
Дуучин PSY- ийн дуулсан "Gangnam style” дэлхий даяар хит болсон. Тэгвэл тус дууны клипэнд бүжиглэсэн Huang Min-Woo хэмээх 7 настай хүү жинхэнэ "шуугиан” тарьж байна. Тэрбээр Өмнөд Солонгосын Куанжу аймагт эцэг эхийн хамт амьдардаг бөгөөд өөрийн авьяас чадварыг 2010 онд "Star King” нэвтрүүлэгт харуулснаар хүмүүсийн анхаарлыг татаж чаджээ. Тэгвэл реппер PSY-ын саяхан шинэхэн гаргасан "Gentleman” гэсэн уран бүтээлээр нь Huang Min-Woo хэмээх 7 настай хүү ”Gentleman” дуунд нь шинэ клип хийжээ. Одоо түүнийг Солонгос даяар "Бяцхан PSY” хэмээн нэрлэж байна.