Îïèñàíèå ñàéòà

Dark Light
Ñëó÷àéíàÿ èãðà
Íîâîñòü Дуучин 'Psy'-тай хийсэн бүрэн хэмжээний ярилцлага
  • Дуучин 'Psy'-тай хийсэн бүрэн хэмжээний ярилцлага 2 CommentsÄîáàâèë Guest  10.09 PM (2012-09-08)


    Дуучин Psy-ийн долдугаар сарын 14-нд олон нийтэд цацсан "Gangnam Style” дууны клип вирус мэт тархаж, YouTube сайтад тавигдсан видео нь 130,286,644 сая удаа нээгдсэн нь бүх цаг үеийн хамгийн богино хугацаанд хамгийн олон хүн үзсэн бичлэг болжээ. Одоо ч таныг уншиж байх хооронд энэ тоо хэдэн зуугаар нэмэгдэж байгаа. Тэрээр саяхан Жастин Биберийн хөгмжийн студитэй хамтран ажиллах гэрээ хийж, MTV хөгжмийн наадамд бут авч байгаа сурагтай.



    -Та "Ганнам стиль” дуугаа ингэж их алдаршина гэж бодож байв уу?

    -Үгүй ээ. Би хэзээ ч энэ нэр хүндийг хүлээж байсангүй. Мэдээж уран бүтээлчийн хувьд ямар ч дуугаа хүмүүст таалагдаасай гэж хүсдэг. Уран бүтээл эхэлснээс хойш гадны хүмүүс миний дууг сонсож байгаа анхны тохиолдол бол энэ


    Дууг тань юу ийм алдартай болгов оо?


    Шударгаар хэлэхэд цэвэр аз л байх. Би энэ дуугаа хилийн чанадад байгаа болон өөр өөр арьстай гадаад хүмүүст зориулаагүй. Магадгүй би Солонгосын бусад дуучдаас өөр харагдсан байх. Бас дуу маань нийгмийн хэрэгцээнд нийцсэн байж болох.

    -Та "Ганнам стиль” дуугаа нийгмийн хэрэгцээнд зориулж хийсэн юм уу? Клипийнхээ санааг саж олсон бэ?


    -Цаг агаар хэт дулаарч, дэлхийн эдийн засаг хямарч буй өнөө үед хүмүүст ганц сайхан инээд хэрэгтэй гэж бодсон. Тэр инээд, хөгжилтэй байдал бол даяар нийгмийн хэрэгцээ. Тэгээд л хүмүүсийг яг галзуурсан юм шиг инээлгэх, үнэхээр стресс тайлам хөгжилтэй клип хийе гэж шийдсэн юм. Би хүмүүсийг ядаж миний клипийг үзэх хэдхэн минутдаа л хамаг бэрхшээлээ мартаж зугаацаасай гэж хүссэн


    -Дэлхийн олон хэвлэлүүдэд "Ганнам стиль” гэж юу вэ гэдэг талаар олон мэдээлэл гарч байна. Харин таныхаар "Ганнам стиль” гэж юу юм? Та яагаад үүнийг дуулж байгаа юм бэ?


    -Би хэвлэлүүдэд Ганнам бол Солонгосын Беверли Хиллз хэмээн бичсэн байхыг уншсан. Гэвч миний ойлголтоор Ганнам бол Сөүлийн нийслэл. Үнэн хэрэгтээ Ганнамаас ирсэн хүмүүс өөрсдийгөө хэн бэ гэдгийг мэддэггүй. Ганнамын агаараар амьсгалж буй тэд зөвхөн би ганнам стильтэй гэж хэлэхээс цаашгүй нэр зээлдэгч нар. Харин энэ дуу биш хэрнээ мөн болох гэж шаргуу хичээж буй тэдгээр хүмүүсийн хүүхдүүдийг шоолж буй утгатай юм.

    -Тэгвэл та Солонгост ирж байгаа хүмүүсийг хаашаа оч гэж зөвлөх вэ?


    -Нэгдүгээрт би манай тоглолтыг үзэхийг зөвлөнө. Энэ жилийн сүүлээр би хэд хэдэн тоглолт хийхээр төлөвлөсөн байгаа. Тиймээс энэ бол Солонгост ирэх хамгийн сайхан шалтгаан. Хоёрдугаарт, мэдээж Ганнамд очихийг зөвлөнө. Ганнам бол зугаацаж цэнгэх хамгийн сайхан газар.

    -Солонгосын хөгжмийн урлагт алиа хошин дуу илүү хэрэгтэй гэж бодож байна уу?


    -Үгүй дээ. Үүнийг зөвхөн надад л үлдээ. Солонгосын оддыг над шиг зүйл хий гэж битгий уриал... За за тоглосон юм аа. Таны клипэнд тоглосон бяхан хүүг яаж олсон бэ? Үнэхээр эгдүүтэй хөөрхөн хүү байна лээ.
    -Энэ үнэхээр гайхалтай санаа байсан. Түүний нэрийг Хван Мин Вү гэдэг. Тэр таван настай. Клипний зураг авалтын өмнөх орой би "Авьяаслаг Солонгосчууд” тэмцээнийг үзэж байлаа. Хван тэр тэмцээнд Майкл Жексоны бүжиг хийж байсан. Түүний хийж байсан хөдөлгөөнүүд нь үнэхээр хөгжилтэй байсан. Тиймээс манай багийнхан түүнлүү залгаж маргааш нь хийгдэх клипэнд тоглох санал тавьсан. Хван зөвшөөрч, хамтран ажилласандаа.


