Дэлхийд алдартай "Time” сэтгүүлээс жил бүр оны хамгийн нөлөө бүхий 100 эрхмийг тодруулдаг уламжлалтай билээ. Аравдахь удаагийн энэхүү шалгаруулалтын онлайн санал асуулгад одоогийн байдлаар "Gangnam Style”-ийн од дуучин PSY есдүгээрт жагссаныг дуу хөгжмийн ертөнцийн мэдээллийн эх сурвалжууд онцолж байна. PSY-ийн хувьд тэрээр өнөөдрийн байдлаар 6,812 саналаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Дуучин Бейонси, нэрт найруулагч Бэн Аффлек нарыг ардаа орхин ийнхүү жагсаалтын есдүгээрт бичигджээ. PSY үргэлжлүүлэн шүтэн бишрэгчдийнхээ саналыг авсаар байвал дэлхийн нөлөө бүхий "Time 100” жагсаалтыг тэргүүлэх бололтой.
Одоогийн байдлаар уг жагсаалтыг Египтийн ерөнхийлөгч Мухаммед Мурси, Энэтхэгийн улс төрч, нийгмийн зүтгэлтэн Эрвинд Кэжравал, Сирийн ерөнхийлөгч Башар Ассад нар тэргүүлж байгаа юм байна.Дээрх жагсаалтын эцсийн дүн энэ сарын 12-нд тодорч тэргүүлсэн эрхэмүүдийг 18-ны өдөр албан ёсоор зарлах аж.