Îïèñàíèå ñàéòà

Dark Light
Ñëó÷àéíàÿ èãðà
Íîâîñòü Охидын хамтлагийн тайзны хувцас хэрхэн шийдэгддэг вэ?
  • Охидын хамтлагийн тайзны хувцас хэрхэн шийдэгддэг вэ? 0 CommentsÄîáàâèë Guest  9.38 PM (2013-04-07)

    Та бүхэн энэ мэдээллээс тайзны хувцасны үнэ, сонголт гээд маш их зүйлийг мэдэх болно.

    After School-ийнхэн шинэ синглэ "Flashback”-ийнхаа үйл ажиллагааг дуусгасан.Тэдний тайзны хувцас нь гол өнгө нь цагаан дээрээ улаан/Ягаан,хөх,цагаан гээд янз бүр/ өнгийн унжуургатай байсан.

    Охидын хамтлаг болох After School-ийнхны үрэлгэн зан олны анхаарлыг татаж байгаа юм.Юу вэ гэхээр тэд нэг тайзан дээр нэг хувцсаа өмссөн бөгөөд нэг ёсондоо 1 хувцсаа ахиж хэзээ ч өмсөөгүй гэсэн үг юм. Хувцас бүр нь үзэгчдэд өөр өөр мэдрэмжийг өгч байсан онцлогтой.

    1. Тайзны хувцаснууд сүүлдээ юу болдог вэ?

    A. Охидын хамтлаг бүр өөр өөр. Girls’ Generation-ий хувьд бол тэдний хувцасыг хандивийн байгууллагад өгдөг бол 2NE1-ий хувьд тэдний хувцсыг загвар зохион бүтээгчиддээ буцаан өгдөг байна.Харин After School-ийн хувьд өөр өөр үйл ажиллагаа болон өмнөх тоглолтууддаа өмөсдөг.

    2. Охидын хамтлагийнхан нэг дуундаа зориулж хувцсандаа хэр их мөнгө үрдэг вэ?

    A. Ойролцоогоор $175 (Монгол мөнгөөр 240.000 төгрөг) мөнгийг дунджаар хувцсандаа зарцуулдагИхэнхий хамтлагууд ойролцоогоор 5-9 гишүүдтэй байдаг ба нэг дуундаа гэхэд $1,700 (Монгол мөнгөөр 2.330.000 төгрөг)-ийг үрдэг байна. Бүр нэхмэл сайн чанарынх бол энэ үнээс хэд дахин их болох нь дамжиггүй.

    3. Хамгийн үнэтэй хувцас нь ямар дууных вэ?

    A. Girls’ Generation-ий "The Boys” дууны хувцас нь хамгийн үнэтэй.Нэхмэл,сүлжмэл,сувдан чимэглэлтэй бөгөөд нэг гишүүнд гэхэд адаглаад нэг даашинз,юбка,өмд байх хэрэгтэй. After School-ийн хувьд тэдний шагнал гардуулах үйл ажиллагаан дээр өмссөн хувцас хамгийн үнэтэй нь.SBS-TV ‘Gayo Daejun‘ дээр өмссөн хар өнгийн хувцас нь бусад хувцсаасаа 2 дахин илүү үнэтэй.

    Тэд хувцсаараа хэрхэн өөгөө далдалдаг вэ?

    A. U-ie сургуульд байхдаа усанд сэлэгч байсан.Тиймээс түүний мөр болон гуя нь маш сайхан харагддаг.Тийм учраас U-ie ихэнхидээ мөрөө ил гаргасан хувцсыг сонгон өмсдөг.Харин нөгөөтэйгүүр хамтлагийн гишүүн болох  Juyeon-ий мөр маш туранхай харагддаг тул тэрээр гадуураа ихэнхидээ хүрэм өмсөж,эсвэл мөр ил гараагүй хувцас өмсөн мөрөө өргөн,өндөр харагдуулдаг байна.

    5. Хэн хамгийн үнэтэйг нь өмсдөг вэ? Son Dam Bi юу After School?

    A. Son Dam Bi. Тэрээр соло дуучин тул охидын хамтлагаас илүүтэйгээр үнэтэй хувцас өмсөх шаардлагатай.Үнэт эдлэл,хувцсандаа маш их мөнгө зарцуулдаг.мөн түүнчлэн After School маш олон гишүүдтэй тул бага үнэтэй хувцас сонгох хэрэгтэй болдог.Тэгэхээр After School-ийн бүх гишүүдийн хувцаснаас Son Dam Bi-ийн хувцасны үнэ илүү их байдаг.

