
Дөнгөж 19-22 насны алдартай дуучин охидуудаар архи сурталчлуулж
эхэлсэн компани 12-р сарын 20-оос эхлэн энэхүү сурталчилгаагаа зогсоолоо. Архидан
согтууруулах ундааг зөв, зохистой хэрэглэхийг залуучуудад сурталчлах
зорилгоор залуу дуучин охидыг нүүр царайгаа болгон авсан гэж компаний
зүгээс удаа дараа мэдэгдэж байсан боловч, Сөүл хотын захиргаа дээрх
сурталчилгааг эрс эсэргүүцэж , нүцгэн хөл гуяа, даруулга өмсөөгүй
цээж нүцгэн хувцасласан охидууд гарч ирээд шалиг хөдөлгөөн хийж
бүжиглэж байгаа нь үнэхэр зохисгүй хэмээн үзэж байна гээд энэхүү
сурталчилгааг зогсоохыг шаардаж , шаардлагыг хүлээн авахгүй бол
сурталчилгаагаар олох бүх орлогыг хураан авах , улмаар байгууллагын үйл
ажиллагаанд байнгын хяналт тавьж, сурталчилгаа явуулж эхэлсэн өдрөөс
эхлэн олох орлогоноос авах татвараа тодорхой болгохын тулд, татварын
шалгалт байнга оруулах болно гэж мэдэгдсэн ажээ.
Уг архийг
үйлдвэрлэгч Лотте хүнсний үйлдвэр дуучин охид оролцсон сурталчилгааг 12-р сарын 20-оос эхлэн зогсоож байгаа ба цаашид ч залуу дуучдыг архины
сурталчилгаанд оролцуулахгүй гэсэн байна.
Êàòåãîðèÿ: Мэдээ мэдээлэл | Äîáàâèë: GoKpop (2012-12-20)
|
Ïðîñìîòðîâ: 870
| Ðåéòèíã: 5.0/1 |