yo” гэх дуунуудад дуртай. Машин барьж байх үедээ би Beyonce болон Kelly Clarkson-ы дуунуудыг сонсдог!
Би Tokyo Dome-ын тоглолтын соло тайзан дээрээ бөмбөр,гитар тоглосон.Хэдий анх удаа бөмбөр тоглож байгаа ч бэлдэх цаг бага байсан..Завтай үедээ үргэлж бөмбөр тоглодог байсан.Одоо миний гар соривтой болсон.Миний дараагийн тоглохыг хүсэж байгаа хөгжим бол төгөлдөр хуур.Би бага байхдаа сурсан ч одоо тоглодоггүй.Хэрвээ боломж олдвол би ахижсурмаар байна.
Q: Дуртай Япон кино?
A: Би өчигдөр "Crying out Love, In the Center of the World” үзсэн.Япон
хадмал байгаагүй болохоор сайн ойлгоогүй ч надад гуниг,ганцаардал
мэдрэгдсэн.
Q: Солонгосын хамгийн үзэх ёстой газрыг хүмүүст хэлээч!
A: Хан мөрөн.Гадаа сайхан үед хүмүүс нохойгоо салхилуулж,бас
зугаалдаг.Шөнө машиндаа хөгжим сонсоход гоё.Болзоонд тохирсон газар.
Q: KARA-гийн бүжгийн гол хөдлөл нь юу вэ?
A: Бид ихэвчлэн хүмүүс сурахад хялбар бүжигтэйгээр гарч ирдэг. "Bye Bye
Happy Days!” дээр гардаг мөрөө тогшиж байгаа бүжгийг хараарай.
Q: KARA-гийн фэнүүдэд хандаж…
A: KARA-гийн дууг сонсоод,хичээлээ сайн хийгээд,эрүүл байгаарай! Гоо
үзэсгэлэнгийн гол нууц нь эрүүл хооллолт.Жишээ нь Солонгос хоолонд
хийсэн хятад эмийн бэлдмэлүүд.Би иймэрхүү зүйл их идэж эрүүл байдаг гэжээ.
Source: http://mglkamilia.wordpress.com/