Азийн алдарт RnB од, загвар өмсөгч, жүжигчин, дизайнер Rain Солонгосоор Bi 1982 оны Зургаадугаар сарын 25-нд төржээ. Харин түүний эцэг эхээс хайрласан нэр бол Жон Жи Хүүн юм.
Rain бол өнөө цагийн царайлаг, сайхан бие бялдартай, хөрөнгө чинээтэй
залуусын нэг ч түүний бага нас ядуу тарчиг, хүнд нөхцөлд өнгөрсөн
байна. Rain нэг охин дүүтэй бөгөөд ээж нь хэвтрийн өвчтэй нэгэн байжээ.
Rain ээжийгаа асарч, дээрээс нь дүүгээ халамжлах гээд амьдралын хүнд
хэцүү бүхнийг ганцаараа үүрч байв. Гэсэн ч тэрээр шилдэг дуучны ард
бүжиглэдэг бүжигчин болно гэсэн мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдарч байлаа.
Дээрээс нь тэрээр бүжигчин болж чадвал ээжийгээ хагалгаанд оруулан
эдгээж чадах их мөнгөтэй болно гэж итгэдэг байжээ. Тиймээс хичээлийнхээ
хажуугаар гудамжны бүжигчдэд дээрэлхүүлэн байж тэднээс бүжиглэх ур
чадварыг суралцаж байв.
Багагүй хугацааны туршид бүжгээр хичээллэсэн Rain бүжигчин болох
хүсэлтээ шоу бизнесийн агентлагуудын продюсер, захирлуудад тавьж
эхэлсэн байна. Гэвч бүгдээс нь нэг л хариу авч байлаа. Энэ нь чиний нүд
хэтэрхий жижиг байна. Мэс засалд орж давхраа хийлгээд ир гэсэн хариулт
юм. Харин Rain огт өөр бодолтой байсан бөгөөд өдийг хүртэл энэ бодолдоо
үнэнч байсаар байгаа юм. Rain одоо Солонгостоо огт мэс засал хийлгээгүй
оддын тоонд зүй ёсоор багтдаг билээ.
Гэтэл нэгэн өдөр түүнд "JYP entertainment”-ийн захирал Пак Жин Ёонтой
(одоо Wоnder Girls хамтлагийн продюсерээр ажиллаж байгаа) уулзах
завшаан тохиолджээ.
Захиралд ч Rain–ийн бүжиглэх авьяас нь үнэлэгдсэн байна. Захирал түүнд
хамтран ажиллах санал тавихад Rain ээжийгээ хагалгаанд оруулж өгөхийг
гуйжээ. Оронд нь тэрээр од болохын төлөө бүхий л хүч чадлаа дайчлан
ажиллана хэмээн амласан байна. Пак Жин Ёон захирал Rain–ийн гэрт очиход
ээж нь ямарч халаалтгүй гэрт хэвтэрийн байдалтай байхыг хараад түүний
сэтгэл ихээр өвджээ. Дараа нь удалгүй Rain–ийн ээж хагалгаанд орсон
боловч харамсалтай нь хагалгаагаа даалгүй 2000 онд нас барсан билээ.
Rain ээждээ Азийн шилдэг дуучин болно гэж амласан амлалтаа биелүүлэхээр
тэр цагаас хойш шаргуу хөдөлмөрлөх болсон байна. Биеэ хөгжүүлэхийн тулд
өдөр бүр хүнд бэлтгэл, дасгалыг олон цагаар хийж, дуулж, бүжиглэх ур
чадвараа дээшлүүлэхийн тулд шөнө бүр сургуулилж байлаа.
Түүний энэ их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд Rain Солонгостоо
төдийгүй Ази, дэлхий дахинд нэрээ гаргаж чадсан юм. 2002 онд гаргасан
анхны "Bad Guy” цомгоос эхлээд 2010 онд гаргасан "Back to the Basic”
цомог хүртэлх 9 цомог нь бүгд амжилтанд хүрч, сая сая тоогоор борлогдож
чадсан юм. Үүгээр зогссонгүй дэлхийг тойрсон хоёр ч том аялан тоглолтыг
зохион байгуулж Rain гэдэг нэрийг улам өндөрт мандуулж байлаа.
Түүнчлэн Rain кино ертөнцөд хүч үзэж эхлэх боллоо. Түүний тоглосон
"Миний байшин” олон ангит кино Азийг тэр чигт нь байлдан дагуулсан гэж
хэлж болно. Найруулагчдын хараанд өртөж эхэлсэн Rain өөр бусад
кинондуудад ч гол дүрийг бүтээх болов. Түүний анхны Холливудын кино нь
Америк, Японы хамтарсан "Speed Racer” хэмээх кино байсан юм. Тэрбээр
энэ кинонд Холливудын нэртэй жүжигчидтэй хамтран тоглож өөрийгөө тэдний
хэмжээнд хүрэхүйц чадварлаг жүжигчин гэдгээ нотлон харуулсан юм. Ингээд
Rain 2009 онд Холливуудын "Ninja Assassin” киноны гол дүрийг бүтээжээ.
Тус кино нь нээлтээ хийсэн даруйдаа ашиг орлогоороо "Box Offcie”-ын
жагсаалтыг тэргүүлж, жинхэнэ шуугиан тарьлаа. Rain энэ киногоороо
2010 оны " MTV MOVIE AWARDS” шагнал гардуулах ёслолоос "Шилдэг
тулаанч " номинацын эзэн болсон билээ.
Мөн тэр жилдээ АНУ-ын "Time” сэтгүүлээс нэрлэдэг "Дэлхийн нөлөө бүхий
100 хүн” жагсаалтыг тэрээр тэргүүлж дэлхийн хүн гэдгээ батлан харуулсан
юм.
Rain-ийн авьяас үүгээр дуусахгүй. Тэрээр сонирхлынхоо дагуу дизайнер хийдэг бөгөөд "Six To Five” хэмээх брэндтэй гэнэ.
Түүний хувийн амьдрал маш нууцлагдмал байдаг бөгөөд өдийг хүртэл албан ёсны найз охинтой болж байгаагүй ажээ.
Хүсэл мөрөөдөлдөө тууштай хандаж, хичээж хөдөлмөрлөвөл хүн бүр
амжилтанд хүрч чадахыг өөрийн үйл хэрэг, ажил амьдралаараа харуулж
чадсан дуучин Rain-ийн амжилт, уран бүтээлээс толилуулахад ийм байна.
Тэрээр яг одоо цэргийн алба хааж байгаа билээ...
-------------- GoKpop.Org --------------