    -Та өөрийнхөө талаар СNN телевизээр гарахыг үзсэн биз. Ямар сэтгэгдэл төрсөн бэ?


    -Би итгэж ч чадахгүй байсан. Мөн Хуффингтон пост болон Гавкер зэрэг гадаадын сайтуудад нийтлэгдсэн материалууд үнэхээр тасархай басйан. Гэвч би CNN-ий бичлэгийг үзээд энэ үнэхээр бодит гэж үү хэмээн бодсон. Би хэн нэгэн нь энэ бичлэгийн шоглоом болгож хйисэн юм биш биз хэмээн бодсон.

    -Таны шинэ цомгийн хамгийн дуртай дуу чинь юу вэ? Таны Лена Парктай хамтран дуулсан дууг хүмүүс их сонсдог шиг санагдсан.


    -Би 20-30 насны эмэгтэйчүүд энэ дуунд маш их дуртайг мэдсэн. Гэртээ суугаад дууссан хайрынхаа өнгөрсөн дурсамжийг биширч байгаа үг нь тэдэнд таалагддаг байх гэж боддог. Харин шинэ цомгийнхоо дуунаас би Сун Си Кюнтай хамтарсан ‘Hot Goodbye’ дуунд хамгийн дуртай.

    -Гадаадын маш олон одууд, уран бүтээлчид "Ганнам Стиль” дуу тэдэнд таалагдсан талаар твиттертээ бичиж байсан. Та хамтран ажиллахыг хүсдэг гадны уран бүтээлч байгаа юу?


    -Би миний талаар твитерртээ бичсэн од бүртэй хамтран ажиллахдаа таатай байх болно. Ха ха. Робби Уиллиамс, Ти Пэйн... Гэвч үнэн хэрэгтээ миний клип дөнгөж цацагдаад байхад хамгийн их нөлөөлсөн од бол Күйн /1971 онд байгуулагдсан английн рок хамтлаг/. Та нар намайг ингэж хэлэхээр гайхаж байгааг би мэдэж байна аа. Гэхдээ хэрвээ та өмнө нь миний аль нэг тоглолтыг үзэж байсан бол би амьдаар дуулахдаа Күйний имиджийг дуурайдаг байсан юм. Тиймээс тэдэнтэй хамтран ажиллавал гайхалтай байх болно.


    -Бид таны шүтэн бишрэгч хэсэг охиодтой уулзсан. Тэдэнд дуу чинь маш их таалагдсан боловч дуучных нь царайлаг зураг нэг ч байхгүй гэж байна лээ. Та үүнтэй санал нийлэх үү?


    -Би өөрийгөө энгийн бус байдлаар царайлаг гэж боддог. Эсвэл онцгой байхыг хүсдэг царайлаг хүн ч юм уу.
    Таны жинхэнэ нэр Парк Жай Сан. Яагаад өөртөө PSY гэх нэрийг өгсөн юм?
    -Энэ нэр миний "Psycho world” анхны цомгийн нэрнээс үүдэлтэй. Товчлоод л PSY. Нэг л зүйлд маш их дурладаг, хийдэг тийм онцгой хүн чинь би юм шүү дээ.


    Êàòåãîðèÿ: Мэдээ мэдээлэл | Äîáàâèë: GoKpop (2012-09-08) Ïðîñìîòðîâ: 1207 | Êîììåíòàðèè: 2 | Ðåéòèíã: 5.0/2
    Âñåãî êîììåíòàðèåâ: 2


     Сэтгэгдэл: 2
     Нэр: Roekan

    0  
      Сэтгэгдэл № 2  |  IP: 202.179.10.198  |  Огноо: (2012-09-09)

    (Roekan) | 2012-09-09 | Ням|3.20 PM
    hehe sxan duu shv bi solongost hairtai

     -------------- GoKpop.Org --------------

    Манай сайт танд таалагдаж байна уу?



    Ïîñëåäíèå êîììåíòàðèè
      GoKpop
      Мэдээ: 2325
      Форум пост: 33
      Бүлэг: Эзэн
      Сэтгэгдэл: 52
      Zip
      Мэдээ: 48
      Форум пост: 21
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 215
      HoTknighT
      Мэдээ: 0
      Форум пост: 11
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 1
      Sirena
      Мэдээ: 0
      Форум пост: 10
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 188
      Ritm
      Мэдээ: 0
      Форум пост: 2
      Бүлэг: Гишүүн
      Сэтгэгдэл: 0
    Ìèíè-÷Àò

      Зөвхөн гишүүд бичих эрхтэй тул та манайд гишүүнээр элсээрэй!
    Êàëåíäàðü Àðõèâû