- Жүжигчин Song Joong Ki 4-р сарын 10-нд Сөүл хотын Кангнам дүүрэгт нээгдэж буй "Медикал Кореа
2013" хурлын нээлтэнд оролцлоо. Тэрээр жүжигчин Ha Ji Won-тай хамт
Солонгос улс дах эмнэлгийн байгууллагуудын хамтран зохион байгуулж ,
туршлагаа хуваалцан , гадаадын жуулчдад үзүүлэх эмнэлгийн үйлчилгээний
талаар баримтлах бодлогоо солилцож буй энэхүү хурлын Элч төлөөлөгчид
болж байгаа бөгөөд хурлын үеэр эмнэлгийн тусламж авах шаардлагатай ч
эдийн засгийн боломжгүйгээс болж өдийг хүрсэн гадаадын зарим нэгэн
өвчтөнүүдэд туслахыг уриалсан байна.
- Түүний олон удаагийн
сайн үйлсийг үнэлж Солонгосын Нийгмийн халамжийн яамнаас хүндэт
өргөмжлөл олгосон бол тэрээр өргөмжлөл авсаныхаа дараа төрөлхийн
хамаргүй төрсөн , одоогоор Солонгос улсад хамар хийлгэхээр үнэгүй
эмчилгээнд ирээд байгаа Монгол хүүг тайзан дээр урин гаргаж , түүнд
сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн юм байна. Солонгос улс одоогоор дэлхийн
18 орны орлого багатай , эх оронд нь эмчлэх боломжгүй томоохон мэс
засал хийлгэх шаардлагатай 99 өвчтөнг өөрийн оронд авчран үнэ
төлбөргүй эмчилж өгөөд байна.


| Êàòåãîðèÿ: Мэдээ мэдээлэл | Äîáàâèë: GoKpop (2013-04-11)
|
| Ïðîñìîòðîâ: 1416
| Ðåéòèíã: 5.0/2 |