Хүн бүр IU, Eunhyuk 2-ийн цацагдсан зургын талаар шуугиж байна. Тэд ганцхан тэр зургийг хараад IU, Eunhyuk нарыг унтсан гэж ойлгоод байгаа юм. Хамгийн инээдтэй нь үнэн зүйл хэлэх ёстой байсан LOEN бүүр дордуулчихсан.
Хүн бүр л SM-ийн тайлбарыг хүлээж байсан. Зурагны талаар илүү үнэн болж харагдхуйц ямар тайлбар хийх бол эсвэл тэр 2-ийн болзсон гэдгийг нь үнэн гэж зарлах болов уу гээд л. Харамсалтай нь попкорноо бэлдээд сууж байсан хүмүүст зориулж тэд сонирхолтой зүйл үзүүлээгүй.
SM ямар ч тайлбар хийхээс татгалзсан. Ингэсэн нь IU-ийн нэр хүндэд улам л муугаар нөлөөлж байна. Нэг бол SM зураг нь дээр гарсанчлан бүх зүйл үнэн гээд ямар ч тайлбар хийгээгүй эсвэл LOEN-ийн хийсэн "тайлбар" үнэн байсан учраас бидэнд нэмж хийх зүйл байхгүй гэж үзсэн.
Үнэндээ SM маш зөв сонголт гаргасан. Тэд LOEN-ээс ам зөрж болохгүй гэдгээ мэдэж байгаа ч гэсэн тэр тэнэг тайлбарыг нь өөрсдийн амаар үнэн гэж хэлвэл нэр хүнд буурах байсан, бас хамаагүй "тэр 2 үерхэж байгаа" гэж зарлаж болохгүй. Тиймээс л бүх зүйлийг IU дээр үлдээгээд өөрсдөө эвтэйхэн гарчихсан. Эцсийн эцэст энэ зураг IU-ийн Twitter-ээр цацагдсан. Тиймээс IU л өөрөө тайлбарлах ёстой. Харин IU SM-ийх биш юм чинь SM яагаад түүнийг аврана гэж.
Eunhyuk бол 26 настай бас фенүүд дундаа олон охинтой үерхдэг гэдгээрээ алдартай. Фенүүд нь нотлох баримтгүй л өнгөрдөг байсан болхоос биш хүн бүхэн л анзаардаг байсан.
Харин гэнэн, цагаахан, цайлган гэдэг дүр төрхөөр хүмүүсийг татдаг IU-ийн хувьд бол шал өөр. Фенүүд нь ч хүмүүс ч одоо ахиж түүнд итгэж чадахгүй.
Энэ 2ийн мэдээлэл бүхний доодох шилдэг комментууд бүгд IU-ийн талаар. Кареер нь нурсан тухай бас зальт үнэгээр нь дуудсан комментууд л. Хамгийн инээдтэй нь нейтзичингүүд энэ зургийг 2010 он буюу IU-г насанд хүрээгүй байхад авхуулсан гэж бодоод байгаа юм. Учир нь 2010 онд 'Heroes' нэвтрүүлэг дээр IU нэг idol-тай болздог байсан талаараа ярьж байсан юм байна. Хэрвээ энэ зураг үнэхээр 2010 онд авхуулсан гэдэг нь мэдэгдвэл үнэхээр эвгүй зүйл болох байх даа.
Eunhyuk-д ч бас бүх зүйл таатай биш байна. Энэ мэдээ гарсны дараа Tumblr дээр 500,000 дагалдагсад нь түүнийг орхисон байна. Энэ тоо мэдээж улам л өсөж байна. Харин Twitter дээрээс нь 100,000 хүн хасагджээ. Мөн түүний ээжинх нь тортны газрын урд очиж Super Junior-ийн цомог Eunhyuk зураг нтрийг ELF-үүд шатааж байна.
11-р сарын 10нд энэ хэрэг гарсны өглөө SM Eunhyuk-ийн бүх ажлийг хойшлуулж Eunhyuk өглөө 3 цагийн турш энтертайнмент дотроо байсан байна. Энэ 3 цагийн турш загнуулж байсан нь тодорхой.
Гэхдээ IU мэдээж үүнээс болж уран бүтээлээ орхихгүй. Удахгүй хүмүүс ч тоохоо болино. Харин жоохон муу нэртэй л үлдэж байх шиг байна даа.
LOEN үнэмшмээр тайлбар хийсэн байсан бол бүх зүйл ийм болохгүй л байсан байх.
By: http://sshem58.blogspot.com/
ene eunhyuk uruu tataad iim zurag edr avsn bj boliishd
eunhyuk jn ymr huuhemseg blee
ma iu.g bl estoo....
-------------- GoKpop.Org --------------