CNBLUE-нхэн SNSD-н сүүлд гаргасан уран бүтээл болох "I Got A Boy”-н талаар бодлоо хуваалцлаа.
CNBLUE-нхэн саяхан ‘Re:BLUE‘ гэх мини цомгоо гаргаад байгаа билээ. Тэднээс "I Got A Boy”-н талаар асуухад:
Yonghwa: Энэ миний хувийн бодол гэхдээ би үнэхээр Girls’ Generation-ы дуунд дуртай. Энэ дуугаараа тэд юуг ч хийж чадна гэдгээ харуулсан учир нь тэд Girls’ Generation учраас бас шинэ зүйлсийг сориж чадсан учир нь тэд Girls’ Generation учраас. Хэрвээ чиний хөгжмийн төрлийг хэн нэгэн өөрчилвөл тэр дууг гаргахад маш хэцүү болох болно.” гэжээ.
Тэрээр дараа нь тайлбарлаж "Хүмүүс магадгүй будилах байх учир нь энэ бол үйл явдалтай дуу, гэхдээ би тэднийг үүнийг тохируулж чадсан гэж бодож байна учир нь тэд бол Girls’ Generation.” гэжээ.
Jungshin санал бодлоо илэрхийлэн "Хэрвээ тэд Girls’
Generation байгаагүй бол хэн энэ дууг дуулж чадах байсан бол гэж бид
гайхсан. Бид ингэж үүний тухай маш их бодсон. Энэ бол бүхэлдээ ер бусын
дуу.” гэжээ.
Jonghyun нэмж "Би энэ дууг анх сонсоод ‘Айн, энэ юу вэ?’ гэж бодсон. Гэхдээ би тайзан дээрхийг хараад ‘Тэд бол үнэхээр бусадаас өөр’ гэж бодсон.” гэхэд Yonghwa тоглон "Хүн болгон л бас хар үстэй байдаг гэтэл тэд үсний цуглуулга шиг л байна.” гэжээ.