    6. Хөгжмийн нэвтрүүлгүүд болон томоохон баярт өмсдөг хувцсууд ялгаатай юу?

    A. Хөгжмийн нэвтрүүлгүүдэд ихэнхидээ шинэ загварын хувцсыг сонгон өмсдөг.Охидууд долоо хоногт багадаа гэхэд 3 нэвтрүүлэгт оролцдог тул нэг гишүүнд 1 7 хоногт 3 хувцас шаардлагатай болдог.Харин томоохон үйл ажиллагаа,баярт Girls’ Generation, After School болон бусад хамтлагийнхан илүү чанартай үнэтэй хувцсыг өмсдөг байна.

    7.Тайзны хувцас заавал онцгой,содон байх хэрэгтэй юу?

    A. After School-ийн subunit, Orange Caramel. Эдгээр охидууд маш содон хувцсыг өмсдөг яг л үлгэрийн баатрууд шиг.Жишээлбэл "Bangkok City" дууны хувцсаа тэд гар нүүрийн алчуураар хийсэн байна.

    8. Гадаадын үйл ажиллагаанд зориулсан хувцсыг хэн хийдэг вэ?

    A.Охидын хамтлагууд гадаадад маш олон үйл ажиллагаатай байдаг.Тэд гадаадын орнуудын компанитай гарын үэсэг зурж үйл ажиллагаанд оролцон,тоглолтоо хийдэг.Тэгвэл эдгээр хувцсыг Солонгосын загварын багийнхан хийж гүйцэтгэдэг байна. Эдгээр хувас нь шинэлэг загвар болон бусад орныхонд илүү ихийг харуулах өнгө аястай байдаг.Үнэт эдлэл,гоёл чимэглэл,гутал,нүүр будалт…зэрэг нь бусдын анхаарлыг татаж байх ёстой.

    9. Тэд хөлөө дэлгэх бүжиг дээрээ үргэлж богинохон шорт өмсдөг,тэгвэл яаж тийм амжилттай гүйцэтгэлээ хийдэг вэ?

    A. Охидын хамтлагийнхан голдуу богино шорт өмсөж маш олон төрлийн хөдөлгөөнийг амжилттайгаар гүйцэтгэдэг.Грл нууц нь шортны хэмжээнд байдаг.Эдгээр шортоо хийлгэхээс өмнө хэмжээгээ өгдөг бөгөөд суухад хамгийн эвтэйхэн материалаар хийдэг.Тиймээс охидууд ямар ч айх зүйлгүй бүжгээ гүйцэтгэдэг байна.



    By: http://mongolianplaygirlzs.wordpress.com/

    Êàòåãîðèÿ: Мэдээ мэдээлэл | Äîáàâèë: GoKpop (2013-04-07) Ïðîñìîòðîâ: 1313 | Ðåéòèíã: 5.0/1
    Âñåãî êîììåíòàðèåâ: 0
    Äîáàâëÿòü êîììåíòàðèè ìîãóò òîëüêî çàðåãèñòðèðîâàííûå ïîëüçîâàòåëè.
    [ Ðåãèñòðàöèÿ | Âõîä ]
Ñëó÷àéíûé Îáçîð èãû
    free_btc
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    acdsee7447
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    mhi602082
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
    gereltuyadvgerjaw
    Mэдээ: 0
    Оноо: 0
    Бүлэг: Гишүүн
Ïîñëåäíèå îáçîð èãðû
Âèäåîîáçîð èãðûÎïðîñ

Манай сайт танд таалагдаж байна уу?



Ïîñëåäíèå êîììåíòàðèè
    GoKpop
    Мэдээ: 2325
    Форум пост: 33
    Бүлэг: Эзэн
    Сэтгэгдэл: 52
    Zip
    Мэдээ: 48
    Форум пост: 21
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 215
    HoTknighT
    Мэдээ: 0
    Форум пост: 11
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 1
    Sirena
    Мэдээ: 0
    Форум пост: 10
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 188
    Ritm
    Мэдээ: 0
    Форум пост: 2
    Бүлэг: Гишүүн
    Сэтгэгдэл: 0
Ìèíè-÷Àò

    Зөвхөн гишүүд бичих эрхтэй тул та манайд гишүүнээр элсээрэй!
Êàëåíäàðü Àðõèâû