Ер нь драманд тоглож байгаа хосуудын насны зөрүү нээх их асуудал биш юм шигээ. Гол нь дүрдээ тохирч хувирч чаддаг байх нь хамгийн чухал юм шиг.
За ингээд дараах драманууд байдаг юм байна. Гарсан оноор нь жагсаачихлаа.
1. 1. My name is Kim Sam Soon (2005) Kim Sun Ah ба Hyun Bin
За энийг бол хүн бүр үзсэн гэдэгт итгэлтэй байнаа. Харин насны хувьд Kim
Sun Ah 1975 онд, Hyun
Bin 1982 онд тус тус төрсөн. (7 насны зөрүү)
2. 2. Dalja’s Spring (2007) Chae Rim ба Lee Min ki
Нэг хэсэг л Тв5-аар гардаг байсан байх аа. Энэ драмаг их дурлаж үздэг байж
билээ. Харин насны зөрүүний хувьд эмэгтэй нь 1979 онд, эрэгтэй нь 1985 онд тус
тус төрсөн. (6
насны зөрүү)
3. 3. Flames of Ambition (2010) Seo Woo ба Yoo Seung Ho
Yoo Seung Ho маш олон драма,
кинонд тоглож байсан. Саяхны мэдээ гэвэл тэр цэрэгт явахад бэлэн байгаагаа
мэдэгдэж байсан. 1993 онд төрсөн мөртлөө хэр баргийн эрэгтэй одуудын
зориглодоггүй шийдвэрийг гаргасан. Харин эмэгтэй нь 1985 онд төрсөн, Cinderella’s
sister драманд тоглож байснаар нь
санаж байгаа байх. 27 настай гэж харагдахгүй байгааздээ, яг л 10 жилийн сурагч
шиг л. (8 насны зөрүү)
4. 4. The Woman who still wants to Marry (2010) Park Jin hee ба Kim Bum
Park Jin hee-г Агуу хүн драманд тоглосноор нь бас саяхан UBS-ээр гарсан Fermentation Family-д тоглосноор нь сайн мэдэх байхаа. 1978 онд төрсөн бол Kim
Bum маань 1989
онд төрсөн. Бас л өсч явж буй охидуудын хайрыг булаасан жүжигчин шүү. (11 насны зөрүү- хамгийн их нь)
5. 5. The Moon that Embraces the Sun (2012) Han Ga In ба Kim Soo Hyun
Дуулиан тарьж байсан драма шүү дээ. Солонгосын 2 хүн тутмын 1 нь үздэг байсан. Харин гол дүрийн жүжигчид 6 насны зөрүүтэй. Эмэгтэй нь 1982 онд төрсөн, Шулам Ёонхи-д тоглож байснаар нь сайн мэдэх жүжигчин. Гэрлээд 9 жил болсон мөртлөө ийм залуухан сайхан харагддаг.
6. 6. King 2 hearts (2012) Ha Ji Won ба Lee Seung Gi
Саяхан гарсан драма бөгөөд нэг үзэхэд илүүдэхгүй байхаа. Өмнөд солонгосын ханхүү, хойд солонгосын тагнуул 2-ын хайр дурлалыг өгүүлдэг драма. (би өөрөө ч үзэж амжаагүй л дээ. Гэхдээ үзнэ гэж бодож байгаа). Насын хувьд Lee seung gi 1987 онд, Ha Ji Won 1978 онд тус тус төрсөн. Манай эмэгтэй ч үнэхээр авьяаслаг жүжигчин шүү. Балид болсон явдалд тоглодог гэдгээрээ илүү танил болсон байх. (9 насны зөрүү)
7. 7. Faith (2012) Kim Hee Sun ба Lee Min Ho
Төрөлхийн гоо үзэсгэлэнтэй гэдэг Kim Hee Sun 1977 онд төрсөн бол Lee Min Ho 1987 онд төрсөн. Энэ драма нь гэхдээ тийм ч
амжилттай биш байсан. Хэтэрхий фантастик талдаа юм шиг байгаа юм. (10 насны зөрүү)
8. 8. I miss You (2012) Yoon Eun Hye ба Yoo Seung Ho
Шинэхэн цацагдсан драма бөгөөд одоо Солонгостоо гарч байгаа. Yoo Seung Ho дээр дурдсанчлан 1993 онд төрсөн бол Хааны ордонд тоглож алдар нэр нь түгсэн дуучин, жүжигчин Yoon Eun Hye 1984 онд төрсөн байна. 9 насны зөрүү гэсэн үг юм байна.
9. Level 7 Civil Servant (2013) Choi Kang Hee ба Joo Won
Эмэгтэй жүжигчин нь 1977 онд төрсөн бол эрэгтэй залуу маань 1987 онд төрсөн, бидний сайн мэдэх King of Baking, Kim Tak Goo болон Bridal Mask зэрэг рейтинг өндөртэй драмануудын гол дүрд тоглож байсан өсч яваа чадварлаг жүжигчин юм. Мөн 2 days and 1 night вариети шоунд оролцдог гэдгээр нь мэдэх байх. (10 насны зөрүү)
Source: http://kpop_and_me.blog.gogo.mn/index.html